MONGOLIAN

Жолооны үнэмлэх олгох
Заавал хамрагдах замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тусгай сургалтанд хамрагдах хүрээ, хугацааг хойшлуулах
Сургалтанд хамрагдах хүрээ
- Дараах нөхцлийн аль нэгэнд нь хамаарах иргэн бүр Зам, Тээврийн Хөгжлийн Агентлагиас зохион байгуулдаг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай 3-16 цагийн лекц, танхимын сургалт, танилцах дадлага сургалтанд заавал хамрагдана(「Замын хөдөлгөөний тухай хууль」-н 73-2 дугаар заалтын эхний хэсэг, 「Замын хөдөлгөөний тухай хуулийн тухай хэрэгжиж буй тогтоол」-н 38-2·38-3 дугаар заалт).
1. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэн(「Замын хөдөлгөөний тухай хууль」-н 93-1-9, 20 дүгээр бүлгийн заалтын дагуу эрхээ хасуулсан иргэн үүнд хамаарахгүй) дахин жолооны эрх авах гэж байгаа бол
2. 「Замын хөдөлгөөний тухай хууль」-н 93-1-1 болон 5 дугаар бүлэг, 5-2, 10 дугаар бүлэг, 10-2 зүйл ангид заасан заалтын дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ түр хасуулсан иргэн, эрхээ хасуулсан хугацаа нь дуусаагүй бол
3. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хүчингүй болгох, түр хасах(「Замын хөдөлгөөний тухай хууль」-н 93-1-1·5·5-2·10 болон 10-2 дугаар зүйл ангид хамаарах иргэн) шийтгэлээс чөлөөлөх тухай заалтад хамаарах иргэнийг хөнгөлөлтөд хамрагдсан өдрөөс хойш 1-с дээш сарын хугацаа өнгөрөөгүй бол
4. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь түр хасах тухай шийтгэл хүлээсэн туршлагагүй жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хассан хугацаа дуусаагүй бол
※ "туршлагагүй жолооч" гэдэг нь?
· Тээврийн хэрэгсэл жолоодох эрх анх авснаас(Тээврийн хэрэгсэл жолоодох эрх авснаас хойш хоёр жилийн дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хүчингүй болсон бол түүнээс хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан өдрийг анх удаа эрх авсан тооцно)-с хойш 2 жил болоогүй жолоочийг хэлнэ. Мотоцикл жолоодох эрхтэй ч, тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан өдрийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх анх удаа авч байгаад тооцно. (「Замын хөдөлгөөний тухай хууль」 2-27 дугаар зүйл анги).
5. Хүүхдийн аюулгүйн бүсэд машин жолоодож яваад хүүхэд осолд оруулаад 「Замынхөдөлгөөний тухай хууль」-ийн 93- дугаарзүйлд заасан торгуулийн оноо авсан өдрөөс хойш 1 жил өнгөрөөгүйхүн
Сургалтын хугацааг хойшлуулах
-Дээрхи заалтын 2-5 дүгээр хэсэгт хамаарах иргэндараахи нөхцлийн аль нэгэнд хамаарсны улмаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлынтухай тусгай сургалтанд хамрагдах боломжгүй болсон үед сургалтанд хамрагдаххугацааг сунгуулах тухай өргөдөл(「Замынхөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга」-н хавсралтын 27 дугаар маягт)-г бөглөж, хамрагдахболомжгүй болсон шалтгааныг нотлох баримтыг хавсаргаж Цагдаагийн Ерөнхий Газрындаргын нэр дээр хүргүүлэн сунгуулна(「Замынхөдөлгөөний тухай хууль」-н 73-2 дугаар заалтынсүүлийн хэсэг, 「Замын хөдөлгөөний тухайхуулийн хэрэгжиж буй тогтоол」-н 38-5-р заалтын эхнийхэсэг, 「Замын хөдөлгөөний тухайхуулийн хэрэгжиж буй журам」-н 46-6 дугаар заалт).
· Өвчин, ослын улмаас хөл дээрээ явах боломжгүй
· Хуулийн заалтын дагуу эрх чөлөө хязгаарлагдсан
· Бусад хүндэтгэх шалтгаан бүхий тохиолдол
- Цагдаагийн газраас заавал хамрагдах замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тусгай сургалтанд хамрагдах хугацааг сунгасан тухай мэдэгдэх хуудас(「Замын хөдөлгөөний тухай хуулийн хэрэгжиж буй тогтоол」-н хавсралтын 28 дугаар маягт) гаргуулна(「Замын хөдөлгөөний тухай хуулийн хэрэгжиж буй журам」-н 46-7 дугаар заалт).
- Заавал хамрагдах замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тусгай сургалтанд хамрагдах хугацааг сунгах зөвшөөрөл авсан иргэн тухайн нөхцөл шалтгаан үгүй болсноос хойш 30 хоногийн дотор уг сургалтанд заавал хамрагдана(「Замын хөдөлгөөний тухай хуулийн хэрэгжиж буй тогтоол」-н 38-5 дугаар заалтын сүүлийн хэсэг).
Сургалтанд хамрагдаагүй жолоочид авах арга хэмжээ
- 「Замын хөдөлгөөний тухай хууль」-н 93 дугаар заалтын дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэн тухайн шийтгэлийн хугацаа дууссаны дараа заавал хамрагдах Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай сургалтанд хамрагдаагүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах боломжгүй(「Замын хөдөлгөөний тухай хууль」-н 82-3 дугаар заалт)
- Заавал хамрагдах Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай сургалтанд хамрагдаагүй жолоочид дараахи торгуулийг ногдуулна(「Замын хөдөлгөөний тухай хууль」-н 73-2-2-оос 73-2-4 хүртэлх заалт, 156-1, 162-1, 「Замын хөдөлгөөний тухай хуулийн хэрэгжиж буй тогтоол」-н 93-1 дүгээр заалт болон тусгай тэмдэглэгээ бүхий 8-67 дугаар заалт).
· Сүүлийн 5 жилийн дотор согтуугаар жолоо барьсан жолооч дахин согтуугаар жолоо барьж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон зохих арга хэмжээ авагдаж буй хугацаа дуусахаас өмнө заавал хамрагдах Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тусгай сургалтанд хамрагдаагүй тохиолдолд: 60,000 вон
· Бусад тохиолдолд: 40,000 вон