MONGOLIAN

Жолооны үнэмлэх олгох
Олон улсын жолоочийн үнэмлэхтэй жолоодох
Гадаад улсын олгосон олон улсын жолоочийн үнэмлэхээр Солонгос улсад жолоодохыг зөвшөөрдөг.
- Дараах олон улсын конвенц, гэрээ, хэлэлцээрийн аль нэгэнд нэгдэн орсон улсын эрх бүхий байгууллагаас олгосон олон улсын жолооны үнэмлэхтэй гадаад иргэн БНСУ-ын гаалиар нэвтэрснээс хойш 1 жилийн дотор тус улсын нутаг дэвсгэр дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй.(「Замын хөдөлгөөний тухай хуулийн」 96(1)-р дүгээр заалт).
√ 1949 онд Женев хотноо гарын үсэг зурсан Замын хөдөлгөөний тухай Конвенц (Замын хөдөлгөөний тухай Женевийн конвенц)
√ 1968 онд Вена хотноо гарын үсэг зурсан Замын хөдөлгөөний тухай Конвенц (Замын хөдөлгөөний тухай Венийн конвенц)
√ БНСУ болон гадаад орнуудын хооронд олон улсын жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөхөөр байгуулсан конвенц, гэрээ, хэлэлцээр
Та олон улсын жолоочийн үнэмлэхээр ямар төрлийн тээврийн хэрэгсэл жолоодож болох тухай
- Олон улсын жолооны үнэмлэх эзэмшигч нь зөвхөн тухайн үнэмлэхэнд тэмдэглэсэн төрлийн тээврийн хэрэгслийг жолоодож болно. (「Замын хөдөлгөөний тухай хууль」- ийн 96-р зүйлийн 1-р заалт).
- Олон улсын жолоочийн үнэмлэх эзэмшигч нь Зорчигч тээврийн үйлчилгээний тухай хууль эсвэл Ачаа тээврийн бизнесийн тухай хуульд заасан төрлийн тээврийн хэрэгслийг жолоодохгүй. (「Замын хөдөлгөөний тухай хуулийн」96.(2)-р зүйл).
- Олон улсын жолоочийн үнэмлэх эзэмшигч Зорчигч тээврийн үйлчилгээний тухай хуульд заасан түрээсийн тээврийн хэрэгслийг жолоодож болно(「Замын хөдөлгөөний тухай хуулийн」96.(2)-р зүйл).