MONGOLIAN

Шилжилт
Шинээр барьсан байшинг худалдаж авах эсвэл дуудлага худалдаан дээрээс худалдаж авах
Хувийн барилгын байгууллагаас барьсан шинэ орон сууц, байшинг худалдаж авах
- “Хувийн барилгын байгууллагаас барьсан байшинг худалдаж авах” гэдэг нь ЗГ –н институт эсвэл олон нийтийн барилгын байгууллагаас бариагүй харин хувийн барилгын бүтээн байгуулагчаас барьсан эсвэл хариуцан бариулсан байшинтай холбоотой юм.
Олон нийтийн төслөөр баригдсан шинэ гэр/орон сууцыг худалдаж авах
- “Олон нийтийн төслөөр баригдаж зарагдсан шинэ гэр/орон сууцыг худалдаж авах” гэдэг нь Орон сууцжуулах болон Хотжилтын Сангаас дэмжсэн санхүүжилтээр ЗГ-н институт эсвэл олон нийтийн корпорациас барьсан эсвэл шинэчлэн сайжруулсан 85 м.кв эсвэл түүнээс бага хэмжээтэй холбооттой байна. (Орон сууцжуулах Хуулийн 2 (5)ба 2 (6)–р Зүйл)
Нийтийн түрээсийн орон сууцууд
- “Нийтийн түрээсийн орон сууцууд” гэдэг нь Орон Сууцжуулах болон Хотжилтын Сангаас дэмжсэн санхүүжилтээр ЗГ-н институт эсвэл олон нийтийн корпорациас барьж нийлүүлсэн тэдгээр орон сууцтай холбоотой байна (Олон Нийтийг Орон сууцжуулах Тусгай Хуулийн 2-1, 2-1.2 ба 2-1.3–р Зүйл) Тэдгээр нь Солонгосын Газар ба Орон сууцжуулалтын Корпорациас нийлүүлсэн барилгууд болон Сөүлийн Орон Сууцжуулалтын болон Олон нийтийн Корпорациас нийлүүлсэн урт хугацаат түрээсийн орон сууцууд (шилжих орон сууц) – ыг багтаадаг.
- Солонгосын Газар ба Орон Сууцжуулалтын Корпорацаас (KLHC) нийлүүлсэн орон сууцны барилгуудын төрөл.

Орон сууцны төрөл

Үндсэн агуулга

Иргэдэд зориулсан түрээсийн орон сууц

Улс · орон нутгийн бие даасан байгууллага · Солонгосын газар орон сууцны корпораци түүнчлэн орон нутгийн газраас барьж · нийлүүлж буй орон сууцыг хямд төсөр үнээр урт хугацаанд(30 жил) түрээслэх бөгөөд, хувьд шилжилх боломжгүй

Нийтийн түрээсийн орон сууц

- 5 жил(10 жил)- нийтийн түрээсийн орон сууц : 5 жил(10 жил)-ийн түрээсийн хугацаа дуусгавар болсноос хойш байранд орсон хүмүүсийг эхний ээлжинд байрны захиалганд оруулах орон сууц

- Төлбөрийг хувааж төлөх нөхцөлтэй түрээсийн орон сууц: оршин суугч нь орон сууцанд орохын өмнө орон сууцны үнийн дүнгийн тодорхой хэсгийг эхлээд төлж(30%) түрээсийн хугацаа(10 жил)-нд шаталсан хуваарийн дагуу бүх үлдэгдэл мөнгийг хувааж төлөөд хувьдаа шилжүүлж авах боломжтой орон сууц

- 50 жилийн нийтийн түрээсийн орон сууц : Байнгын түрээсийн орон сууцыг орлуулах зорилгоор фонд зэргээс дэмжлэг аван Солонгосын газар орон сууцны корпараци мөн орон нутгийн засаг төрийн захиргааны бие даасан байгууллагаас барьж · нийлүүлж буй түрээсийн орон сууц бөгөөд хувьд шилжих боломжгүй

Байнгын түрээсийн орон сууц

Нийтдээ 26.34㎡ ~ 42.68㎡ хэмжээтэй 190 мянган өрх(барилгын ажил 140 мянга өрх) баригдаж суурь амьжиргааны тэтгэмж авагч зэрэг зорилтот бүлэг давхаргын иргэдэд зориулсан хямд төсөр түрээсийн төлбөртэй.

Урт хугацааны барьцаат орон сууц

Улс, орон нутгийн төрийн захиргааны бие даасан байгууллага, Солонгосын газар орон сууцны корпораци түүнчлэн Орон нутгийн төрийн өмчит компаний тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу орон сууцны үйл ажиллагааг эрхлэх зорилгоор байгуулагдсан орон нутгийн төрийн компаниас түрээслэх зорилгоор барьж буй мөн худалдан авч буй орон сууц бөгөөд 20 жилийн хүрээнд барьцаат төлбөрт хэлбэрээр нийлүүлж буй түрээсийн орон сууц

<Эх сурвалж: Солонгосын Газар ба Орон сууцжуулалтын Корпораци, Худалдаа, Хангаж буй Төрөл>
- Сөүлийн Орон сууцжуулалт ба Орон нутгийн Корпорациас нийлүүлсэн Урт хугацаат түрээсийн сууцууд (шилжих орон сууцууд).
· Эдгээр байшингуудын (шилжих сууцууд) түрээсийн хугацаа 20 хүртэл жил байна. Тэдгээрийн jeonse лизингийн (лизингийнй сууцны хувьд бүрэн урьдчилсан төлбөр) үнэ нь тэдгээрийн түрээсийн үнийн 80% орчим хувь байдаг.
Түрээсийн сууцуудын борлуулалтын хязгаарлалтууд
- Та дараах түрээсийн сууцуудыг дор дурьдсан түрээст хугацаа дуусах хүртэл болон түүний дараа ч зарж болохгүй. (Нийтийн Сууцжуулалтын Тусгай Хуулийн 50.2 (1) –р Зүйл, Нийтийн Сууцжуулалтын Тусгай Хуулийг Хэрэгжүүлэх Тогтоолын 54 (1) – р Зүйл)
1. Байнгийн түрээст сууцууд: 50 жилээр
2. Үндэсний түрээсийн сууцууд: 30 жилт
3. Хаенгбок Жутаек (Хаппи Хауз): 30 жилт
4. Төрийн түрээсийн орон сууц : 30 жил
5. Урт хугацаат түрээсийн орон сууц : 20 жил
6. Түрээсийн гэрээний хугацааг 10-с дээш жилээр байгуулсан, дээрхи 1~5 нөхцөлд тусгагдаагүй нийтийнорон сууц : 10 жил
7. Бусад нийтийн түрээсийн орон сууц : 5 жил