MONGOLIAN

Зээлийн гэрээ
Зээлдүүлэгчтэй холбоотой жагсаалт
Та зээлдэгчийнхээ хувийн мэдээллийг шалгах ёстой.
- Та зээлдэгчийн хувийн мэдээллийг мэдэж байх ёстой (ж нь: регистрийн дугаар, утасны дугаар, хаяг гм.).
- Хэрэв зээлдэгч өөрийн эхнэр/нөхрөө итгэмжлэгчээр томилсон бол та зээлдэгчтэй шууд холбогдож тухайн хүн мөнгө зээлэх гэж буй эсэхийг лавлаад, тухайн итгэмжлэгдсэн этгээдийн үнэмлэх болон итгэмжлэлийг шалгана.
Та өрийн тэмдэглэл хөтлөх ёстой.
- Өрийн тэмдэглэл дээр та гол нөхцлүүдийг тусгасан байна: (1) гол дүн; (2) хүү; (3) эргэн төлөлтийн эцсийн хугацаа; (3) эргэн төлөлт хийгдэх газар; (4) хугацаанаас хамаарсан алданги тооцох.
Хэрэв та зээлдэгчийн эргэн төлөлтийн чадамжинд итгэлгүй байгаа бол зээлтэй холбоотой барьцаа авч болно.
- Хэрэв та зээлдэгчийн эргэн төлөлтийн чадамжинд итгэлгүй байгаа бол та зээлдэгчийг нэг бол хамтын баталгаа эсвэл бодит баталгаа болох байр гэх мэт хувийн барьцаа гаргахыг шаардаж болно.
Нотлон хүлээн зөвшөөрөх мөн бүртгэлийн үүднээс өрийн тэмдэглэлийг нотариатаар баталгаажуулсан байхыг зөвлөж байна.
- Зээлийн гэрээний баталгаа эсвэл зээлийн гэрээг акт хэлбэрээр эхнээс нь нотариатаар баталгаажуулж болно.
- Зээлийн гэрээний зөвшөөрлөөр дамжуулан нотариатчлалыг хийж болно, эсвэл зээлийн гэрээг эхнээс нь баримтын хэлбэрээр бэлдэнэ.