MONGOLIAN

Жолооны үнэмлэх олгох
Ээлжит бус чадварын шалгалт өгөх шаардлагатай жолооч
Чадварын шалгалт өгөх шалтгаан
- Хэрэв нэгдүгээр ангиллын эсвэл хоёрдугаар ангиллын үнэмлэхтэй хүн аюулгүй жолоодоход саад учруулж болзошгүй хөгжлийн бэрхшээлтэй болбол жолоочийн шалгалт авах байгууллагын даргын авах ээлжит бус чадварын шалгалтыг өгөх ёстой. (「Зам тээврийн тухай хуул」-ийн 88(1))
Ээлжит бус чадварын шалгалт өгөх шаардлагатай жолооч
- Нэгдүгээр ангилал болон хоёрдугаар ангилалын жолооны үнэмлэх авсан этгээд (олон улсын жолооны үнэмлэх болон харилцан хүлээн зөвшөөрөгдсөн гадаад жолооны үнэмлэх авсан этгээд хамаарна) аюулгүй жолоодлогод саад учруулж болзошгүй олдмол эмгэг гэх зэрэг байдал үүссэн тохиолдолд зам тээврийн газраас хэрэгжүүлдэг тогтмол бус(隨時) чадварын шалгалтыг өгөх шаардлагатай(「Зам тээврийн тухай хууль」-ийн 88 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
- Ээлжит бус чадварын шалгалт өгөх ёстой хүмүүсийн төрлийг доор жагсаав. (「Замын хөдөлгөөний тухай хуулийн」(88.(2)-р зүйл, 「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолын」56.(1)-р зүйл).
· Хэрэв та дараах ангилалд багтаж эсвэл таны биеийн байдал аюулгүй жолоодоход саад учруулж болох хөгжлийн бэрхшээлтэй дүйцнэ гэж та үзвэл та ээлжит бус чадварын шалгалт өгөх ёстой.
① Мартаж санах өвчин, шизофрени, шизохэлбэрийн сэтгэл санааны эмгэг(情動障碍), хоёр туйлын сэтгэл санааны эмгэг, давтагддаг сэтгэл санааны гутралын эмгэг гэх мэт сэтгэцийн эмгэг түүнчлэн мэдрэлийн хөгжлийн хомсдол, эпилепси гэх зэргийн улмаас хэвийн жолоодох чадваргүй гэж тухайн салбарын мэргэжлийн эмч нь оношлож байгаа этгээд(「Зам тээврийн тухай хууль」-ийн 82 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын 2болон 「Зам тээврийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-ын 42 дугаар зүйлийн 1 дүгээр заалт)
② Сонсголын бэрхшээлтэй хүн, хараагүй хүн(нэг талын нүдний хараа муу хүний хувьд 1 ангилалын жолооны үнэмлэх дундаас том оврын жолооны үнэмлэх·тусгай ангилалын жолооны үнэмлэх л хамаарна)эсвэл хөл, толгой эсвэл сээр нуруу зэрэг биеийн аль нэг хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй улмаас сууж чадахгүй хүн (「Замын хөдөлгөөний тухай хуулийн」82.(1).3-р зүйл; 「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолын」42.(1)-р зүйл);
③ Тохойн үеэс дээш хоёр гаргүй болсон эсвэл хоёр гараа бүрмөсөн ашиглах чадваргүй хүн. (Гэвч тухайн хүний хөгжлийн бэрхшээлийн түвшинд тохируулж үйлдвэрлэсэн автомашиныг хэвийн жолоодож чадах хүнд энэ зүйл үйлчлэхгүй. (「Замын хөдөлгөөний тухай хуулийн」82.(1).4-р зүйл)
④ Хар тамхи · мансууруулах бодис · үнэртэх хэлбэрийн мэдрэлд нөлөөлөх эмэн бүтээгдэхүүн түүнчлэн алкохолтой холбоотой эмгэг зэргийн улмаас хэвийн жолоодох боломжгүй гэж тухайн салбарын мэргэжлийн эмч нь оношлосон этгээд(「Зам тээврийн тухай хууль」-ийн 82 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын 5 болон 「Зам тээврийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-ын 42 дугаар зүйлийн 3 дугаар заалт)
⑤ Төрөлхийн бус хөгжлийн бэрхшээлийн талаарх хувь хүний мэдээллийг хадгалж байдаг цэргийн албаны удирдлага, эрүүл мэндийн яамны сайд, нийслэл хотын дарга·метрополис хотын дарга·аймгийн засаг дарга·бие даасан мужийн захирагч болон хотын дарга·сумын засаг дарга·дүүргийн засаг дарга, сум тус бүрийн холбогдох албаны дарга, хөдөлмөр нийгмийн халамжийн газрын дарга, даатгалын хувь тооцон гаргадаг байгууллагын дарга, хамтарсан нийгэмлэгийн дарга, эмчилгээ сувилалын байгууллагын дарга, иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн газрын дарга, иргэдийн эрүүл мэндийн даатгалын газрын дарга гэх мэт холбогдох мэдээллийг цагдаагийн газрын даргад мэдэгдсэн бол тухайн мэдэгдсэн этгээд(「зам тээврийн тухай хууль」-ийн 89 дүгээр зүйлийн 1, 「зам тээврийн тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」-ийн 56 дугаар зүйлийн 1-2 болон 58 дугаар зүйлийн 1)