MONGOLIAN

Шилжилт
Худалдан авагчаас төлөх татварууд
Үл хөдлөх хөрөнгө эзэмшсэний татвар
- “Үлхөдлөх хөрөнгө эзэмшсэний татвар” нь үл хөдлөх хөрөнгийг олж авах үеийн цагхугацаанд тухайн үл хөдлөх хөрөнгө байрласан Сөүл хот·Сэжун хот·Чэжү-ду· метрополит хот·аймгаас ногдуулсан орон нутгийн татвар болно. Үл хөдлөх хөрөнгөэзэмшсэний татвар нь худалдан авагчын тайлагнасан тухайн үл хөдлөх хөрөнгийгэзэмшиж олж авсны үнэ цэнийг стандарт татварын хувиар үржүүлсэнээртооцоологддог. (Орон Нутгийн Татварын Тогтолцооны Хуулийн 8–р заалт, ОронНутгийн Татварын Хуулийн 3, 7(1), 8(1)-1 –р заалт,10(1), (2) -нүндсэн заалт болон 11(1) дугаар заалт)
- Стандарт татварын ханш
· Эзэмшсэний татварын стандарт ханш хувь эзэмшсэн шалтгаанаас хамаараад ялгаатай байдаг. (Орон Нутгийн Татварын Хуулийн 11 (1) –р Зүйл)

Эзэмшсэн шалтгаан

Эзэмшлийн татварын стандарт хувь

Өв залгамжлалын улмаас үүссэн эзэмшил

Эдлэн газар : 2.3%

Эдлэн газраас бусад : 2.8%

Төлбөргүй эзэмшил

(Өв залгамжлалын улмаар үүссэн эзэмшлээс бусад)

3.5%

Ашгийн бус аж ахуй эрхлэгч бол : 2.8%

(「Орон нутгийн татварын тухай хуулийгхэрэгжүүлэх тогтоол」-ын 22 дугаар зүйл)

Анхны эзэмших эрх

2.8%

Түүнээс бусад шалтгаанаар эзэмших эрх

 

• Эдлэн газар : 3%

• Эдлэн газраас бусад : 4%

• Эзэмших эрх үүссэн тухайн үеийн үнийн дүн 600 сая воноос бага байх орон сууц : 1%

• Эзэмших эрх үүссэн тухайн үеийн үнийн дүн 600 сая воноос хэтэрсэн 900 сая воноос бага байх орон сууц : дараах тооцооллын аргачлалын дагуу тооцож гаргасан татварын хувь(энэ тохиолдолд бутархай орнос хойшхи сүүлчийн 5 дахь орны тоог хагасаар нэмэгдүүлж бутархай орны тооны4 дэх орон хүртэл тооцсон)

= (тухайн үеийн орон сууцны эзэмших эрх үүссэн үеийн үнийн дүн × 2/3 зуун сая вон - 3)×1/100

• Эзэмших эрх үүссэн үеийн үнийн дүн 900 сая воноос хэтэрсэн орон сууц: 3%

 

- Өргөдөл гаргах арга хэлбэр
· Худалдан авагч нь үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилд оруулсан өдрөөс хойш 60 хоногийн дотор дараахи баримт бичгийг оршин суугаа хот·сум, өөрөө удирдах байгууллагын засаг даргын нэр дээр эсвэл орон нутгийн татварын албанд хүргүүлнэ(「Орон нутгийн татварын тухай хууль」-н 20 дугаар зүйлийн 1 дүгээр заалт, 「Орон нутгийн татварын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н 33 дугаар зүйлийн 1 дүгээр заалт, 「Орон нутгийн татварын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-н 9 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
1. Худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн мэдүүлэг(худалдан авсан орон сууцны мэдүүлэгт хавсралт хүснэгтийг хавсаргана)
2. Худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн мэдүүлэг(худалдан авсан орон сууцны мэдүүлэгт хавсралт хүснэгтийг хавсаргана)
3. Дараахь шаардлагыг хангасан баримт бичиг
① 「Орон нутгийн албан татварыг хязгаарлах тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-д хавсаргасан 1 дүгээр маягтны Орон нутгийн албан татварын хөнгөлөлт хүссэн өргөдөл 1 хувь
② 「Орон нутгийн албан татварыг хязгаарлах тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-д хавсаргасан 4 дүгээр маягтны Худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлсөн баримт - 1 хувь
③ 「Орон нутгийн албан татварыг хязгаарлах тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-д хавсаргасан 4 дүгээр маягтны Худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлсөн баримт - 1 хувь
④ 「Орон нутгийн албан татварыг хязгаарлах тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-д хавсаргасан 4 дүгээр маягтны Худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлсөн баримт - 1 хувь
Орон Нутгийн Боловсролын татвар
- “Орон Нутгийн Боловсролын татвар” -ыг орон нутгийн боловсролын чанарыг санхүүжүүлэх сайжрүүлахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг хамгаалах тэтгэхэд эзэмшлийн татвар төлөх үүрэгтэй хувь хүнд оноодог. (Орон Нутгийн Боловсролын татвар 149, 150-1, 151 (1)-1, бa 11 (1)-7, 8 –р Зүйл)
· Орон сууцнаас бусад үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх үүсэх үед орон нутгийн боловсролын татвар = [үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх үүсэх тухайн үеийн үнийн дүн × (эзэмших эрх үүсэх үеийн татварын хувь-20/1000)] × 20/100 [「Орон нутгийн татварын тухай хууль」-ийн 151 дүгээр зүйлийн 1 дүгээр заалтын 1 дүгээр тоот болон 11 дүгээр зүйлийн 1 дүгээр заалтын 7 дугаар заалт]
· Орон сууц эзэмших эрх үүсэх үеийн орон нутгийн боловсролын татва = [үл хөдлөх хөрөнгийн эзэмших эрх үүсэх үеийн үийн дүн × (эзэмших эрх үүсэх үеийн татварын хувь × 50/100)] × 20/100 [「Орон нутгийн татварын тухай хууль」-ийн 151 дүгээр зүйлийн 1 дүгээр заалтын 1 дүгээр тоот болон 11 дүгээр зүйлийн 1 дүгээр заалтын 8 дугаар тоот]
Хот суурингийн хөгжлийн тусгай татвар
- “Хот суурингийн хөгжлийн тусгай татвар” гэдэг нь ХАА, загас агнуурыг бэхжүүлэх болон ХАА, загас агнуур дахь дэд бүтцийг өргөтгөх түүнчлэн ХАА, загас агнуурын тосгон суурингуудад зориулан орон нутгийн хөгжлийн төслүүдийг дэмжихэд шаардагатай санхүүгийн эх үүсвэрүүдийг баталгаажуулахын тулд эзэмшлийн татварийг төлөх хувь хүнд оноогддог. (Хот суурингийн хөгжлийн тусгай татварын Хуулийн 1 ба 3-5 -р Зүйл)
- Эзэмшлийн татвар нь буурсан эсвэл чөлөөлөгдсөн хувь хүнийн хувьд ерөнхий тохиолдол хэрэглэгддэг татварын өөр хувь хэмжээг хэрэглэнэ. (Хот суурингийн хөгжлийн тусгай татварын Хуулийн 5 (1)-1, 6 –р Зүйл)
· Хот суурингийн хөгжлийн ерөнхий тусгай татварын: эзэмшлийн татварын хэмжээ × 10/100
· Бууруулсан болон чөлөөлсөн хот суурины хөгжлийн тусгай татвар: Бууруулсан болон чөлөөлсөн татварын дүн × 20/100
· Гэсэн ч бага орлоготой оршин суугч болон фермийн өрхөд ямар ч суурингийн хөгжлийн тусгай татвар гэж оноодоггүй. (Хот суурингийн хөгжлийн тусгай татварын Хуулийн 4-11 –р Зүйл ба Хот суурингийн хөгжлийн тусгай татварын Хуулийг Хэрэгжүүлэх тогтоолын 4 (4) ба (5) –р Зүйл)
Эзэмшлийн татвар, орон нутгийн боловсролын татвар болон хот суурингын хөгжлийн тусгай татварыг төлөх арга хэлбэр
- Эзэмшлийн татварын тооцооны хуудсыг олж авахын тулд холбогдох Si (хот), Gun (улс) эсвэл Gu (дүүрэг) –н захиргааны татварын хэлтэст хүрэлцэн ирэх шаардлагатай бөгөөд татварыг банкаар дамжуулж төлнө.