MONGOLIAN

Виз, Пасспорт
Пасспорт ашиглахад хязгаарлалт тавих, зорчих, түр оршин суухыг хориглох
Пасспорт ашиглахад хязгаарлалт тавих, зорчих, түр оршин суухыг хориглох
- Байгалийн гамшиг, үймээн самуун гэх мэт гадаад оронд үүссэн аюултай нөхцөл байдлаас хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор тусгайлан заасан гадаадын улс, бүс нутагт зорчих буюу түр оршин суухыг түр хугацаагаар зогсоох шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд Гадаад хэргийн сайд тодорхой хугацаа тогтоон, пасспорт ашиглахад хязгаарлалт тавих буюу тухайн улс, бүс нутаг руу зорчих, түр оршин суухыг хориглож болно (Пасспортын тухай хуулийн 17 (1)-р зүйлийн үндсэн бичвэр; Пасспортын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай зарлигийн 28-р зүйл).
Пасспорт ашиглахад хязгаарлалт тавьсан тухай мэдэгдэх
- Гадаад хэргийн сайд хязгаарлалт тавихаар төлөвлөсөн бол пасспорт ашиглахыг хязгаарласан улс, бүс нутаг, хамрах хүрээ, хязгаарлалтын нөхцөл, хугацаа, пасспорт ашиглах, зорчих, түр оршин суух зөвшөөрөл хүсэх журмыг тодорхойлж, мэдэгдэнэ (Пасспортын тухай хуулийн 17 (2)-р зүйл; Пасспортын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай зарлигийн 30-р зүйл)
- Гадаад оронд үүссэн аюултай нөхцөл байдал намжсаны улмаас пасспорт ашиглахад тавьсан хязгаарлалтыг үргэлжлүүлэх шаардлагагүй хэмээн үзвэл Гадаад хэргийн сайд цаг алдалгүй тус хязгаарлалтыг зогсоож, энэ тухай мэдэгдэнэ (Пасспортын тухай хуулийн 17 (3)-р зүйл)