MONGOLIAN

Жолооны үнэмлэх олгох
Жолоочийн үнэмлэхийг хүчингүй болгох шалтгаан
Жолоочийн үнэмлэхийг хүчингүй болгох
- Хэрэв аюулгүй жолоодохыг баталгаажуулахын тулд мөрдөх үүрэгтэй үндсэн болон чухал дүрмийг зөрчвөл таны жолоочийн үнэмлэхийг хүчингүй болгоно. (「Замын хөдөлгөөний тухай хуулийн」93 дүгээр зүйл).
- Хэрэв таны жолоочийн үнэмлэхийг хүчингүй болговол таныг үнэмлэхгүй хүн гэж үзэж, улмаар автомашин жолоодохыг хориглоно. Хэрэв та жолоочийн үнэмлэхгүй жолоодвол шийтгэл хүлээх болно (1 жил хүртэлх хугацаагаар хорих эсвэл 3 сая хүртэлх воноор торгох, 1 жил жолоодох эрхийг хасах). (「Замын хөдөлгөөний тухай хуулийн」82.(2).1-р зүйл, 143, 152-р зүйл).
- Гурван удаа үнэмлэхгүй жолоодох тохиолдолд тухайн хүнийг 2 жил шинээр жолоочийн үнэмлэх авах өргөдөл гаргахыг хориглоно.(「Замын хөдөлгөөний тухай хуулийн」82(2) .2 дугаар зүйл).