MONGOLIAN

Виз, Пасспорт
БНСУ-ын пасспортын талаарх үндсэн ойлголт
Пасспорт гэж юу вэ?
-´Паспорт´ гэдэг нь гадаадад улсын газар нутаг дээр БНСУ-ын иргэн болохыг нотлох цорын ганцбиеийн байцаалт болдог бөгөөд 2008 оноос хойш эзэмшигчийн зураг, нэр зэрэг мэдээлэл бүхий цахим чипсуулгаж, аюулгай байдлыг сайжруулсан цахим паспорт гаргаж байна(Гадаад харилцааны яамны Паспортын лавлагаа вэбхуудасны – Шинэмэдээ-Паспортын тухай мэдээлэл хэсгээс үзнэ үү).
Өөр ойлголт: Аяллын үнэмлэх
- “Аяллын үнэмлэх” нь дор дурдсаны аль нэгэнд хамаарах этгээдэд пасспортын оронд олгодог, аялах газрыг зааж өгсөн байдаг баримт бичиг юм (Пасспортын тухай хуулийн 14(1)-р зүйл; Пасспортын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай зарлигийн 16-р зүйл).
· Хилээр гарч буй иргэншилгүй хүн
· Гадаад руу үрчлүүлсэн хүн
· Хоёр Солонгос хоорондын харилцаа, хамтын ажиллагааны тухай хуулийн 10-р зүйлийн дагуу аяллын үнэмлэх авах ёстой бөгөөд Гадаад хэрэг, худалдааны сайд аяллын үнэмлэх олгох шаардлагатай гэж үзсэн хүн
· Оршин суугаа улсынх нь эрх бүхий байгууллага тухайн иргэнд паспорт шинээр гаргах·дахин гаргахаас татгалах, хязгаарлах арга хэмжээ авсан болон бусад улсын гаалиар албадан гаргах тухай арга хэмжээ авахуулж байсан иргэнд нутаг руугаа буцахад нь шаардлагатай аялалын баталгааны гэрчилгээ гаргах шаардлагатай хүн
· Цагаачлалын албаны хяналтын тухай хуулийн 46-р зүйлийн дагуу албадан гаргах шийдвэрээр Солонгосоос гарахаар болсон бөгөөд өөрийн харьяа улсын пасспорт эсвэл пасспортыг орлох баримт бичиг авах боломжгүй хүн
· Гадаад хэрэг, худалдааны сайд аяллын үнэмлэх яаралтай олгох шаардлагатай гэж үзсэн, дээр жагсаасантай ижил нөхцөл байдалд буй хүн
- Аяллын үнэмлэхийн хүчинтэй хугацаа 1 жил хүртэл байна. Үнэмлэх олгосон зорилго биелсэн үед хүчингүйд тооцно (Пасспортын тухай хуулийн 14(2)-р зүйл)
- Аяллын үнэмлэхийг пасспортын адил олгох ба түүний адил хүчин төгөлдөр үйлчилнэ (Пасспортын тухай хуулийн 14(3), 7 – 10, 12, 13, 16 – 18-р зүйл).
Пасспорт, аяллын үнэмлэхийн хэмжээ, хавтас
- Паспорт,аялалын тэмдэгний баруун дээдхэсэгт төрийн сүлдийг хэвлээд, түүний доод талд нь солонгос, латин үсгээр БНСУ-ын нэр, паспортын төрлийг хэвлэсэн. Олон улсын иргэний агаарынтээврийн байгууллагаас гаргасан стандартын дагуу гадаад паспортны мэдээллийгэлектрон хэлбэрээр уншуулах тэмдгийг хавтасны баруундоод талд тавина(Гадаад паспортын тухай хуулийн хэрэгжиж буй тогтоолын 2(2) -рзүйл).
- Пасспорт болон аяллын үнэмлэх нь 8.8 см өргөнтэй, 12.5 см урттай байна (Пасспортын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай зарлигийн 2(1)-р зүйл).
- Аяллын үнэмлэх нь харөнгийн хавтастай, 12 нүүртэй байна(「Паспортын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай зарлигийн」 -н 2(3) -н 5-р зүйл).
Пасспортанд оруулах мэдээлэл, түүнийг оруулах арга (электрон Пасспорт)
- Паспортын эхний хуудсанд хувийн мэдээлэл хэсэгт дараахь мэдээллийг хэвлэж, цахим хэлбэрээр оруулна(「Паспортын тухай хууль」-н 7-р зүйл, 「Паспортын тухай хуулийг хэрэгжүүлэх зарлиг」-н 3(1)-р зүйл).
· Пасспортын төрөл, олгосон улс, пасспортын дугаар, олгосон огноо, хүчинтэй хугацаа, олгосон байгууллага
· Паспорт эзэмшигчийн овог нэр, иргэний харъяалал, хүйс, төрсөн он сар өдөр, зураг