MONGOLIAN

Зээлийн гэрээ
Батлан даалтын гэрээ
Зорилго
- Батлан даалтын гэрээ гэдэг нь зээл олгогч ба өөр нэг этгээд өрийн эргэн төлөлтийг батлан даах зорилготой тэр хоёрын хоорондын гэрээ юм.
- Батлан даагчийн үүрэг хариуцлага гэдэг нь Батлан даалтын гэрээнээс үүдэн гарах ба энэ нь хэрэв гол өр барагдуулагч үүргээ биелүүлэхгүй бол өрөөс чөлөөлөхөд батлан даагч байх ёстойг хэлнэ. (Иргэний хуулийн 428-(1) заалт)
Аюулгүй байдлын хүрээ
- Зээл олгогч нь батлан даалтын гэрээний хүрээн (ж нь: Батлан даагчийн үүрэг хариуцлага) дээр санал нийлж болно. Гэхдээ хэрэв өөр зорилго илэрхийлэгдээгүй бол батлан даагчийн үүрэг хариуцлагыг өрийн үндсэн дүн, үндсэн дүнгийн хүү, зээл олгогчид төлөх алданги болон үндсэн дүнтэй холбоотой бусад төлбөрт оруулж тооцно. (Иргэний хуулийн 429-(1) заалт)
· Батлан даалтын үүрэг хариуцлагын хэрэгжилтийг хангахын тулд зээл олгогч ба батлан даагч өөрийн үүрэг хариуцлагатай холбоотой аливаа алданги, хохирлын тал дээр санал нийлж болно. (Иргэний хуулийн 429-(2) заалт)
Батлан даагчид тавигдах шаардлага
- Хэрэв өр барагдуулагч батлан даагчаар хангах үүрэгтэй бол ийм төрлийн батлан даагч нь бүрэн чадамжтай мөн өр барагдуулах санхүүгийн төлбөрийн чадвартай байх хэрэгтэй. (Иргэний хуулийн 431-(1) заалт)
- Хэрэв батлан даагч өрөө төлөх чадвхигүй бол зээл олгогч батлан даагчийг солих хүсэлт гаргаж болно. (Иргэний хуулийн 431-(2) заалт)
- Өр барагдуулагч бусад шаардлагатай, боломжит аюулгүй байдлыг хангаж өгвөл батлан даагчийн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөж болно. (Иргэний хуулийн 432 заалт)
Гол өр барагдуулагчийн үүрэг хариуцлага өөрчлөгдөх нөлөөлөл
- Ямар ч шалтгаанаас үл хамааран хэрэв гол өр байхгүй болвол Батлан даалтын үүрэг хариуцлага дуусгавар болно.
- Хэрэв зээлийг өөр талд хариуцуулсан бол зээл олгогчийн Батлан даалттай холбоотой эрхийг тухайн гуравдагч талд хариуцуулна.
- Гол өр барагдуулагчийн эсрэг аливаа нэхэмжлэл гаргах хязгаарлагдмал хугацаа гаргаж өгөх ба энэ нь батлан даагчийн хувьд үйлчилнэ. (Иргэний хуулийн 440 заалт)
Батлан даагчийн нөхөн төлбөрийн эрх
- Хэрэв батлан даагч өөрийн үүрэг хариуцлагаа биелүүлвэл тэрээр батлан даагчийн ‘нөхөн төлбөрийн эрх’-ийг гол өр барагдуулагчийн эсрэг хэрэгжүүлж болно. (Тайлбар: the ‘нөхөн төлбөрийн эрх’ гэдэг нь өр барагдуулагчийн нэрийн өмнөөс өр барагдуулсан хүмүүсийн нэхэмжлэл гаргах эрх.)
- Хэрэв a батлан даагч гол өр барагдуулагчийн хүсэлтийн дагуу батлан даагч болсон (цаашид “Итгэмжлэгдсэн Батлан даагч” гэх) ба өөрийн зардлаар аливаа үүргийг барагдуулах бол ийм төрлийн батлан даагч нь нөхөн төлбөр авах эрхтэй. (Иргэний хуулийн 441-(1) заалт)
· Хэрэв гол өрийн зарим хэсгийг барагдуулсан бол “Итгэмжлэгдсэн Батлан даагч” нь тэр хэмжээгээрээ нөхөн төлбөр авах эрхтэй.
· Батлан даагчийн нөхөн төлбөрийн эрхийн хэмжээнд үндсэн өр байхгүй болсноос тооцох хууль ёсны хүү мөн үүнээс зайлсхийж болох хохирлын зардлууд орно. (Иргэний хуулийн 441-(2) ба 425-(2) заалт)
· Зарчмын хувьд, “Итгэмжлэгдсэн Батлан даагч” гол өрийг өөрийн зардлаар төлсөн бол нөхөн төлбөр авах өөрийн эрхээ хэрэгжүүлэх эрхтэй. (Иргэний хуулийн 441-(1) заалт)
· Хэрэв гол өр барагдуулагчид төлбөр төлсний дараах мэдээлэл/урьдчилсан мэдээлэл очоогүй бол батлан даагчийн нөхөн төлбөрийн эрхээ хэрэгжүүлэх эрх хязгаарлагдаж болно.
- Хэрэв хэн нэг этгээд гол өр барагдуулагчийн хүсэлтгүйгээр батлан даагч болсон ба эргэн төлөлтийн үүрэг хариуцлагыг өөрийн зардлаар хэрэгжүүлж гол өрийг дарсан бол батлан даагч нь гол өр барагдуулагчид тухайн өр барагдуулалт хэр их ашигтай байсан хэмжээгээр нь нөхөн төлбөрийн эрхийг гол өр барагдуулагчийн эсрэг хэрэгжүүлнэ. (Иргэний хуулийн 444-(1) заалт)
- Хэрэв хэн нэг этгээд гол өр барагдуулагчийн хүсэлтгүйгээр батлан даагч болсон ба эргэн төлөлтийн үүрэг хариуцлагыг өөрийн зардлаар хэрэгжүүлж гол өр барагдуулагчийн өрийг дарсан бол батлан даагч нь гол өр барагдуулагчид тухайн өр барагдуулалт хэр их ашигтай байсан хэмжээгээр нь нөхөн төлбөрийн эрхийг гол өр барагдуулагчийн эсрэг хэрэгжүүлнэ. (Иргэний хуулийн 444-(2) заалт)
Батлан даалтын Гэрээ
- Батлан даалтын гэрээг харилцагчийн бэлэн мөнгөний зээлийн гэрээ хийгдэхэд нэгэн зэрэг хийж болно гэхдээ харилцагчийн бэлэн мөнгөний зээлийн гэрээ нь эхний гэрээнээс тусдаа байна.