MONGOLIAN

Шилжилт
Борлуулалт ба худалдан авалт
Төлбөр хийх
- Ерөнхийдөө шинэ байранд нүүн орохоос өмнө худалдан авагч бүх тооцоог хийх бол худалдагч нь худалдан авагчыг үл хөдлөх хөрөнгийн шилжүүлэлтэд зайлшгүй шаардлагатай бүх бичиг баримтаар хангана. (Иргэний Хуулийн 568 –р Зүйл, Үл Хөдлөх Хөрөнгийн Хуулийн Бүртгэлжүүлэлтийн 23 (1) –р Зүйл)
- Тооцоо бүрэн нийлээгүй үед
· Худалдан авагч нь тогтоосон өдөр тооцоог бүрэн хийж чадаагүй тохиолдолд худалдагч үл хөдлөх хөрөнгө борлуулах гэрээг цуцлах эрхтэй бөгөөд өмнө тушаасан гэрээний урьдчилгааг торгууль болгон үлдээх эрхтэй байна. (Иргэний Хуулийн 565 (1) – р Заалт)
· Худалдан авагч тооцоог бүрэн дуусгаж чадаагүй нь худалдагчид хохирол учруулах шалтгаан болсон тохиолдолд худалдан авагч тухайн хохиролд хариуцлага хүлээх ба ийм боломжтой гэдгийг санаж явах ёстой. (Иргэний Хуулийн 551 – р Зүйл)
Мөнгө зээлэх үеийн моргейж байгуулалт
- Орон сууц худалдаж авах үед санхүүжилтийг банкнаас зээлж байх үед орон сууцны моргейжийн зээл хийгддэг бөгөөд ердийн төрөл нь орон сууцыг барьцаа болгох эрхтэй байдаг.
- "барьцаанд тооцох эрх” нь ирээдүйд тооцоо нийлэх хугацааны явцад тогтмол тохиолдох тодорхой заагдаагүй олон бондын максимум дүнг баталгаажуулахаар тавьсан моргэйж юм. (Иргэний Хуулийн 357 – р Зүйл). Өргөдөл гаргагч эсвэл түүний төлөөлөгч бүртгэлийн газарт өөрийн биеээр эсвэл интернет бүртгэлээр холбогдох мэдээллийг бүрдүүлж өгснөөр бүртгэлийн өргөдөл гаргаж болно. (Үл Хөдлөх Хөрөнгийн Хуулийн Бүртгэлийн 24 (1) –р Зүйл)
- Барьцаанд тавих эрхийг нээхэд бүрдүүлэх бичиг баримтууд
· Бүртгэлийн эрх эзэмшигчийн (зээлдүүлэгч, банк) and ААН – ын бүртгэлийн гэрчилгээний болон оршин суугаа газрын бүртгэлийн хуулбар түүнчлэн хариуцагчын (худалдан авагч) гарын үсгийн баталгаа. (Үл Хөдлөх Хөрөнгийн Акт ын 48 (2) – р Зүйл)
· Бүртгэгдсэн лицензийн татварыг бүрэн хүлээн авсан баримт нотолгоо ( Орон Нутгийн Татварын Хуулийн 25 (1)-17 –р Зүйл)
· Барьцааны эрхийг үүсгэх гэрээ (Үл Хөдлөх Хөрөнгийн Хуулийн 75-р Зүйл)
· Бүрэн гүйцэтгэсэн бүртгэлийн тухай мэдээлэл эсвэл мэдэгдэл (Article 50 (2) of the Registration of Үл Хөдлөх Хөрөнгийн Акт)
· Илтгэмжлэлийн захидал (Энэ нь эрх эзэмшигч эсвэл хариуцагч хэн нэг өөр талаас түүнийг төлөөлөлийн захидал хүлээж авах үед шаардлагатай болно.)