MONGOLIAN

Шилжилт
Үл хөдлөх хөрөнгийн худалдаа ба борлуулалт
Худалдагч ба худалдан авагчын эрх

Худалдагчын эрх

Худалдан авагчын эрх

Худалдагч нь гэрээ байгуулагдсан тухайн өдөр худалдах үнийг  төлсөн байхыг шаардах эрхтэй болно. (Иргэний Хуулийн 568 (1) –р Зүйл)

Худалдан авагч нь үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийг түүнд шилжүүлэхийг шаардах эрхтэй. (Иргэний Хуулийн 568 ба 569 –р Зүйл)

Худалдан авагч нь эзэмшлийн шилжилт бүртгэлд оролцон хамтарч ажиллахыг худалдагчаас шаардах эрхтэй. (Үл Хөдлөх Хөрөнгийн Хуулийн Бүртгэлийн 23 (1) –р Зүйл)

Эзэмшил худалдан авагчид аль хэдийн шилжсэн байх тохиолдолд ч , сүүлд үл хөдлөх хөрөнгийн доголдолын шалтгаанаар гэрээг цуцлах эрх хэвээр байна. (Иргэний Хуулийн 580 (1) ба 575 (1) –р Зүйл)

Үл хөдлөх хөрөнгө дэх алдаа дутагдал гэрээний зорилгод саад учруулж байгаа үед хохиролын нөхөн төлбөрийг нэхэмжилж болно. (Иргэний Хуулийн 580 (1) ба 575 (1) – р Зүйл)

Худалдагч ба худалдан авагчын үүрэг

Худалдагчын үүрэг

 Худалдан авагчын үүрэг

 Худалдагч борлуулалтын обьект болсон эрхийг худалдан авагчид шилжүүүлэх үүрэгтэй бөгөөд тэрээр үүнийг худалдан авагчын худалдан авах үнийг төлөх үүрэгтэй нэгэн зэрэг гүйцэтгэнэ. (Иргэний Хуулийн 568 ба 569 –р Зүйл)

Худалдан авагч гэрээ байгуулагдсан өдөр худалдагчид худалдан авалтын үнийг төлнө(Иргэний Хуулийн 568 (1) – р Зүйл)

Эзэмшил аль хэдийн худалдан авагчид шилжсэн байсан ч , үл хөдлөх хөрөнгөд аливаа доголдол илэрвэл энэ нь худалдагч худалдан авагчын өмнөхүлээх хариуцлагын үндэслэл болно. (Иргэний Хуулийн 580 (1) ба 575 (1) –р Зүйл)

Худалдагч эзэмшлийн шилжилт бүртгэл дээр оролцож хамтран ажиллана. ( Үл Хөдлөх Хөрөнгийн Хуулийн Бүртгэлийн 23 (1) - Зүйл)