MONGOLIAN

Жолооны үнэмлэх олгох
Гадаад улсын жолоочийн үнэмлэх эзэмшигчдийг шалгалтаас чөлөөлөх
Гадаад улсын жолооны үнэмлэхтэй этгээдийг жолоодох эрх олгох шалгалтнаас чөлөөлөх тухай
- Гадаад улсын жолооны үнэмлэхтэй(Тухайн жолооны үнэмлэхийг олгосон улсад 90- ээс дээш хоног амьдрах хугацаандаа авсан үнэмлэхийг хэлнэ. Түр жолооны үнэмлэх болон жолоодох дасгалын үнэмлэхийг тооцохгүй) бол тухайн үнэмлэхийг олгосон улс нь Солонгос улсын жолооны үнэмлэхтэй этгээдийг ур чадварын шалгалтнаас бусад шалгалтгаас чөлөөлдөг улс("Солонгос улсын жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрдөг улс" гэнэ) эсэхээс хамаарч 「Замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэх зарлиг」- ийн хавсралт 3- р хүснэгтэнд заасны дагуу чөлөөлөх шалгалтыг өөрөөр тогтоож болно(「Замын хөдөлгөөний тухай хууль」- ийн 84- р зүйлийн 2- р заалтын эх бичвэр).
- Солонгосын жолоочийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрсөн орнуудын жагсаалтыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлдэг тул Замын хөдөлгөөний удирдах газрын (ЗХУГ) вэбсайтын <Driver´s License Information Foreign Driver´s License & International Driving Permit> хэсгээс харах боломжтой.
- 「Улсын хилээр орж гарах асуудлыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」-ийн хавсралт 1 болон хавсралт 1-ийн 2-т заасны дагуу Солонгост оршин суух эрх нь дипломат ажилтан · төрийн албан хаагч · хэлэлцээр · төлөөлөгчийн газар · аж ахуйн нэгж хөрөнгө оруулагч · гадаад худалдааны менежмент · профессор · судалгаа шинжилгээ · технологийн зааварлагч · тусгай үйл ажиллагаа эрхлэгч түүнчлэн гадаадад амьдардаг Солонгос гаралтай хүн ба түүний гэр бүлийн хүн болон 19 ба түүнээс доош насны үр хүүхдийнхнь хувьд гэр бүлгүй этгээдийн эзэмшиж буй гадаад үнэмлэх нь Солонгосын үнэмлэхийг хүлээн зөвшөөрдөг улсын эрх бүхий байгууллагаас олгосон жолооны үнэмлэх гэж үзэх бөгөөд, Солонгосын үнэмлэхийг хүлээн зөвшөөрдөг улсуудын дундаас Солонгос улстай жолоодох эрх харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулсан улс бол тухайн хэлэлцээрийн агуулгаас шалтгаалан жолоодох эрхийн шалгалтын тодорхой хэсгээс чөлөөлөх боломжтой(「Зам тээврийн тухай хууль」-ийн 84 дүгээр зүйлийн 2 дугаар заалтын хураангуй хэсэг болон 「Зам тээврийн тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」-ийн 52 дугаар зүйлийн 2 дугаар заалт).
- Гадаад улсын жолооны үнэмлэхийг үндэслэл болгонжолооны зарим шалгалтнаас чөлөөлөгдөж, Солонгос улсын жолооны үнэмлэх авсантохиолдолд Зам тээврийн агентлаг тухайнгадаад улсын жолооны үнэмлэхийг түүнийг олгосон улсаас хүсэлт гаргасантохиолдолд зөвхөн Ерөнхийлөгчийн тогтоолд заасан нөхцөл үүссэн үед тухайн хүний гадаад улсын жолооны үнэмлэхийг хурааж авна(「Замынхөдөлгөөний тухай хууль」-н 84-р зүйлийн 3- р заалт).
※ Гадаад улсад олгосонжолоочийн үнэмлэхэд үндэслэн дотоодын үнэмлэх олгохтой холбоотой жолоочийншалгалтаас чөлөөлөгдөхийн тулд төлөх хураамж, бүрдүүлэх бичиг баримтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Замынхөдөлгөөний удирдах газрын вэбсайтын жолоочийн үнэмлэхтэй холбоотойүйлчилгээний хэсгээс авна уу <Жолоочийн үнэмлэхийн тухай мэдээлэл - Гадаадын жолоочийн үнэмлэх, Олон улсын жолоочийн үнэмлэх>.