MONGOLIAN

Виз, Пасспорт
Пасспорт дахин олгох журам
Пасспорт дахин авах хүсэлт гаргах
- Доорх тохиолдолуудын альнэгэнд гадаад паспорт эзэмшигч нь өөрт ойрхонБНСУ-ын гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газар(улс бүрт төлөөлөн суух БНСУ-ын ЭСЯ, төлөөлөгчийн газар болон консулын газрыг хэлнэ, цаашид энэ утгаар ойлгоно) эсвэл улс даяар гадаадпаспорт олгох үйл ажиллагаа орлуулан эрхлэх байгууллагад гадаад паспорт дахин олгоххүсэлт гаргах боломжтой(「Гадаад паспортын тухай хууль」- дүгээрзүйлийн 1 дүгээр заалт, 21 дүгээрзүйлийн 1 дүгээр заалт, 「БНСУ-аас гадаадад оршин суух дипломат төлөөлөгчийн газар байгуулах тухай хууль」-ийн 2 дугаар зүйл болон「Гадаад паспортын тухай хуулийгхэрэгжүүлэх захирамж」ийн 37 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын 1 дүгээр тоот).
· Паспортын төрөл, олгосон улс, паспортын дугаар, олгосон огноо, хүчинтэй хугацаа, олгосон байгууллага, паспорт эзэмшигчийн нэр, иргэний харьяалал, хүйс, төрсөн он сар өдөр, зурагт засвар, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон;
· Пасспортаа хаяж үрэгдүүлсэн;
· Пасспорт гэмтсэн тохиолдолд
- Гадаад паспорт дахин авах хүсэлтэй этгээд дараах баримт бичгүүдийг бүрдүүлэн өгнө(「Гадаад паспортын тухай хууль」-ийн 11-р зүйлийн 3-р заалт, Гадаад паспортын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж-ийн 3-р зүйлийн 2-р заалт, 18-р зүйлийн 1-р заалт болон Гадаад паспортын тухай хуулийг хэрэгжүүлэх журам-ын 4-р зүйл).
· Пасспорт дахин авахыг хүссэн мэдүүлэг
· Дахин гаргуулах гэж байгаа пасспорт(пасспортаа хаяжүрэгдүүлсэн тохиолдолдхамаагүй)
· Чээж зураг
· Үүнээсгадна паспорт дахин гаргуулахад шаардлагатай 「Пасспортын тухай хуулийг дагаж мөрдөх журмын」-ийн 4-р зүйлд заасан баримт бичиг
Онлайнаар гадаад паспорт дахин гаргуулах хүсэлт гаргах тухай
- Өмнө нь цахим гадаад паспорт(энгийн паспорт) гаргуулж байсан 18-с дээш насны хүн онлайн(иргэдтэй харилцах цахим цонх)-аар гадаад паспорт дахин гаргуулахыг хүссэн өргөдөл гаргаж болно. Жич, Дараахь нөхцөлд хамаарах иргэд гадаад паспорт дахин олгох цахим үйлчилгээнд хамрагдах боломжгүй(「Гадаад паспортын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай зарлиг」-н 5(2)-р зүйл, Гадаад харилцааны яамны сайт, гадаад паспорт олгох журам).
· 18-с доош насны хүүхэд;
· Анх удаа цахим гадаад паспорт хүссэн өргөдөл гаргаж байгаа хүн;
· Дипломат, албан гадаад паспорт хүссэн өргөдөл гаргаж байгаа хүн;
· Яаралтай гадаад паспорт хүссэн өргөдөл гаргаж байгаа хүн;
· Өргөдөл гаргах боломжтой боловч цэргийн албаа хааж дуусаагүй хүн;
- Дотоодод амьдарч байгаа иргэд Цахим засаглал 24, хилийн чанадад байгаа иргэд Консулын иргэдтэй харилцах төв-24 вэб хуудсаар дамжуулан өргөдөл гаргах боломжтой. Энэ тохиолдолд гадаад паспорт олгох үйлчилгээний төлбөр, онлайн төлбөрийн систем ашиглалтын хураамж гарна.
Дахин олгосон пасспортыг хүлээн авах
- Паспортыг хүсэлт гаргагч өөрийн биеэр хүлээн авах юмуу итгэмжлэлээр эсвэл шуудангаар хүлээн авч болно. Жич, Онлайнаар гадаад паспорт дахин гаргуулах хүсэлт гаргасан болөргөдөл гаргасан байгууллага дээр өөрийн биеэр ирж, биеийн байцаалтаа үзүүлэнавна(「Пасспортын тухай хуулийг дагаж мөрдөх журмын」-н 7(1)-р зүйл).
- Пасспортыг итгэмжлэлээр авахдаа итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн биеийн байцаалтыг хүсэлт гаргагчийн биеийн байцаалтын хуулбар, итгэмжлэлийн хамт үзүүлнэ (Пасспортын тухай хуулийг дагаж мөрдөх журмын 7 (2)-р зүйл).
- Гадаад паспортаа шуудангаар хүлээн авахыг хүсвэл гадаад паспорт дахин гаргуулах тухай мэдүүлэгт энэ тухай тэмдэглэл хийж, хүлээн авах хаяг болон бусад шаардлагатай мэдээллийг өгч шуудангийн төлбөрийг төлнө. (Гадаад паспортын тухай хуулийн хэрэгжиж буй журмын 7(3)-р зүйл)
Дахин олгосон пасспорт хүчингүй болох
- Шинээр гарсан пасспортыг хүсэлт гаргагч 6 сарын хугацаанд аваагүй тохиолдолд хүчингүйд тооцогдоно (Пасспортын тухай хуулийн 13 (1) 2-р зүйл).
- Пасспорт дахин олгосноор шинэ пасспорт авах хүсэлт гаргах үед буцаан өгсөн пасспорт хүчингүйд тооцогдоно (Пасспортын тухай хуулийн 13 (1) 4-р зүйл)