MONGOLIAN

Өөр өөр улсын иргэний харьяалалтай хүмүүс хоорондоо гэрлэхийг олон улсын харьяат иргэдийн гэрлэлт гэнэ.

Бүгд Найрамдах Солонгос улсад олон улсын харьяат иргэдийн гэрлэлтийг хууль ёсны дагуу хүчин төгөлдөр болгох үүднээс гэрлэж буй талууд тус тусын харьяат улсын гэр бүлийн тухай хууль, тогтоомжид заасан гэрлэх нөхцөлийг хангаж эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэх ёстой бөгөөд гэрлэлтийг гэр бүлийн харилцааг бүртгэх бүртгэлд бүртгэдэг.

Хэрэв гадаад улсын иргэн нь Бүгд Найрамдах Солонгос улсын иргэнтэй гэр бүл болоод Солонгос улсад оршин сууж байгаа бол гадаад улсын иргэн нь Бүгд Найрамдах Солонгос улсын иргэний эхнэр/нөхрийн хувьд тухайн гадаад иргэнд Солонгос улсын иргэний статусыг олгодог. Тиймээс Солонгос улсын иргэнтэй гэрлэсэн гадаад улсын иргэн нь өмнө авсан статусаа Солонгос улсын иргэний эхнэр/нөхөрт олгодог Оршин Суух (F-2) визээр солих боломжтой болно.

Мөн түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос улсын Иргэншлийн тухай хуульд заасны дагуу Солонгос улсын иргэнтэй гэрлэсэн гадаад улсын иргэн нь Солонгос улсын харьяат болох боломжтой. Гэр бүл болсноос хойш түүний эхнэр/нөхөр нь нас барах тохиолдолд тухайн иргэн нь Бүгд Найрамдах Солонгос улсын Иргэний Хуульд заасан өв залгамжлах журмын дагуу нас барсан эхнэр/нөхрийнхөө эд хөрөнгийг өвлөж болно.