MONGOLIAN

Виз, Пасспорт
Гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэхэд тавигдах шаардлагууд
Хилээр нэвтрүүлэх үзлэг шалгалт
- БНСУ-ын хилээр нэвтрэх хүсэлтэй гадаадын иргэд хилийн орох, гарах боомт дээр Цагаачлалын албаны хяналтын ажилтанд гадаад паспорт болон хилээр орох мэдүүлгийн хуудсаа өгч шалгуулна(「Цагаачлалын албаны хяналтын тухай хууль」-н 12(1)-р зүйл).
- Зайлшгүй шалтгааны улмаас тухайн орох, гарах боомтоор дамжин БНСУ-д нэвтрэх боломжгүй тохиолдолд (“хөнгөлөх нөхцөл”) харьяа орон нутгийн Цагаачлалын албаны дарга эсвэл гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын даргын зөвшөөрлөөр тухайн боомтоос өөр газарт Цагаачлалын албаны хяналтын ажилтны хилээр нэвтрүүлэх үзлэг шалгалтаар орж, хилээр нэвтэрч болно (Цагаачлалын албаны хяналтын тухай хуулийн 12(2)-р зүйл, мөн 6(1)-д заасан нөхцөл).
- Зөрчилд ноогдуулах арга хэмжээ
· Орон нутгийн Цагаачлалын албаны дарга эсвэл гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын дарга хилээр нэвтрүүлэх үзлэг шалгалтаар ороогүй хил нэвтэрсэн гадаадын иргэнийг БНСУ-аас албадан гаргаж болно (Цагаачлалын албаны хяналтын тухай хуулийн 46(1) 4-р зүйл).
·Үүнээс гадна хилээр нэвтрүүлэх үзлэг шалгалтаар ороогүй хил нэвтэрсэн гадаадын иргэнийг 5 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх буюу 50 хүртэлх сая воны торгуулийн хариуцлага хүлээлгэж болно (Цагаачлалын албаны хяналтын тухай хуулийн 93(3) 1-р зүйл).
※ “Гадаадын иргэн” гэдэг нь БНСУ-аас өөр улсын иргэнийг хэлнэ (Цагаачлалын тухай хуулийн 2(2)-р зүйл)
※ “Орох, гарах боомт” хэмээх нэр томьёо нь аливаа хүн түүгээр дамжин БНСУ-ын хилээр орох буюу гарах боломжтой усан онгоц, нисэх онгоцны буудал эсвэл доорхын аль нэгэнд хамаарах бусад газрыг хэлнэ (Цагаачлалын албаны хяналтын тухай хуулийн 2(6); Цагаачлалын албаны хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай зарлигийн 98(1)-р зүйл).
1. Нисэх онгоцны буудлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3-т заасны дагуу улсын газар, тээврийн яамны сайдын тогтоосон олон улсын нисэх онгоцны буудал.
2. 「Өмнөд болон Хойд Солонгосын харилцаа, хамтын ажиллагааны тухай хуулийг хэрэгжүүлэх тухай захирамж」- ийн 2-р зүйлийн 1-ээс 3-т, мөн 6-д заасан орох гарах цэгүүд
3. Усан онгоц хилээр орох, гарах тухай хуулийн 2.1-р зүйлд заасан худалдааны боомт.
4. Осаны цэргийн нисэх онгоцны буудал, Дэегүгийн цэргийн нисэх онгоцны буудал, Гуанжугийн цэргийн нисэх онгоцны буудал, Гунсаны цэргийн нисэх онгоцны буудал, Сөүлийн нисэх онгоцны буудал.
Нэвтрэх зөвшөөрөл олгоход тавигдах шаардлагууд
- БНСУ-ын хилээр нэвтрэх хүсэлтэй гадаадын иргэнд зөвхөн доорх шаардлагуудыг хангасан тохиолдолд нэвтрэх зөвшөөрөл олгоно (Цагаачлалын албаны хяналтын тухай хуулийн 11 ба 12(3)-р зүйл).
· Пасспорт, виз хүчинтэй байх (виз нь зөвхөн Цагаачлалын албаны хяналтын тухай хуулиар шаардсан тохиолдлуудаар хязгаарлагдсан нөхцөлд).
· Хилээр нэвтрэх зорилго оршин суух ангилалд нийцсэн байх.
· Солонгост байх хугацааг тодорхой заасан байх.
· Гадаадын иргэн нь хилээр нэвтрүүлэхийг хориглох буюу татгалзах доор заасан аль нэг нөхцөлд хамаарахгүй байх:
1. Халдварт өвчинтэй, мансууруулах бодист донтсон эсвэл нийгмийн эрүүл мэндэд аюул, хор хохирол учруулж болзошгүйд тооцогдсон бусад этгээд;
2. БНСУ-ын хилээр нэвтрэх хүсэлтэй этгээд Галт болон ирт зэвсэг, тэсрэх бодисын аюулгүй байдлын менежментийн тухай хуулинд заасан галт зэвсэг, буу, хутга мэс, тэсрэх бодис гэх мэтийг хууль бусаар авч яваа бол.
3. БНСУ-ын эрх ашигт халтай эсвэл олон нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдэл хийх өндөр магадлалтайд тооцогдсон этгээд
4. Эдийн засаг, нийгмийн дэг журам, ёс суртахууны хэм хэмжээнд халтай үйлдэл гаргах өндөр магадлалтайд тооцогдсон этгээд
5. Солонгост байх хугацаанд нь туслах хүнгүй, танин мэдэх чадваргүй, оюун ухааны хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, БНСУ-д байх үеийн зардлаа хариуцах чадваргүй болон тусламж дэмжлэг шаардлагатай бусад этгээд.
6. Албадан гаргах шийдвэрээр БНСУ-аас гарснаас хойш 5 жил өнгөрөөгүй этгээд
7. 1910 оны 8 сарын 29 өдрөөс 1945 оны 8 сарын 15 өдөр хүртэл Японы засгийн газар, Японы засгийн газартай түншлэлийн холбоотой засгийн газар, японы засгийн газрын нөлөөнд байсан засгийн газрын аль нэгний зааварчилгаа болон уялдаагаар арьсны өнгө, үндэс угсаа, шашин, иргэний харъяалал, улс төрийн үзэл баримтлал зэрэг шалтгаанаар бусдыг хоморголон устгах · хүчирхийлэх үйл ажиллагаанд оролцсон этгээд
8. Түүнчлэн Хууль зүйн сайд БНСУ-ын хилээр нэвтрүүлэх боломжгүй хэмээн үзсэн, 1 – 7-р дэд заалтын аль нэгэнд хамаарах этгээд.
9. БНСУ-ын хилээр нэвтрэх хүсэлтэй гадаадын иргэн нь дээрх 1 – 8-д заасан шалтгаанаар Солонгосын иргэнийг хилээрээ нэвтрүүлэхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан улсын иргэн бол
- Гадаадын иргэн дээрх шаардлагуудыг хангасан болохоо нотолж чадахгүй тохиолдолд Цагаачлалын албаны хяналтын ажилтан тухайн этгээдийг БНСУ-д нэвтрүүлэхээс татгалзаж болно (Цагаачлалын албаны хяналтын тухай хуулийн 12(4)-р зүйл).
※ Энэхүү баримт бичиг нь гадаад улсад нэвтрэхэдтавигдах шаардлагуудын нэг болох визний талаарх хууль эрхзүйн мэдээллийгбагтаасан болно. БНСУ-д нэвтрэхэд тавигдах шаардлагуудтай холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг <Hi Korea вэб хуудасны-Мэдээний булан-Цагаачлалын алба/Оршин суух тухай гарын авлага>хэсгээс авна уу.
Хилээр нэвтрэх үед биометрик мэдээлэл өгөх тухай
- БНСУ-н нэвтрэхээр завдаж буй гадаадын иргэн нь хилийн шалган нэвтрүүлэх албаны шалгалтанд орохдоо биометрик мэдээллээ өгч өөрийн биеийн байцаалтыг баталгаажуулах журмыг дагаж мөрдөнө. Гэхдээ дараахь шаардлагыг хангасан хүн энэ заалтад хамаагүй(「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулалтын тухай хууль」-н 12 дугаар зүйлийн 2 дугаар заалтын 1, 「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」-н 15 дугаар зүйлийн 2 дугаар заалт болон хавсралт 1-ийн 2).
· 17-с доош насны хүүхэд;
· Гадаад улсын засгийн газар эсвэл олон улсын байгууллагын албан томилолтоор зорчиж яваа хүн болон түүнийг дагалдан яваа гэр бүлийн гишүүд;
· Гадаад улстай хийх найрсаг харилцаа, соёлын солилцоог хөхүүлэн дэмжих, эдийн засгийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, БНСУ-ын эрх ашгийн үүднээс биометрик мэдээлэл өгөх үүргээс чөлөөлөх шаардлагатайд тооцсон, энд дурдсаны аль нэгэнд хамаарах этгээд.
- Хилээр нэвтрүүлэх үзлэг шалгалтаар орох үед гадаадын иргэн хоёр гарын долоовор хурууны хээг хоёуланг нь уншуулж, Цагаачлалын албаны хяналтын ажилтны заасан “мэдээлэлжсэн” тоног төхөөрөмжинд нүүр царайгаа таниулна. Харин гэмтсэн болон бусад шалтгаанаар долоовор хуруунуудын хээг уншуулах боломжгүй тохиолдолд эрхий хуруу, дунд хуруу, ядам хуруу, чигчий хуруу гэсэн дарааллаар хурууны хээгээ уншуулна (Цагаачлалын албаны хяналтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын 19-3-р зүйл).
· Цагаачлалын албаны хяналтын ажилтан хүлээн авсан биометрик мэдээллийг хилийн шалган нэвтрүүлэх албаны шалгалтын үйл ажиллагаанд ашиглаж болох бөгөөд биометрик мэдээллээ өгөхөөс татгалзсан гадаад иргэнийг хилээр нэвтрүүлэхээс татгалзах эрхтэй(「Цагаачлалын албаны хяналтынтухай хууль」-н 12-2(2) болон (5)-р зүйл).
※ “Биометрик мэдээлэл” гэдэг нь тухайн хүний хурууны хээ·фото зураг·хүүхэн хараа, алганы артерийн судас биеийн байцаалттай нь тохирч байгаа эсэхийг шалгахад ашигладаг хувийн мэдээлэл юм(「Цагаачлалын албаны хяналтын тухай хууль」-н 2-15-р зүйл).