MONGOLIAN

Шилжилт
СӨХ-ийн барьцаа төлбөр буцаан авах
СӨХ-ийн барьцаа төлбөр гэдэг нь
- "СӨХ-ийн барьцаа төлбөр" гэдэг нь нийтийн орон сууцны нийтийн эзэмшлийн хэсгийн арчилгаа удирдлагад шаардлагатай зардалыг хэлэх бөгөөд, нийтийн орон сууцанд сууц эзэмшигчээс төлөгдөх төлбөрийг хэлнэ(「Нийтийн орон сууцны менежментийн тухай хууль」-ийн 24 дүгээр зүйлийн 1 дүгээр заалт).
СӨХ-ийн барьцаа төлбөр буцаан авах
-СӨХ-ийн барьцаа төлбөр нь тухайн нийтийн орон сууцны эзэмших эрх алдагдахын өмнө хүртэл буцаан олгогдохгүй учраас, ерөнхийдөө худалдах худалдан авах тохиолдолд худалдан авч буй хүнээс авах, тухайн худалдан авагч нь дараагийн худалдан авагчаас авч гарах шаардлагатай(「Нийтийн орон сууцны менежментийн тухай хууль」-ийн 24 дүгээр зүйлийн 2 дугаар заалтын эх хэсэг).
- Тийм учраас, орон сууцанд нүүж орох гэж буй тохиолдолд марталгүйгээр СӨХ-ны оффисоос тодруулан СӨХ-ийн барьцаа төлбөр төлөгдсөн эсэхийг шалгаж дараагийн шинээр нүүж орох худалдан авагчаасаа гаргуулж аваарай.