MONGOLIAN

Гадаад оюутан
Гадаадын иргэний бүртгэлийн гол агуулга
Гадаадын иргэний бүртгэлийн тухай ойлголт
- БНСУ нь солонгост удаан хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэний өнөөгийн байдлыг мэдэж төрөл бүрийн тав тухаар хангахын тулд гадаадын иргэний бүртгэлийн системийг хэрэгжүүлж байгаа болно. Үүнээс шалтгаалан солонгост 90 хоногоос илүү хугацаагар оршин суух гадаадын иргэн нь гадаадын иргэний бүртгэлийг хийлгэсний дараа оршин суух эрхийн үнэмлэхийг авах шаардлагатай.
Гадаадын иргэний бүртгэл хийлгэх этгээд
- Хилээр нэвтрэн орсон өдрөөс эхлэн 90 хоногоос илүү хугацаар БНСУ-д оршин суух гадаад оюутан нь хилээр орсон өдрөөс эхлэн 90 хоногийн дотор харъяалах улсын хилээр орж гарах асуудал эрхэлсэн алба · гадаад иргэдийн харъяатын асуудал эрхэлсэн алба(цаашид “албаны дарга” гэх), улсын хилээр орж гарах асуудал эрхэлсэн алба · гадаад иргэдийн асуудал эрхэлсэн газар(цаашид “газрын дарга” гэх), улсын хилээр орж гарах асуудал эрхэлсэн алба · гадаад иргэд харъяатын асуудал эрхэлсэн албаны төлөөлөгчийн газар түүнчлэн улсын хилээр орж гарах асуудал эрхэлсэн алба · гадаад иргэдийн асуудал эрхэлсэн газрыгн төлөөлөгчийн газар(цаашид “албаны дарга · газрын дарга түүнчлэн төлөөлөгчийн газрын дарга” гэх)-т гадаад иргэний бүртгэлээ хийлгэж гадаад иргэний үнэмлэх авах шаардлагатай(「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хууль」-ийн 31 дүгээр зүйлийн 1 дүгээр заалт болон 33 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын үндсэн заалт).
- Гэвч гадаад оюутан 17 -оос доош насны байх тохиолдолд гадаад иргэний үнэмлэх олгогдох боломжгүй. Энэ тохиолдолд 17 нас хүрвэл гадаад иргэний үнэмлэх авах хүсэлтээ гаргах боломжтой(「Улсын хилээр орж гарах асуудал зохицуулах тухай хууль」-ийн 33 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын дан заалт).
※Үүнийг зөрчин гадаадын иргэний бүртгэл хийлгэхгүй бол БНСУ-аас албадан гаргах бөгөөд, 1хүртэлх жилийн хорих ял болон 10 сая хүртэлх вөн торгууль ноогдуулна(“Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль”-ийн 46 дугаар зүйлийн 1- 12, 95 дугаар зүйлийн 7).
Хурууны хээ болон нүүр царай мэдээлэл өгөх гэх мэт
- Гадаадын иргэний бүртгэл хийлгэх шаардлагатай этгээд бөгөөд (“Улсын Хилээр Орж, Гарахыг Зохицуулах тухай Хууль”-ийн 38 дугаар зүйлийн 2 дугаар заалтад заасны дагуу гадаадын иргэний бүртгэл хийхээр төлөвлөж буй этгээдээс бусад) болон “Улсын Хилээр Орж Гарах Журам” болон “Гадаад дахь Солонгосчуудын Хууль Эрхзүйн Байдал”-ын тухай хуульд заасны дагуу дотоодын оршин суугаа газрын талаар тайлан гаргахыг хүссэн аливаа хүн гадаадын иргэний бүртгэлийг хийлгэхдээ улсын хилээр орж, гарахыг зохицуулах асуудал эрхэлсэн газрын ажилтны тогтоосон мэдээлэлжүүлэх аппаратаар хурууны хээ·фото зураг·арьсны өнгө, гарын алганы венийн судасны хэлбэр зэрэг хувийн мэдээлэл(цаашид "биометрик мэдээлэл" гэх)-гуншуулна. Зөвхөн 17 нас хүрэхээсээ өмнө гадаадын иргэний бүртгэлийг хийлгэсэн буюу дотоодын оршин суугаа газрын талаар тайлан гаргасанэтгээд нь 17 нас хүрсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор хурууны хээ болон нүүр царайны мэдээллийг өгөх шаардлагатай (“Улсын Хилээр Орж, Гарахыг Зохицуулах тухай Хууль”-ийн 38 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын 1, “Улсын Хилээр Орж, Гарахыг Зохицуулах тухай Хуулийг Хэрэгжүүлэх Журам”-ын 50 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
- Цагаачлалын алба·нэгж, тэдгээрийн төлөөлөгчийн газар биометрик мэдээлэл өгөхөөс татгалзсан гадаад иргэнд 「Улсын хилээр орж гарахыг зохицуулах тухай хууль」-н заалтын дагуу оршин суух зөвшөөрөл өгөхөөс татгалзаж болно(「Улсын Хилээр Орж, Гарахыг Зохицуулах тухай Хууль”-ийн 38 дугаар зүйлийн 2 дугаар заалт).