MONGOLIAN

Виз, Пасспорт
Виз сунгах үндсэн зарчим
Виз сунгах зөвшөөрөл
- Гадаадын иргэн Солонгост байхыг зөвшөөрсөн хугацаанаас цааш үргэлжлүүлэн түр оршин суух хүсэлтэй бол зөвшөөрсөн хугацаа дуусахаас өмнө Хууль зүйн сайдаас виз сунгуулах зөвшөөрөл авна (Цагаачлалын албаны хяналтын тухай хуулйн 25-р зүйл).
Визний хугацаа сунгуулах зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах үүрэг хүлээсэн хүн
- Визний хугацаа сунгуулах зөвшөөрөл хүссэн өргөдлийг өөрийн биеэр гаргана. Жич, 17-с доош насны хүүхэд өөрөө өргөдөл гаргаагүй бол хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, ах эгч, батлан даагч, хамтран амьдрагч нь төлөөлөн гаргана(「Гадаадын иргэн, харьяатын тухай хууль」-н 79-р зүйлийн 4-р зүйл заалт, 「Гадаадын иргэн, харьяатын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н 89-р зүйлийн 1-р заалт, 「Гадаадын иргэн, харьяатын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-н 34-р зүйл).
Визний хугацаа сунгахад тавигд
- Визний хугацааг холбогдох хуулинд заасан дээд хугацаагаар сунгах боломжтой(「Гадаадын иргэн, харьяатын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-н 37-р зүйлийн 1-р заалт).
- Түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх(H-2) визтэй иргэд 3 жилээс дээш хугацаагаар сунгуулах боломжгүй боловч Хууль зүйн яамнаас тавьсан нөхцлийг хангаж ажил олгогчийн зүгээс дахин ажиллуулах хүсэлт гаргасан тохиолдолд оршин суух хугацааг 5-с доош жилээр сунгаж болно. Жич: Сурах зорилгоор ирсэн гадаад оюутны хамт түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн эцэг эх, эхнэр/нөхөр нь зөвхөн оюутны суралцах хугацаанд оршин сууна(「Цагаачлалын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-н 37-р зүйлийн 2 болон 3-р заалт).
※ Оршин суух ангиллын хугацааг зөвхөн нэг удаа сунгана「Гадаадын иргэн, харьяатын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-н 1-р хавсралт.