MONGOLIAN

Жолооны үнэмлэх олгох
Жолоочийн шалгалтын журам
Дараах журмын бүдүүвчид харуулсны дагуу жолоочийн шалгалтыг авна.
1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай мэдлэг
Ур чадварын шалгалт өгөхийг хүссэн хэн боловч бичгийн шалгалт өгөхийн өмнө жолоодлогын тусгай сургууль, замын хөдөлгөөний аюулгүй байдлын боловсрол олгодог байгууллагад заадаг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай 1 цагийн хичээлд суух ёстой. (「Замын хөдөлгөөний тухай хуулийн」(73(1)-р зүйл, 「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журмын」37(1)-р зүйл).
Хүчингүй болсон үнэмлэх дахин гаргуулах гэж буй иргэн заавал хамрагдах Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тусгай сургалтанд хамрагдана. Харин жолооны сургалтын төвийн Дүрмийн хичээлийг бүрэн дүүргэсэн иргэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай сургалтанд хамрагдах шаардлагагүй. (「Замын хөдөлгөөний тухай хууль」-н 73-1 дүгээр заалтын нөхцөл).

Зүйл

Агуулга

Сургалтын агуулга

· Жолооч хүнд байх ёстой үндсэн ёс зүй

· Замын хөдөлгөөнтэй холбоотой хууль дүрмийн мэдлэг

· Аюулгүй жолоодох чадвар

· Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настнуудыг зам тээврийн ослоос сэргийлэх тухай

· Яаралтай машинд зам чөлөөлж өгөх арга

· Байгаль орчинд ээлтэй, хэмнэлттэй жолоодох талаарх мэдлэг, ур чадвар

· Аюулгүй жолоодоход шаардлагатай бусад мэдээлэл

2. Бие байдлын үзлэг (Эрүүл мэндийн үзлэг)
Жолооны үнэмлэх авахаар өргөдөл гаргаж байгаа хүн жолооны шалгалт авах газрын харъяа эрүүл мэндийн үзлэгийн төв, нэр заасан эмнэлгийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдана(「Замын хөдөлгөөний тухай хууль」-н (83(1).1-р зүйл, 「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журмын」45-р зүйл).

Чиглэл

Шалгуур

Нүдний хараа

(Харааны шил зэрэг үүнд багтана)

1 дүгээр ангиллын тээврийн хэрэгслийн жолооны үнэмлэх: Хоёр талын нүдний хараа 0.8-аас дээш, өрөөсөн нүдний хараа тус бүр 0.5-аас дээш байх

2 дугаар ангиллын тээврийн хэрэгслийн жолооны үнэмлэх: Хоёр талын нүдний хараа 0.5-аас дээш байх

Өнгө ялгах чадвар

Улаан, ногоон, шар өнгө ялгаж харах чадвартай байх

Сонсгол

Өргөдөл гаргагч 55 эсвэл түүнээс дээш децибелийн дуу чимээг сонсох(сонсголын аппарат ашигладаг өргөдөл гаргагч 40 эсвэл түүнээс дээш) чадвартай байх ёстой

 

Хөгжлийн бэрхшээл

Жолооны хүрд эсвэл бусад системийг ажиллуулах чадваргүй байх зэргийг оруулан хэвийн жолоодоход саад учруулахуйц биеийн эсвэл сэтгэцийн эмгэг согогүй байна. (Гэвч тухайн хүний туслах төхөөрөмж эсвэл хөгжлийн бэрхшээлийн түвшинд зориулан үйлдвэрлэсэн/зөвшөөрсөн механикжсан тээврийн хэрэгслийг ашиглан хэвийн жолоодох чадвартай хэмээн өргөдөл гаргагчийг хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай.)

Дээрх үзүүлэлтэнд тохирч байгаа эсэхээс хамааран дараах бичиг баримтанд тулгуурлан шийдвэрлэх ба үүнд: Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 45 дугаар зүйл (2), Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 59-2 болон Замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлэх дүрмийн 42-2 маягт).
· Жолооны шалгалт өгөх өргөдлийг гаргасан өдрөөс хойшхи хоёр жилийн хугацаанд гаргасан дараах бичиг баримтын аль нэг байна
√ 「Эрүүл мэндийн тухай хууль」-н 3 дугаар зүйлийн 2-1-д заасан клиник, 3 дугаар зүйлийн 2-3-н А, Е-д заасан эмнэлэг, нэгдсэн эмнэлгээс гаргаж өгсөн 「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-д хавсаргасан 64-р маягт(1-р ангиллын дунд оврын, 2-р ангиллын жолооны шалгалтанд орох гэж байгаа бол 「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-д хавсаргасан 65-р маягт)-нд хавсаргасан эрүүл мэндийн үзлэгийн үр дүнгийн тодорхойлолт
√ 「Эрүүл мэндийн даатгалын тухай хууль」-н 52дугаар зүйлд заасан эрүүл мэндийн үзлэгийн хуудас
√ 「Эрүүл мэндийн тухай хууль」-н 17-р бүлэгт заасан эмчийн магадлагаа
√ 「Цэргийн албаны тухай хууль」-н 11 дүгээр зүйлд заасан цэргийн албанд татах эрүүл мэндийн үзлэг(цэргийн алба хааж байгаа цэргийн эрүүл мэндийн шинжилгээний хариу
· Өвчний намтрын мэдүүлэг(「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-д хавсаргасан 42 дугаар маягт), (Том оврын тээврийн хэрэгсэл болон тусгай зориулалттай тээврийн хэрэгсэл жолоодох нэгдүгээр ангиллын жолооны үнэмлэхний эрхийн шалгалт өгсөн хүнд хамаатай)
· Өвчин·биеийн эрүүл мэндийн байдлын мэдүүлэг(「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-н 42 дугаар зүйлд хавсаргасан 2 дугаар маягт)(энгийн тээврийн хэрэгсэл жолоодох нэгдүгээр ангиллын жолооны үнэмлэх эсвэл хоёрдугаар ангиллын жолооны үнэмлэхний эрх авах шалгалт өгсөн хүмүүс багтана)
※ Жич, 「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н 45 дугаар зүйлийн 1-1 дүгээр заалтын А-д заасан эрүүл мэндийн үзлэгт тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг зөвхөн 「Эрүүл мэндийн тухай хууль」-н 17 дүгээр зүйлд заансны дагуу гаргасан эмчийн бичгээр тогтооно(「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н 45 дугаар зүйлийн 2 дугаар заалт).
3. Бичгийн шалгалт
Жолооны шалгалтанд орох өргөдөл гаргаж байгаа хүн жолооны шалгалт өгөхийг хүссэн өргөдөл(нэгдүгээр ангиллын том оврын/тусгай автомашины жолооны эрхийг 「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-д хавсаргасан 42-р маягт, нэгдүгээр ангиллын энгийн/хоёрдугаар ангиллын автомашины жолооны эрхийг 「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-д хавсаргасан 42-2-р маягт)-д дараахь бичиг баримтыг хавсарган Цагдаагийн болон Зам тээврийн удирдах газарт өгч биеийн байцаалтаа шалгуулна(「Замын хөдөлгөөний тухай хууль」-н 83 дугаар зүйл, 「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 57.(1)-р зүйл).
·Сүүлийн 6 сард малгайгүй авахуулсан, гурван хувь өнгөт цээж зураг (3.5 x 4.5 cм)
·Өвчний түүх (зөвхөн нэгдүгээр ангиллын том оврын/тусгай жолоочийн шалгалт өгөх хүмүүсийн хувьд)
·Өвчин/биеийн байдлын тухай тодорхойлолт (зөвхөн нэгдүгээр ангиллын энгийн, хоёрдугаар ангиллын жолоочийн шалгалт өгөх хүмүүсийн хувьд)
· Жолооны үнэмлэх авах шалгалт өгөх хүсэлт гаргасөн өдрөөс 2 жилийн дотор олгогдсон дараахь зүйлийн аль нэгэнд хамаарахбичиг баримт(нэг талын нүдний хараа муу хүн 1 ангилалын энгийн жолооны шалгалтанд орох гэж байгаа тохиолдолд「эрүүл мэндийн тухай хууль」-ийн 17 дугаар зүйлд заасны дагуу эмчээс олгосон оношны тодорхойлолт хамаарна)-ийн хувьд「зам тээврийн тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 45 дугаар зүйлийн 1-д заасан жолооны үнэмлэхний шалгуурын тухай зүйлийг хамаарна. Гэхдээ, 「цахих засаглалын тухай хууль」 36 дугаар зүйлд заасны дагуу захиргааны мэдээллийг давхар ашиглах боломжтой байдагтай холбогдуулан энэ тухай хамааруулан оруулаагүй байж болно.
√ 「Эрүүл мэндийн тухай хууль」-н 3 дугаар зүйлийн2-1 дүгээр заалтын А-д заасан клиник, мөн хуулийн 3 дугаар зүйлийн А болон Д-д заасан эмнэлэг, нэгдсэн эмнэлгээс гаргаж өгсөн 42-р маягт(1-р ангиллын дунд оврын, 2-р ангиллын автомашины жолооны шалгалт өгөх гэж байгаа хүн 42 дугаар зүйлийн 2-р маягтыг бөглөнө)-д заасан эрүүл мэндийн үзлэгийн хуудас
√ 「Эрүүл мэндийн даатгалын тухай хууль」-н 52 дугаар зүйлд заасан эрүүл мэндийн үзлэгийн үр дүнгийн тодорхойлолт
√ 「Эрүүл мэндийн тухай хууль」-н 17 дугаар зүйлдт заасан эмчийн олгосон эрүүл мэндийн хуудас
√ 「Цэргийн албаны тухай хууль」-н 11 дүгээр зүйлд заасан цэргийн албаны эрүүл мэндийн үзлэгийн тодорхойлолт (тусгай алба хаагчдын сайн дураараа хамрагдсан эрүүл мэндийн үзлэгийг оруулна.)
- Өргөдлийн хүчинтэй хугацаа нь анхны бичгийн шалгалт өгсөн өдрөөс хойш нэг жил байна. Нэгдүгээр ангиллын энгийн жолоочийн дадлагын үнэмлэх эсвэл хоёрдугаар ангиллын энгийн жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацааг холбогдох жолоочийн дадлагын үнэмлэхэд заана. (「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журмын」58.(2)-р зүйл).
- Өргөдөл гаргасны дараа жолоочийн шалгалт өгөхийг зөвшөөрсөн хуудсыг өргөдөл гаргагчид олгоно. Хэрэв зөвшөөрлийн хуудсыг гээсэн эсвэл зөвшөөрлийн хуудас урагдаж гэмтсэн бол та орон нутгийн цагдаагийн газрын дарга эсвэл жолоочийн шалгалт авах байгууллагын даргын заасан газар шинээр олгохыг хүсэж болно. (「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журмын」58.(1), (3)-р зүйл).
- Таныг өргөдлөө гаргах үед заасан өдөр, цагт бичгийг шалгалтыг шалгалтын байгууллага дээр байрлах бичгийн шалгалтын өрөөнд авна.

Зүйл

Агуулга

Шалгалтын агуулга

*Автомашин болон зам тээврийн хөдөлгөөний талаарх хууль зүйн мэдлэг (95%)

- 「Замын хөдөлгөөний тухай хууль」- ийн заалтууд

- 「Зам тээврийн ослыг зохицуулахтай холбоотой тусгай тохиолдлын тухай хууль」 болон тухайн хуультай холбоотой гарсан зарлигт заасан заалтууд

- 「Автомашины тухай хууль」 болон тухайн хуультай холбоотой гарсан зарлигт заасан заалтуудаас автомашины бүртгэл болон үзлэг оношлогоотой холбоотой заалтууд

- 「Замын хөдөлгөөний тухай хууль」- ийн 144- р зүйлийн дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм журам, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай мэдлэг олгох удирдамжинд заасан заалтууд

* Автомашин арчлах эдлэх арга болон аюулгүй жолоодоход шаардлагатай үзлэг шалгалт(5%)

- Автомашины энгийн үзлэг шалгалт хийх арга

- Хөнгөн гэмтлийг ялгаж мэдэх

- Шатахуун хэмнэж жолоодох зэрэг жолоодлогын механизмыг арчлах арга

- 「Замын хөдөлгөөний тухай хууль」- ийн 144- р зүйлийн дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм журам, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай мэдлэг олгох удирдамжинд заасан заалтууд

Тэнцүүлэх босго оноо

1- р ангилал(70 онооноос дээш), 2- р ангилал(60 онооноос дээш), механикжсан унадаг дугуй(60 онооноос дээш)

- Аливаа онцгой нөхцөл байдал үүсэхгүй бол шалгалт өгсөн өдөр тэнцсэн эсвэл унасан эсэх, мөн ур чадварын шалгалт өгөх цаг, газрыг танд мэдэгдэнэ. (「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журмын」64.(1), (2)-р зүйл).
- Та бичгийн шалгалтад тэнцвэл нэг жилийн хугацаанд бичгийн шалгалтаас чөлөөлөгдөнө. (「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журмын」50.(6)-р зүйл).
4. Ур чадварын шалгалт
Хэрэв та бичгийн шалгалтад тэнцвэл эсвэл ур чадварын шалгалтад тэнцээгүй бөгөөд дахин өгөхийг хүсвэл ур чадварыг шалгалтыг өгнө.
Таныг өргөдлөө гаргах үед заасан өдөр, цагт ур чадварын шалгалтыг шалгалтын байгууллага дээр байрлах ур чадварын шалгалтын байранд авна.

Ангилал

Агуулга

Шалгалтын сэдэв

- Жолооны техник хэрэгслийг ажиллуулж чадах эсэх

- Замын хөдөлгөөний дүрмийн дагуу жолоо барих ур чадвар

- барьж байхдаа орчноо мэдэрч, зөв шийдвэр гаргаж чадах эсэх

Асуулт, оноо өгөх стандарт, тэнцэх/унах шалгуур

「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журмын」хавсралт 24-р хүснэгтийг үзнэ үү.

- Шалгалт өгсөн газраас шалгалтанд тэнцсэн эсэхийг шууд мэдэгдэнэ(「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-н 74.(1)-р зүйл).
- Ур чадварын шалгалтанд ирээгүй бол шалгалтанд унасанд тооцно(「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-н 74.(3)-р зүйл).
- Жолооны ур чадварын шалгалтанд унаснаас хойш 3 хоногийн дараа дахин шалгалтанд орох боломжтой(「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-н 48.(6)-р зүйл).
5. Жолоочийн дадлагын үнэмлэх авах тухай
Жолооны ур чадварын шалгалтанд тэнцсэн хүнд замын хөдөлгөөний жолоодлогын дадлага хийх зориулалт бүхий жолооны дадлагын үнэмлэх олгодог. Дадлагын үнэмлэх олгосон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ(「Замын хөдөлгөөний тухай хууль」-н 81 дүгээр зүйл).
Харин жолооны дадлагын үнэмлэхтэй хүн 1-р ангиллын дунд оврын, 2-р ангиллын автомашины жолооны үнэмлэх авбал дадлагын үнэмлэх нь хүчингүй болно (「Замын хөдөлгөөний тухай хууль」-н 81 дүгээр зүйл).
※ Жолоочийн дадлагын үнэмлэхийн хүчинтэй байдал
· Жолооны дадлагын үнэмлэхийн дугаар, хүчинтэй хугацааг заасан жолооны дадлагын үнэмлэхийг жолооны шалгалт өгөх зөвшөөрлийн хуудас болгож ашиглаж болно. (「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журмын」42-р маягт) (「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журмын」77.(2)-р зүйлийн нөхцөл).
Жолооны дадлагын үнэмлэхтэй хүн замын хөдөлгөөний жолооны дадлага хийхдээ дараахь журмыг дагаж мөрдөнө(「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-н 55 дугаар зүйл).
· Жолооны дадлага хийж байхдаа жолоочийн дадлагын үнэмлэх эзэмшигч доод тал нь 2 жилийн өмнө үнэмлэх (дадлага хийхэд ашиглаж буй тээврийн хэрэгсэлд тохирсон) (жолоочийн үнэмлэхийг түдгэлзүүлээгүй) авсан хүнийг багш болгож тээврийн хэрэгсэлд хамт зорчино.
· Жолоочийн дадлагын үнэмлэх эзэмшигч Зорчигч тээврийн үйлчилгээний тухай хууль эсвэл Ачаа тээврийн бизнесийн тухай хуульд заасан аж ахуйн зориулалттай тээврийн хэрэгслийг дадлага хийхээс өөр зорилгоор жолоодож болохгүй.
· Жолоочийн дадлагын үнэмлэх эзэмшигч бусдад мэдэгдэхийн тулд жолоодох дадлага хийхэд ашиглаж буй тээврийн хэрэгсэл дээр "Жолоодох дадлага" гэсэн тэмдэг тавьбал зохино. (「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журмын」хавсралт 21-р хүснэгт).
6. Жолоодлогын шалгалт
Жолооны дадлагын үнэмлэх авсан хүн замын хөдөлгөөний жолооны шалгалт өгөх боломжтой(「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н 49.(2)-р зүйл).
· Хэрэв та ур чадварын шалгалтад тэнцээгүй бол доод тал нь гурван өдрийн дараа дахин өгч болно (「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолын」49.(4)-р зүйл).
Жолооны дадлагын шалгалтыг таны шалгалт өгөх өргөдөл гаргахдаа заасан өдөр, цагт жолооны дадлагын шалгалт авах байранд авна.
Тухайн өргөдөл гаргагчтай шалгалтын тээврийн хэрэгсэлд хамт зорчих шалгагч түүний жолоодох чадварт шууд оноо өгнө. (「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журмын」68.(2)-р зүйл).
· Оноо өгөх цахим төхөөрөмжид доголдол гарах тохиолдолд шалгалтын тээврийн хэрэгсэлд өргөдөл гаргагчтай хамт зорчиж буй шалгагч оноог гараар бүртгэнэ. (「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журмын」68.(2)-р зүйл).

Ангилал

Агуулга

Шалгалтын сэдэв

Та жолоодох техник хэрэгслийг ажиллуулж чадах эсэх

Та замын хөдөлгөөний дүрэм журмын дагуу жолоодож чадах эсэх

Замын хөдөлгөөний жолооны шалгалтын хариуг шууд авах боломжтой(「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-н 74.(2)-р зүйл).