MONGOLIAN

Виз, Пасспорт
Визний ангилал солих үндсэн зарчим
Визний ангилал солих зөвшөөрөл олгох
- БНСУ-д түр хугацаагаар оршин сууж буй гадаадын иргэн оршин суух ангилалдаа зөвшөөрөгдсөнөөс өөр ажил, үйл ажиллагаанд оролцохыг хүсвэл Хууль зүйн сайдаас оршин суух ангилал солиулах зөвшөөрлийг урьдчилж авна (Цагаачлалын албаны хяналтын тухай хуулийн 24(1)-р зүйл).
- Нийгмийн байдал нь өөрчлөгдсөний улмаас оршин суух ангиллаа солиулах хүсэлтэй дор дурдсан этгээд нийгмийн байдалд өөрчлөлт орсон өдрөөс хойш 30 хоногийн дотор Хууль зүйн сайдаас оршин суух ангилал солиулах зөвшөөрөл авна (Цагаачлалын албаны хяналтын тухай хуулийн 24(2), 31(1)-р зүйл; Цагаачлалын албаны хяналтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын 45(1)-р зүйл).
· БНСУ дахь гадаадын дипломат төлөөлөгчийн газар (элчин сайдын яамууд, консулын газрууд орно), олон улсын байгууллагын албан хаагчид болон тэдний гэр бүлийнхэн
· БНСУ-тай байгуулсан гэрээгээр дипломат, консулынхантай адил эрх эдэлдэг гадаадын иргэд болон тэдгээрийн гэр бүлийнхэн
· БНСУ-ын Засгийн Газраас урьж авчирсан дипломат харилцаа, аж үйлдвэр, батлан хамгаалахын салбарт чухал алба хашдаг хүн, түүний гэр бүлийнхэн болон Хууль зүйн сайд гадаадын иргэний бүртгэлээс чөлөөлөгдөх тусгай эрх олгосон этгээд.