MONGOLIAN

Шилжилт
Нүүж орохоос өмнө шинэ байр сууцаа засварлах
Байр сууцыг өргөтгөх болон өөрчлөлт хийх
- "Өргөтгөх" гэх хэллэг нь байгаа талбай дээрх барилгын өндөр эсвэл давхарын тоо, нийт шалны талбай барилгын талбайг өсгөнө гэсэн үг юм. "Өөрлөлт" гэдэг нь өмнөх барилгатай ижил цар хэмжээний байгаа барилгын талбай дээр барилгыг дахин шинэчлэхийн тулд байгаа барилгыг бүрэн эсвэл хэсэгчлэн зайлуулах гэсэн утга илэрхийлнэ. (Барилгын Хуулийг Хэрэгжүүлэх Тушаалын 2-2, 3, ба 16 -р Зүйл)
- Зөвшөөрөл авах
· Та дор дурьдсан тохиолдолуудад Том Хотуудын Нутгийн Удирдлагын Тэргүүн, болон Si (хот)/Gun (улс)/Gu (дүүрэг) – н тэргүүнээс зөвшөөрөл авснаар байгаа барилгыг өргөтгөх эсвэл өөрчлөлтийг хийж болно. (Барилгын Хуулийн 6 ба 11 (1) – р Зүйлийн Үндсэн заалт; Барилгын хуулийг хэрэгжүүлэх тогтолын 6.2 (1) ба (2) –р Заалт;]. Үүнд:
√ Хот сууринг /улс/ хөгжүүлэх төлөвлөгөө тодорхойлогдож эсвэл өөрлөлт орсон эсвэл засаг захиргааны дүүрэг өөрчлөгдсөн;
√ Хот суурин /gun/ -гийн төлөвлөлтийн байгууламж суурилагдсан хот сууринг хөгжүүлэх төсөл хэрэгжсэн эсвэл зам тавигдсан;
√ Барилгыг ашиглах зөвшөөрөл эсвэл барилгыг шалган баталгаажуулахтай холбоотой баримтууд барилгын бүртгэлд заагдсан байх;
√ Оршин суух орчныг сайжруулах төслийг хамарсан ажлын гүйцэтгэлийн гэрчилгээг олж авсан байх;
√ Барилга хуваагдсан байх ;
√ Газрын тодорхой хэсгийн эзэмшлийг тодруулсаны дараагаар эзэмшлийн шилжилт бүртгэл бүрэн хийгдсэн;
√ Кадастрын дахин зураглалын хөтөлбөрийг даган шинэ кадастрын зураглал хийгдсэн;
√ Өргөтгөгдөх эсвэл өөрчлөлт хийгдэх хэсгүүд нь Барилгын Хуультай холбоотой хуулийн заалтуудад нийцэж байх.
√ Одоо байгаа барилга нь баригдсан тухайн талбай нь замын бүтээн байгуулалт эсвэл хот суурин төлөвлөлтийн байгууламж барисны улмаас холбогдох засаг захиргаанаас зааварлагдан газарт орсон бөгөөд тухайн байгаа барилга нь өөрийн нийт талбайн хякгаарын дотор өргөтгөгдсөн эсвэл өөрчлөгдсөн байх;
√ Замын Хуулийн дагуу замын бүтээн байгуулалт эсвэл хот төлөвлөлтийн байгууламж барисны улмаас барилга ба газрын харьцаа эсвэл давхар ба талбайн харьцааны шаардлагуудыг хангаж чадаагүй байх бөгөөд ийм барилгад барилгын үйлчилгээг сайжруулахаар амралтын өрөө, шат, цахилгаан шат суурилуулах гэх мэт түүний шалны талбайн хязгаар дотор өргөтгөл хийгдсэн байх;
√ Хамгийн анх нэмэлт өөрчлөлт оруулсан өөрөө удирдахзасаглалтай орон нутгийн захиргааны байгууллагын тогтоол хэрэгжиж эхлэхээс өмнөбаригдсан орон сууцны талбайн зааг шугам, хөрш зэргэлдээ газар хүртэлх зай тухайнтогтоолд заасан хэмжээнд хүрээгүй тохиолдолд тус орон сууцыг барих үеийн хуультогтоомжийн заалтыг зөрчихгүйгээр босоо чиглэлдөргөтгөж байгаа бол
√ Одоо байгаа Hanok –д өөрчлөлт орсон.
√ Байглийн гамшгийн эрсдлийг удирдах бүсэд багтсан бөгөөд түүн дээрх байшин нь ашиглалтын эрх олгосноос хойш 20 жил өнгөрсөн талбай бүх эсвэл нэг хэсэг нь гамшигаас үүсэх хохиролоос хамгаалахаар нийт шалны талбайн хязгаарын дотор өөрчлөгдсөн байх.
Олон өрхөт сууцыг дахин загварчлах
- "Олон өрхөт орон сууц" гэдэг нь өрх бүр нь барилгын хана, коридор, шат эсвэл бусад байгууламжыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хувааж хэрэглэж байдаг барилгын бүтэц байгууламж нь нэг байшин дотор тус тусдаа хэлбэрт оршин байх боломжтой байхыг хэлнэ. Энэнд орон сууцны байшингууд, хувийн таун сууцууд, олон өрхөт сууц байшингууд багтана. (Орон Сууцжуулах Хуулийн 2.3 Зүйл, Орон Сууцжуулах Хуулийг Хэрэжүүлэх тогтоолын 3 –р Зүйл)
- "Дахин загварчлах" гэдэг нь барилгын элэгдэл муудалтаас урьдчилан сэргийлэх эсвэл тэдгээрийн үйл ажиллагааг сайжруулахаар дараахын аль нэгийг хэрэгжүүлэхийг хэлнэ. ① Засвар, ② ашиглалтын өмнөх үзлэг шалгалтын өдөр эсвэл ашиглах зөвшөөрөл нь 15 жилийн өмнө эсвэл түүнээс эрт өгөгдсн, хийгдсэн аливаа байшинг хамарсан 30% -н дотор нь одоо оршин буй олон өрхийн зориулалттай байшингийн нэгж тутамд тусгайлсан оршин суух талбайн өргөтгөл хийх (эсвэл 15 ба 20 жилийн хооронд засаг захиргааны тушаалаар шийдэгдсэн), эсвэл ③ өрхийн одоо буй тооны 15 % -н дотор тухайн талбайд өрх бүрд зөвшөөрсөн өргөтгөлийн нийт хэмжээнээс хэтрэхгүй байх хэмжээгээр өрхийн тоог өсгөх. (Орон сууцжуулах Хуулийн 2-25- р Зүйл)
- Орон сууцжуулалтын дахин загварчлалын холбоо эсвэл оршин суугчдын төлөөллийн зөвлөл нь Si (хот) /Gun (улс) /Gu (дүүрэг) –ийн тэргүүлэгчээс зөвшөөрлийг авсны дараа дахин загварчлах төслийг хэрэгжүүлж болно. (Орон сууцжуулах Хуулийн 66 (1) –р Зүйл)
Бусад засвар
- Тагтны өргөтгөл
· "Тагт" гэдэг нь гоо зүйн болон амралтын зорилгоор барилгын гадна хананд зэрэгцээгээр нэмэлтээр суурилуулагдсан барилгын дотор ба гадна тохижилттой холбогдсон хоосон зай гэсэг үг юм. (Орон сууцжуулах Хуулийг Хэрэгжүүлэх Тогтоолын 2 -14 –р Зүйл)