MONGOLIAN

Цалин хөлс
Цалин хөлсний доод хэмжээний тогтолцоо
Цалин хөлсний доод хэмжээний ач холбогдол
- Цалин хөлсний доод хэмжээний тухай ойлголт
· “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ” гэж хөдөлмөр эрхлэгчдийн амьдралын тогтвортой байдал, хөдөлмөрийн чадварыг сайжруулах зорилгоор төрөөс хөдөлмөр эрхлэгч болон ажил олгогч хоорондын цалин хөлс тодорхойлох үйл явцад оролцон хөдөлмөр эрхлэгчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баталгаажуулах, ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш цалин хөлс олгохыг албаддаг тогтолцоо юм.
- Хамрах хүрээ
· 「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль」 нь хөдөлмөр эрхлэгчдийг хөлсөөр ажиллуулдаг бүх бизнес эрхлэгчид эсвэл ажлын байранд хамаарах боловч хамт амьдардаг хамаатан садангаа ажиллуулдаг бизнес эрхлэгч, гэрийн үйлчлэгч, 「Далайчдын тухай хууль」-ийн заалтад хамраграх далайчид, далайчдыг хөлсөөр ажиллуулдаг усан онгоцны эздэд хамаарахгүй (「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль」-ийн 3 дугаар зүйл).
- 「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль」-д заасан хөдөлмөр эрхлэгч болон ажил олгогч
·“Ажилчин” гэдэг нь эрхэлж байгаа ажил мэргэжлээс хамааралгүйгээр цалин хөлсавах зорилгоор бизнесийн ажил, пүүс компанид ажил хөдөлмөр үйлчилгээ нийлүүлжбайгаа этгээдийг хэлнэ(「Хөдөлмөрийн хөлсний доодхэмжээний тухай хууль」- ийн 2болон 「Хөдөлмөрийн тухай хууль」- ийн 2дугаар зүйлийн 1 дугаар заалт 1 дэх хэсэг).
· “Ажил олгогч” гэдэг нь пүүсийн эзэн, бизнес эрхэлсэнмэргэжилтэн зэрэг бусад пүүсийн эзнийг төлөөлөн ажилчинтай тулж ажиллаж байгааэтгээдийг хэлнэ(「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль」- ийн 2 болон 「Хөдөлмөрийн тухай хууль」- ийн 2 дугаар зүйлийн 1 дугаарзаалт 2 дэх хэсэг дугаар заалт).
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхойлох
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхойлох шалгуур үзүүлэлт
· Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдөлмөр эрхлэгчдийн амьжиргааны өртөг, ижил төстэй хөдөлмөр эрхлэгчдийн цалин хөлс, хөдөлмөрийн бүтээмж, орлогын хуваарилалт зэргийг харгалзан тогтоодог (「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль」-ийн 4-р зүйлийн 1-р заалтын өмнөх заалт).
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхойлох журам
1. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний саналыг хэлэлцэн шийдвэрлэх.
· Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайд нь жил бүр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэлэлцэх хороонд хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргадаг бөгөөд хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэмжээг шийдвэрлэж, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайдад хүргүүлдэг (「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль」-ийн 8 дугаар зүйлийн 2 дугаар заалт).
· Хэрэв Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэлэлцэх хорооноос хэлэлцэн дэвшүүлсэн саналын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шийдвэрлэхэд хүндрэлтэй гэж тогтоогдвол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэлэлцэх хороонд дахин хэлэлцэх тухай хүсэлт гаргана (「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль」-ийн 8 дугаар зүйлийн 3 дугаар заалт).
· Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэлэлцэх хороо дахин хэлэлцүүлэх тухай хүсэлт хүлээн авсан тохиолдолд уг хүсэлтийг дахин хэлэлцэж, үр дүнг Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайдад хүргүүлнэ (「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль」-ийн 8 дугаар зүйлийн 4 дүгээр заалт).
2. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний саналыг зарлах, эсрэг гомдол гаргах
· Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэлэлцэх хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний саналыг хүлээн авсан тохиолдолд аж ахуйн нэгж, ажлын байрны төрөл тус бүрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний санал болон бизнесийн хамрах хүрээг зарлана (「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль 」-ийн 9 дүгээр зүйлийн 1 дүгээр заалт мөн「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」8 дугаар зүйл).
· Хөдөлмөр эрхлэгч эсвэл ажил олгогчийг төлөөлж байгаа этгээд зарласан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний саналыг эсэргүүцэж байгаа тохиолдолд Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайдад гомдол гаргаж болно (「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуул」-ийн 9 дүгээр зүйлийн 2 дугаар заалт Өмнөх заалт).
3. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайдын дахин хэлэлцүүлэх тухай хүсэлт.
· Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайд хөдөлмөр эрхлэгч эсвэл ажил олгогчийг төлөөлж байгаа этгээдийн гаргасан гомдол үндэслэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тухайн гомдлын агуулгыг ил болгон Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэлэлцэх хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эргэн хэлэлцэх тухай хүсэлт гаргана (「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль」-ийн 9 дүгээр зүйлийн 3 дугаар заалт).
· Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэлэлцэх хорооноос хэлэлцэн ирүүлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний саналыг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтооход хүндрэлтэй гэж тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зарласны дараа ч гэсэн тодорхой хугацааны дотор шалтгааныг ил болгон Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэлэлцэх хороогоор дахин хэлэлцүүлэх хүсэлт гаргаж болно (「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль」-ийн 8 дугаар зүйлийн 3 дугаар заалт).
4. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин шийдвэрлэх
· Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэлэлцэх хороо нь дахин хэлэлцүүлэх тухай хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайдын тогтоосон хугацаанд дахин хэлэлцэж, үр дүнг Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайдад хүргүүлэх ёстой (「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль」-ийн 8 дугаар зүйлийн 4 дүгээр заалт).
· Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайд нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэлэлцэх хорооны дахин хэлэлцүүлэгт бүртгэлтэй гишүүдийн дийлэнхийн ирцтэйгээр, оролцсон нийт гишүүдийн 2/3 ба түүнээс дээш гишүүдийн дэмжлэгтэйгээр анхлан тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний саналыг дахин хэлэлцсэн тохиолдолд үүнд үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох ёстой (「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль」-ийн 8 дугаар зүйлийн 5 дугаар заалт).
5. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхойлох, зарлах
· Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэлэлцэх хорооноос хэлэлцэн шийдвэрлэсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жил бүрийн 8-р сарын 5-ны дотор тодорхойлох ёстой (「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль」 8 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
· Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тогтоогдсон тохиолдолд цаг алдалгүй зарлах ёстой бөгөөд зарлагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь гойд шалтгаан байхгүй бол дараа жилийн 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ (「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль」-ийн 10 дугаар зүйлийн 1 дүгээр болон 2 дугаар заалт).
※ Дээрх журмын дагуу тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ
2022 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 9,160 вон байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамрагдах
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамрагдах
· Дараах заалтууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамрагдах цалин хөлсний хүрээнд орохгүй болно (「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль」-ийн 6 дугаар зүйлийн 4 дүгээр заалт мөн「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хуулийг дагаж мөрдөх журам」-ийн 2 дугаар зүйл).
√ Тогтсон ажлын цагаар (цаашид "тогтсон ажлын цаг" гэх) болон тогтсон ажлын өдөрт олгосон цалин хөлсөөс бусад цалин хөлс
√ Мөнгөн шагнал, бусад түүнтэй адилтгах шагнал нь дараах цалин хөлсний сард олгох цалин хөлсний мөнгөн дүнгээс тухайн жилийн цагийн цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн сараар хөрвүүлэн тооцсон дүнгийн 25/100-тэй тэнцэх хэсэг
√ Хоол, байр, унаа гэх мэт хөдөлмөр эрхлэгчдийн амьжиргааг дэмжих болон нийгмийн халамжийн тэтгэмжийн шинж чанартай цалин хөлсний хувьд дараахын аль нэгэнд хамаарах бол
1. Мөнгөн тэмдэгтээс бусад хэлбэрээр олгосон цалин хөлс
2. Мөнгөн тэмдэгтээр олгосон сарын цалин хөлсний дүн тухайн жилийн цагийн цалингийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн сараар хөрвүүлэн тооцсон дүнгийн 7/100 -тай тэнцэх хэсэг
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамрагдахгүй байх
· Хэрэв сэтгэцийн болон бие махбодийн хөгжлийн бэрхшээл нь ажлын гүйцэтгэлд шууд илтээр саад болж байгаа нь тодорхой болсон хүний хувьд ажил олгогч Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайдаас зөвшөөрөл авсан бол тухайн этгээдийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамрагдахгүй байж болно (「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль」-ийн 7 дугаар зүйл мөн 「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн хэрэгжүүлэх тогтоол」 6 дугаар зүйл).
· Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамрагдахгүй байх тухай зөвшөөрлийг авах гэж байгаа ажил олгогч нь харьяа Орон нутгийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн хэлтсийн даргаас「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дагаж мөрдөх журам」-ын хавсралтын 1-р маягтын дагуу зөвшөөрөл авах өргөдөлд дараах баримт бичгүүдийг хавсарган өгнө (「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дагаж мөрдөх журам」-ын 3 дугаар зүйл 2 дугаар заалт мөн хавсралтын 1-р маягт).
√ Өргөдөл гаргасан сарын өмнөх сарын ажлын байран дахь бүх ажилчдын цалингийн бүртгэлийн хуулбар 1 хувь.
√ Сэтгэцийн болон бие махбодийн хөгжлийн бэрхшээлтэй хүн болохыг нотолсон баримт бичиг 1 хувь
√ Асран хамгаалагчийн санал хүсэлтийн хуулбар 1 хувь (Зөвхөн оюуны болон сэтгэцийн хөгжлийн бэрхшээл, аутизмын эмгэгтэй зэргийн улмаас өргөдөл гаргасан тохиолдолд хамаарна).
· Орон нутгийн Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамрагдахгүй байх тухай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлахдаа өргөдөл гаргасан ажил олгогчид 「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дагаж мөрдөх журам」-ын хавсралтын 2-р маягтын зөвшөөрлийг олгоно. Энэ тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамрагдахгүй байх хөдөлмөр эрхлэгчид ижил төстэй мэргэжлээр ажиллаж байгаа хөдөлмөр эрхлэгчдийн цалингийн төвшинтэй нийцэх цалин хөлс олгохыг ажил олгогчид зөвлөж болно (「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хуулийг дагаж мөрдөх журам」-ын 3 дугаар зүйлийн 2 дугаар заалт мөн 「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хуулийг дагаж мөрдөх журам」-ын хавсралтын 2-р маягт).
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хүчинтэй байдал
- Ажил олгогчийн мэдээлэх үүрэг
· Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамрагдах ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбоотой дараах мэдээллийг тухайн ажлын хөдөлмөр эрхлэгчид хялбархан харж болох газарт байрлуулах эсвэл бусад тохирох аргаар хөдөлмөр эрхлэгчдэд өргөнөөр мэдээлэх ёстой (「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль」-ийн 11 дүгээр зүйл мөн 「Хөдөлмөрийн стандартын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-ын 11 дүгээр зүйлийн 1 дүгээр заалт).
√ Хамрагдах хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ.
√ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцогдохгүй цалин хөлс.
√ Тухайн ажилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамрагдахгүй хөдөлмөр эрхлэгчийн хамрах хүрээ.
√ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хүчин төгөлдөр болох огноо.
· Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаар 「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль」-ийн 10 дугаар зүйлийн 2 дугаар заалтад заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хүчин төгөлдөр болохоос өмнөх өдөр (жил бүрийн 12-р сарын 31-ний өдөр) гэхэд хөдөлмөр эрхлэгчид мэдэгдэх ёстой (「Хөдөлмөрийн стандартын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-ын 11 дүгээр зүйлийн 2 дугаар заалт).
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг олгох үүрэг
· Ажил олгогч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамрагдах хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү буюу түүнээс дээш цалин хөлс олгох ёстой (「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль」 6 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
· Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамрагдах хөдөлмөр эрхлэгч болон ажил олгогч хоёрын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй дүнг цалин хөлсөөр тогтоосон бол хүчин төгөлдөр бус бөгөөд энэ тохиолдолд хүчингүй болсон хэсэгт 「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль」-д заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний цалин хөлс олгоно (「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль」-ийн 6 дугаар зүйлийн 3 дугаар заалт).
※ Ажил олгогч нь 「Хөдөлмөрийн стандартын тухай хууль」-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шалтгаалан өмнөх цалингийн төвшинг бууруулах боломжгүй (「Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль」 6 дугаар зүйлийн 2 дугаар заалт).