MONGOLIAN

Шилжилт
Нүүж орох байр сууц олох
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ эсвэл бодит арилжааны үнийг судлах
Орон сууцыг интернетээр эсвэл үл хөдлөх хөрөнгийн агентлагаас хайх
- Лицензтэй үл хөдлөх хөрөнгийн агентлагууд брокерийн бүртгэлийн сертификат, эсвэл оффис дотроо харагдахуйц газар агентынхаа эрхийн гэрчилгээг байрлуулсн байдаг тул түүнийг шалгахаас бүү цааргалаарай (Лицензтэй Үл хөдлөх Хөрөнгийн Агентлагын Хуулийн 10 ба 17 –р Зүйл)
- Мөн бодит баримттай нотолгоо бүрдүүлэх үүднээс агентлаг нь баталгааны даатгалд хамрагдсан эсвэл хамтын тусламжын нийгэмлэгт нэгдэж орсон эсэхийг асуух замаар баталгаажуулах боломжтой. (Лицензтэй Үл хөдлөх Хөрөнгийн Агентлагын Хуулийн Албан Дүрмийн 10 -р Зүйл)