MONGOLIAN


Гадаадын иргэн БНСУ-д ажил, хөдөлмөр эрхлэхийг хүсвэл ажиллах зөвшөөрөл бүхий оршин суух эрх авах ёстой. Гадаад иргэн нь оршин суух эрхэнд заасан ажлуудыг л хийх боломжтой.

Ажиллах зөвшөөрөл бүхий оршин суух эрхийн нэг болох Мэргэжлийн бус ажил эрхлэгч(E-9), Айлчлангаа ажиллагч(H-2) эрхтэй гадаад ажилчны ажил эрхлэлтийг 「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」-иар зохицуулдаг.

Гадаадын ажилчин ч гэсэн ажилчин хүний эдлэх ёстой бүхий л эрхийг эдлэнэ. Тиймээс нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрлөх үндсэн эрх, нийгмийн үндсэн эрхээ баталгаажуулж, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрхийг нь сэргээх үйл ажиллагааны дагуу алдагдсан эрхээ сэргээлгэх боломжтой.

Мэргэжлийн бус ажил эрхлэгч(E-9) болон Айлчлангаа ажиллагч(H-2) эрхтэй гадаадын иргэн нь 「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」-д зааснаар БНСУ-д 3 жил хүртэлх хугацаагаар ажиллах боломжтой бөгөөд Мэргэжлийн бус ажил эрхлэгч(E-9) эрхтэй гадаадын иргэн нь Солонгос улсаас гарснаас хойш 6 сарын дараа л БНСУ-д дахин ажилд орох боломжтой.

Ажил эрхлэх зөвшөөрөлтэй оршин суух эрх авч Солонгос улсад ирсэн гадаадын иргэн нь гадаад иргэний бүртгэлд бүртгүүлэх ёстой бөгөөд зөвхөн тухайн зөвшөөрөлд заасан ажлыг, заасан хугацааны турш эрхлэх боломжтой. Гадаад иргэний бүртгэлийн мэдээлэл, оршин суух эрх, оршин суух хугацаагаа өөрчлөх, ажлын газар, оршин сууж буй газраа өөрчлөх буюу өөрчлөх гэж байгаа бол 「Гадаадын иргэн, харьяатын тухай хууль」-д заасны дагуу тухайн өөрчлөлтийг мэдүүлэх, мөн өөрчлөх зөвшөөрөл авах ёстой.
Үйлдвэрлэлийн ослын даатгал нь үйлдвэрлэлийн ослын улмаас хохирсон ажилтанг хохиролгүй болгоход чиглэсэн нийгмийн даатгалын нэг хэлбэр юм.

Үйлдвэрлэлийн ослын улмаас хохирсон ажилтны ажиллаж буй ААН нь Үйлдвэрлэлийн ослын даатгалын гэрээ эзэмшигч болсон, тухайн үйлдвэрлэлийн осол нь үйлдвэрлэлийн осол болох нь тогтоогдсон тохиолдолд тус ажилтан үйлдвэрлэлийн ослын нөхөн олговор авах эрх үүснэ.

БНСУ-ын Хөдөлмөр, нийгмийн халамжийн газраас үйлдвэрлэлийн ослын улмаас хохирсон ажилтнуудад эрүүл мэндийн тусламж, тэтгэмж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, тахир дутуугийн тэтгэвэр, асаргаа сувилгааны тэтгэмж, Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмж, нас барсан ажилтны ар гэрт олгох тэтгэмж, оршуулгын тэтгэмж, хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр гэх мэт үйлдвэрлэлийн ослын даатгалын сангаас олгох төлбөр, нөхөн олговор, хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхэд чиглэсэн дэмжлэг, тусламжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү баримт бичигт тусгасан болно.
Гэнэтийн байдлаар ажлын байргүй болж дахин ажилд орох хүртэлх хугацаанд тодорхой хэмжээний орлогогүйгээс амьжиргаагаа ханганад хүндрэлтэй байдаг уу? Үүний нэгэн адилаар хөдөлмөр эрхлэгчийн хүсэл эрмэлзэл болон хүчин чармайлт байлаа ч ажилгүй болох тохиолдолд, идэвхи санаачлагатайгаар дахин ажилд орох оролдлого хийж буй хөдөлмөр эрхлэгч нь ажилгүйдлын тэтгэмж авах боломжтой. Ажилгүйдлийн тэтгэмжээр дамжуулан хөдөлмөр эрхлэгч нь ахуй амьдралын тогтвортой байдал болон дахин ажилд орох боломжоо илүү нэмэгдүүлэх боломжтой болдог.



Үүний дагуу энэхүү контент-д ажилгүйдлийн тэтгэмжтэй холбогдуулан ① ажил хайх тэтгэмж, ② хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олговор, ③ ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэх гэж ангилан авч үзээд, ажилгүйдлийн тэтгэмжтэй холбогдуулан хууль эрх зүйн мэдээллийг системтэйгээр цэгцлэн, ойлгоход хялбараар түгээж байна.
Ажлаас халагдсны төлбөрийн тогтолцоог хэрэгжүүлж буй ажил олгогч нь тасралтгүй хөдөлмөр эрхлэлтийн хугацаа 1 жил болсон бол 30 ба түүнээс дээш хоногийн дундаж цалинг ажлаас халагдсны төлбөр болгон хөдөлмөр эрхлэгчид олгох шаардлагатай.

Өндөр насны тэтгэвэр нь батлагдсан цалин хэлбэрийн өндөр насны тэтгэвэр, батлагдсан тэтгэмж хэлбэрийн өндөр насны тэтгэвэр, хувь хүний өндөр насны тэтгэвэр гэж ангилагддаг. Батлагдсан цалин хэлбэрийн өндөр насны тэтгэвэр нь хөдөлмөр эрхлэгч ажлаас халагдах үед авах ажлаас халагдсны тэтгэмж нь урьдчилан батлагдсан өндөр насны тэтгэвэр бөгөөд, батлагдсан тэтгэмж хэлбэрийн өндөр насны тэтгэвэр нь ажил олгогчийн төлөх хувь нь жил бүр хөдөлмөр эрхлэгчийн жилийн цалингийн нийт үнийн дүнгийн 1/12 –оор урьдчилан батлагдсан өндөр насны тэтгэвэр юм. Хув хүний өндөр насны тэтгэвэр нь хөдөлмөр эрхлэгч ажлын байр солихоор ажлаасаа гарах юмуу өндөр насанд хүрээд ажлаасаа гарах тохиолдолд авсан ажлаас халагдсны тэтгэмжийг нэг дансанд төвлөрүүлэн хэрэглэж болохуйцаар тогтоосон өндөр насны тэтгэвэрийн нэгдсэн тооцооны систем юм.