MONGOLIAN

Шилжилт
Нүүж ирсэн илтгэл
Нүүж ирсэн илтгэл
- Доорхи мэдүүлэг өгөх үүрэг бүхий иргэн нүүсэн өдрөөсөө хойш 14 хоногийн дотор шинээр шилжин суусан газрынхаа харъяа тасаг, хорооны захиргаан дээр биеэр очиж болон (Засгийн Газар 24 вэб хуудас)-нд нэвтэрч шилжин суусан тухай мэдүүлнэ. (「Иргэний бүртгэлийн тухай хууль」-н 16-1, 11, 12 дүгээр заалт).
· Өрхийн тэргүүн
· Өрхийг хариуцан буй хувь хүн
· Тэргүүлэгч
· Өрхийн тэргүүнийг төлөөлөх гэр бүлийн хүн
· Өрхийн тэргүүнийг төлөөлөх цусан төрлийн хамаатан
· Гэр бүлийн хүнийг төлөөлөх цусан төрлийн хамаатан
· Өрхийн тэргүүний цусан төрлийн хамаатны төлөөлөх гэр бүлийн хүн
· Нийтийн орон сууц эсвэл нийтийн өмчийн менежер
· Нийтийн орон сууц эсвэл нийтийн өмчийн оршин суугч
- Хэрэв шинээр орон сууц хороололд нүүн ирсэн өрхийн тэргүүн эсвэл халамжлагч нь нүүж ирсэн илтгэл хүлээж авсан цаг үед хуучин орон сууц, хороон дахь өрхийн тэргүүн эсвэл халамжлагч биш байвал илтгэлийг хуучин орон сууц эсвэл хороон дахь өрхийн тэргүүн эсвэл халамжлагчтай эсвэл нүүн ирж буй иргэнтэй магадлан шалгана. (Оршин суугчын Бүртгэлийн Хуулийг Хэрэгжүүлэх тогтоолын 23 (2) –р Зүйлийн Үндсэн заалт)
- Илтгэл эсвэл өргөдлийг 14 хоногийн дотор хүндэтгэх шалтгаангүйгээр өгж чадаагүй аливаа хувь хүнд 50,000 – с дээш захиргааны торгууль оногдуулна. (Иргэний Бүртгэлийн Хуулийн 40 (4) –р Зүйл)
Тээврийн хэрэгслийн бүртгэл өөрчлөлт
- Та шинэ гэртээ нүүж ирэх үедээ та үүнийг 30 хоногийн дотор орон нутгийн үйлчилгээний төвд тайлагнаж мэдэгдэх ёстой. Таны тайлагнаснаар таны машины байршлын бүртгэл автоматаар өөрчлөгдөнө. (Тээврийн хэрэгслийг Бүртгэх Журмын 22 (2)-2)
- Өмнөх заалтыг үл харгалзан харгалзах орон нутгийн засаг захиргааг тэмдэглэсэн (Seoul-Ga-0000 гэх мэт) тээврийн хэрэгслийн дугаар бүхий тээврийн хэрэгслийн хувьд өөр хот эсвэл мужид нүүн ирсэн үедээ тээврийн хэрэгслийн бүртгэлийн өөрчлөлт хийлгэх хүсэлтийг гаргах хэрэгтэй. (Тээврийн хэрэгслийг Бүртгэх Журмын 24 (1)-5, 25 (1), Тээврийн хэрэгслийг Бүртгэх Журмын 29 (2)-3)
- Тээврийн хэрэгсэл бүртгэх газарт өөрлөлт хийлгэх хүсэлт гаргах үед дараах бичиг баримтыг бэлтгэж өгнө. (Тээврийн хэрэгслийг Бүртгэх Журмын 29 (1) – р Зүйл, Тээврийн Хэрэгсэл Бүртгэх Тушаалын 22 (1) – р Зүйл)
· Тээврийн хэрэгсэлийн бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлт(「Тээврийн хэрэгслийн бүртгэлийн журам」 -ын хавсралт 11 дүгээр маягт)
·Тухайн өөрчлөлтийн шалтгааныг нотлох бичиг баримт (арилжааны тээврийн хэрэгслийн хувьд бизнесийн төлөвлөгөөнд гарсан өөрчлөлтийг нотлох бичиг баримт)
· Тээврийн хэрэгслийн улсын дугаар (хамааралтай бол)
· Агентлагаар дамжуулж хүсэлт гаргасан бол итгэмжлэл, тухайн агентлагын бүртгэлийн гэрчилгээний хуулбар. (ААН бол тэдний тамга тэмдэгийн гэрчилгээ, гэвч холбогдох ААН – ээс хэрэглэж буй албан ёсны тамгыг зохих ЗГ – н албаар хянуулж баталгаажуулж болно).
- Автомашины өөрчлөлтийн бүртгэлийг хийгээгүй тохиолдолд өөрчлөлт бүртгүүлэх хүсэлтийн сунгасан хугацаа 90 хоногийн дотор 20 мянган воны торгууль, хүсэлт гаргах сунгалтын хугаца 90 хоног хэтэрч 174 хоногийн дотор бол 20 мянган воны торгулуь дээр 91 дэх хоногоос эхлээд тооцон хэтэрсэн 3 хоног тутамд 10 мянган воны торгууль нэмэгдэн ноогдож, хүсэлт гаргах сунгасан хугацаа 175 хоногоос хэтэрсэн тохиолдолд 300 мянган воны торгууль ноогдуулна(「Автомашины тухай хууль」-ийн 84 дүгээр зүйлийн 4 дүгээр заалтын 2, 「Автомашиын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-ын 20 дугаар зүйл болон хавсралт 2).