MONGOLIAN

Шилжилт
Эзэмшлийн шилжилт бүртгэх
Арилжаагаар үүсэх эзэмшил шилжилтийг бүртгэх гэж юу вэ?
- “Арилжаагаар үүсэх эзэмшил шилжилтийг бүртгэх” гэдэг нь хуулийн дагуу арилжаа гэж тооцогдохоор харилцаанд орсон худалдагч (бүртгэл хариуцсан этгээд) болон худалдан авагч (бүртгүүлэх эрхтэй этгээд) – ын хооронд эзэмшлийн шилжүүлэлтийг баталгаажуулж гэрчилгээжүүлэхтэй холбоотой.
Өргөдлийн хугацаа
- Бүртгүүлэх өргөдөл нь гэрээнд гарын үсэг зурж, төлбөр тооцоо бүрэн хийгдсэн мөн эзэмшил шилжүүлэх бүртгэлд бүх шаардлагатай баримт бичгийг хүлээж авсанаар арилжааны гэрээ бүрэн хаагдсан тэр өдрөөс хойш 60 хоногийн дотор хийгдэх болно. (Үл хөдлөх хөрөнгийг Бүртгүүлэх Тусгай Арга хэмжээний Хуулийн 2-1 – р зүйлийн Үндсэн хэсэг)
Өргөдлийн арга хэлбэр
- Өргөдөл гаргагч эсвэл түүний төлөөлөгчийн аль нэг нь Солонгосын Дээд Шүүхийн Интернет Бүртгэлд бүртгүүлж ашиглаж болно. (Үл Хөдлөх Хөрөнгийн Хуулийн Бүртгэлийн 24(1) –р Зүйл)
Өргөдлийн Зардал
- Үндэсний орон сууцжуулах бондыг худалдаж авах
· Өргөдөл гаргагч үндэсний орон сууцны бондыг худалдаж авна. (Орон сууцжуулалт ба Хотжилтын Сангийн хуулийн 8(1) –р зүйл, Орон сууцжуулах ба Хотжилтын Сангийн Хуулийг Хэрэгжүүлэх Тогтоолын 8(2) –р зүйлба Хавсаргасан Хүснэгт)

Бүртгүүлэх төрөл

Барилгын төрөл

Зах зээлийн

стандарт үнэ

Муж

Худалдаж авх ханш

Эзэмшил шилжилтийн бүртгэл

Орон сууцжуулалт

 

 ₩20 мая болон воноос багагүй бөгөөд ₩50 сая воноос бага

Сөүл болон бусад том хотууд

стандарт зах зээлийн үнийн 13/1,000

Бусад мужууд

стандарт зах зээлийн үнийн 13/1,000

13/1,000

 

₩50 сая воноос багагүй бөгөөд ₩100 сая воноос бага

Сөүл болон бусад том хотууд

стандарт зах зээлийн үнийн 19/1,000

 

Бусад мужууд

стандарт зах зээлийн үнийн С14/1,000

 

 

₩100 сая воноос багагүй бөгөөд ₩160 сая воноос бага

Сөүл болон бусад том хотууд

стандарт зах зээлийн үнийн 21/1,000

 

Бусад мужууд

стандарт зах зээлийн үнийн 16/1,000

 

₩160 сая воноос багагүй бөгөөд ₩260 сая воноос бага

Сөүл болон бусад том хотууд

стандарт зах зээлийн үнийн 23/1,000

 

Бусад мужууд

стандарт зах зээлийн үнийн 18/1,000

 

 

₩260 сая воноос багагүй бөгөөд ₩600 сая воноос бага

Сөүл болон бусад том хотууд

стандарт зах зээлийн үнийн 26/1,000

26/1,000

Бусад мужууд

стандарт зах зээлийн үнийн 21/1,000

 

₩600 сая воноос багагүй

Сөүл болон бусад том хотууд

стандарт зах зээлийн үнийн 31/1,000

 

Бусад мужууд

стандарт зах зээлийн үнийн 26/1,000

 

· Тухайн үнэ нь ₩5,000 –с багагүй бөгөөд ₩10,000 – с ихгүй байх тохиолдолд сүүлийх нь үнэ болох бөгөөд ₩5,000 – с байх тоиолдолд, үндэсний орон сууцжуулах бондыг худалдаж авах шаардлагагүй. (Үндэсний Орон Сууцжуулах Сангийн Хуулийг Хэрэгжүүлэх Тогтоолын Хүснэгт хавсралт -4)
- Солонгос улсын ЗГ –н орлогын баталгааг худалдаж авах
· Үл хөдлөх хөрөнгө худалдах гэрээнд бичигдсэн арилжааны үнэ нь ₩10 саяаас хэтэрсэн тохиолдолд баримт бичигт тэмдэгтийн хураамжийг төлнө. (Тэмдэгтийн Хураамжийн Хуулийн 1 (1) ба 3 (1)-1 –р Зүйл)

Хураамж оногдуулах бичиг баримт

Хураамжийн дүн

үл хөдлөх хөрөнгийн эзэмшил шилжилтэд хамаатай баримт бичиг

бичигдсэн дүн нь ₩10 саяаас их болон ₩30 саяаас ихгүй: ₩20,000

бичигдсэн дүн нь ₩30 саяаас их болон ₩50 саяаас ихгүй : ₩40,000

бичигдсэн дүн нь ₩50 саяаас их ба ₩100 саяаас ихгүй : ₩70,000

Бичигдсэн дүн нь ₩100 саяаас их бөгөөд ₩ 1 тэрбумаас ихгүй: ₩150,000

Бичигдсэн дүн нь ₩ 1 их : ₩ 350,000

· Арилжааны үнэ нь ₩10 саяаас хэтэрсэн тохиолдолд орлогын тэмдэгт гэрээнд тусгагдах боловч хэрэв орон сууцны арилжааны үнэ ₩100 саяаас ихгүй бол ийм тэмдэгтийн шаардлагыг тусгахгүй. (Тэмдэгтийн Хураамжийн Хуулийн 3(1)-1 ба 6-5 – р Зүйл)
- Дээд Шүүхийн бүртгэлийн орлогын гэрчилгээний тэмдэгт худалдаж авах
√ Бичгээр үйлдсэн өргөдлийг биеээр авчирч хүлээлгэж өгөх: ₩15,000
√ Электрон стандарт өргөдөл ( электрон маягт бүхий өргөдлийг бэлтгэсний дараа бүртгэлд биеээр ирэх): ₩13,000
√ Электрон өргөдөл: ₩10,000