MONGOLIAN

Цалин хөлс
Цалин хөлсний ач холбогдол
Цалин хөлсний тухай ойлголт
- “Цалин хөлс” гэж ажил олгогч ажил хийлгэсний төлөөсөнд хөдөлмөр эрхлэгчид олгож буй цалин, хөлс болон бусад нэр төрлөөр олгогдож буй бүхий л эд барааг хэлнэ (「Хөдөлмөрийн стандартын тухай хууль」2-р зүйлийн 1-р заалтын 5 дахь хэсэг).
※ “Хөдөлмөр эрхлэгч” гэж ажил мэргэжлийн төрлөөс үл хамааран цалин хөлс авах зорилгоор аж ахуй нэгж ажлын байранд ажил хөдөлмөр эрхэлдэг этгээдийг хэлнэ (「Хөдөлмөрийн стандартын тухай хууль」2-р зүйлийн 1-р заалтын 1 дэх хэсэг).
※ “Ажил олгогч” гэж бизнес эрхлэгч болон бизнесийн менежмент хариуцсан ажилтан, эсвэл хөдөлмөр эрхлэгчтэй холбоотой асуудлаар бизнес эрхлэгчийн нэрийн өмнөөс ажилладаг этгээдийг хэлнэ (「Хөдөлмөрийн стандартын тухай хууль」2-р зүйлийн 1-р заалтын 2 дахь хэсэг).
Цалин хөлсний тухай ойлголтын хүчин зүйл
- Ажил олгогч хөдөлмөр эрхлэгчид цалин олгох
· Цалин хөлсийг “ажил олгогч хөдөлмөр эрхлэгчид олгодог” учраас төрөл бүрийн нийгмийн даатгалын тогтолцооны дагуу ажил олгогчийн зүгээс төлөх ёстой даатгалын шимтгэлийг зарчмын хувьд цалинд хамаарахгүй бөгөөд үйлчлүүлэгчдийн зүгээс ажилчдад өгсөн гар цайлгах мөнгө, цайны мөнгө мөн адил зарчмын хувьд цалин хөлсөнд хамаарахгүй.
- Хөдөлмөрийн хөлс
· “Хөдөлмөрийн хөлс, өөрөөр хэлбэл ажил хөдөлмөр эрхэлсний хариуд авах төлбөр” гэсэн үнэлэмж нь тухайн эд барааг төлөх үүрэг үүсэх нь ажил хөдөлмөр эрхлэхтэй шууд буюу нягт холбоо хамааралтай гэж үзвэл зохино.
※ Цалин хөлс мөн эсэх талаарх шүүхийн жишиг
- Хилийн чанадад ажиллах нэмэгдэл
· Гадаадад төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин нь ижил төвшний зэрэг дэв, цалингийн ангилалтай дотоодын ажилчдын авдаг цалингаас давсан хэсэг нь хөдөлмөрийн хөлсөнд авч байгаа бус харин бодит зардлын нөхөн олговор эсвэл хилийн чанадад ажиллах гэх мэт тусгай нөхцөлийг үндэслэн гадаадад төлөөлөгчөөр ажиллахдаа түр хугацаагаар авч буй цалин хөлс гэж үзэх нь зүйтэй (Дээд шүүх 1990 оны 11-р сарын 9-ний өдөр, 90 В, Й 4683 дугаар шүүхийн шийдвэр).
- Судалгааны нэмэгдэл
· Их сургуулийн профессорын судалгааны ажлын нэмэгдэл, оюутан удирдсаны нэмэгдэл нь ажлын үр дүнгээс хамаарсан бодит зардлын нөхөн төлбөр бус харин дээрх их дээд сургуулийн ажилчдад ерөнхийд нь тогтсон дүнгээр байнга олгодог бол хөдөлмөрийн хөлс буюу цалин гэж тооцно (Дээд шүүх 1977 оны 9-р сарын 28-ний өдөр, 77 Да 300 дугаар шүүхийн шийдвэр).
- Мөнгөн шагнал
· Хэрэв мөнгөн шагналыг байнга тогтмол олгож, тухай олгож буй мөнгөн дүн нь баталгаажсан байгаа бол үүнийг ажлын хөлсөнд олгож буй цалин хөлсний шинж чанартай байх ба харин тухайн шагнал олгосон шалтгаан нь баталгаажаагүй тур хугацаанд олгогдсон бол цалин хөлс гэж үзэх боломжгүй юм (Дээд шүүх 2002 оны 6-р сарын 11-ний өдөр, 2001 Да 16722 дугаар шүүхийн шийдвэр).
- Гэр бүлийн нэмэгдэл
· Хэрэв гэр бүлийн нэмэгдлийг компани төлөх үүрэгтэй ба тодорхой шаардлагыг хангасан ажилчдад жигд олгож ирсэн бол энэ нь сайн дурын буюу ач ивээл үзүүлэх цалин биш харин ажлын хөлсний шинж чанартай болох бөгөөд цалин хөлсөнд хамаарна (Дээд шүүх 2006 оны 5-р сарын 26-ний өдөр, 2003 Да 54322, 54339 дугаар шүүхийн тогтоол).
- Жолоочийн даатгал
· Үйлдвэрчний эвлэлээс хамтын гэрээний дагуу зам тээврийн осол гарсан тохиолдолд хөдөлмөр эрхлэгчдийн амьдралын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор ажил олгогчоос сар бүр сан бүрдүүлэх хэлбэрээр авдаг мөнгийг эвлэлийн гишүүдэд жолоочийн даатгалын шимтгэл хэлбэрээр хуваарилдаг бөгөөд үүнийг ажлын хөлсөнд олгож буй цалин хөлс гэж үзэх боломжгүй (Дээд шүүх 2002 оны 7-р сарын 23-ний өдөр, 2000 Да 29370 дугаар шүүхийн шийдвэр).
- Хоолны зардал
· Хэрэв ажил олгогчийн зүгээс хөдөлмөр эрхлэгчдэд олгосон хоолны талон нь хоёр хоногийн хугацаанд хүчинтэй бөгөөд хоол идээгүй тохиолдолд өөр эд зүйл эсвэл бэлэн мөнгөөр солих хүсэлт гаргах боломжгүй бол ажил олгогч бодитоор ажил хөдөлмөр эрхэлсэн хөдөлмөр эрхлэгчдэд биет хэлбэрээр олгосон хоолыг хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн халамжийн сайжруулах зорилготой тул ажлын хөлс буюу цалин хөлс гэж үзэхэд хэцүү (Дээд шүүх 2002 оны 7-р сарын 23-ний өдөр, 2000 Да 29370 дугаар шүүхийн шийдвэр).
Хэвийн цалин хөлс ба дундаж цалин хөлс
- Хэвийн цалин хөлс
· “Хэвийн цалин хөлс” гэж хөдөлмөр эрхлэгчид тогтмол байдлаар жигд хөдөлмөр буюу нийт хийсэн ажилд зориулж олгохоор тогтоосон цагийн цалин, өдрийн цалин, долоо хоногийн цалин, сарын цалин, гэрээний дүнг хэлнэ (「Хөдөлмөрийн стандартын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」 6 дугаар зүйл 1 дүгээр заалт).
· Хэвийн цалин хөлс нь зүйлийг тооцоолох үндэс суурь болно.
√ Дундаж цалин хөлсний доод хэмжээг баталгаажуулах(「Хөдөлмөрийн тухай хууль」-н 2 дугаар зүйлийн 2 дугаарзаалт, Дээд шүүхийн 1993. 11. 9., шийдвэр, 93 ДА8658 шүүхийн шийдвэрээс ишлэв)
√ Урьдчилан мэдэгдэн ажлаас халсны тэтгэмж (Хөдөлмөрийн стандартын тухай хууль」-ийн 26 дугаар зүйл)
√ Илүү цагаар, шөнө болон амралтын өдөр ажилласны нэмэгдэл (「Хөдөлмөрийн стандартын тухай хууль」-ийн 56 дугаар зүйл)
√ Ээлжийн амралтын олговор (「Хөдөлмөрийн стандартын тухай хууль」-ийн 60 дугаар зүйлийн 5 дугаар заалт)
√ Жирэмсний болон хүүхдээ асрах хугацааны цалин (「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」-ийн 75 дугаар зүйл)
· Хэвийн цалин хөлсийг тооцох үндэс болох цалин хөлс гэж хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн журам, хамтын гэрээний дагуу тогтоосон ажлын цагаар (Тогтоосон ажлын цаг байхгүй тохиолдолд хуульд заасан ажлын цагаар) хөдөлмөр эрхлэгчдэд олгохоор тогтоосон үндсэн цалин хөлс болон тогтмол, жигд нэг удаагийн цалин хөлсийг тооцох хугацаанд олгохоор тогтсон тогтмол цалин хөлсийг хэлнэ [「Хэвийн цалин хөлсийг тооцоолох удирдамж」(Хөдөлмөрийн яамны урьдчилсан журам 47 дахь хэсэг, 2012 оны 9-р сарын 25-ны өдрийн захирамж, дагаж мөрдөх ) 3 дугаар зүйлийн 1 дэх заалт].
· Хэвийн цалин хөлсөнд хамаарах эсэхийг зөвхөн нэрээр нь дүгнэж болохгүй бөгөөд хэвийн цалин хөлсний ач холбогдол, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн журам, хамтын гэрээ зэргийн агуулга, ажил мэргэжлийн төрөл, төлбөрийн дадал гэх мэтийг цогцоор нь авч үзэх ёстой (「Хэвийн цалин хөлсийг тооцоолох удирдамж」-ийн 5 дугаар зүйлийн 2 дугаар заалт Сурвалж).
- Дундаж цалин хөлс
· “Дундаж цалин хөлс”гэж үүнийг тооцоолох шалтгаан гарсан өдрөөс өмнөх гурван сарын хугацаанд хөдөлмөр эрхлэгчдэд олгосон цалин хөлсний нийт дүнг тухайн хугацааны нийт өдрийн тоонд хуваах замаар тооцож гаргасан дүнг хэлнэ (「Хөдөлмөрийн стандартын тухай хууль」-ийн 2-р зүйлийн 1 дүгээр заалтын 6-р хэсгийн үндсэн акт).
· Дундаж цалин хөлсийг тооцоолох шалтгаан гарсан өдрөөс өмнөх 3 сарын хугацаанд тухайн хөдөлмөр эрхлэгчид олгосон цалин хөлсний нийт хэмжээг тухайн хугацааны нийт өдрийн тоонд хувааж тооцох бөгөөд тооцож гаргасан дундаж цалин хөлс нь хөдөлмөр эрхлэгчийн хэвийн цалин хөлснөөс бага байх тохиолдолд тухайн хэвийн цалин хөлсийг дундаж цалин хөлсөөр тооцно (「Хөдөлмөрийн стандартын тухай хууль」-ийн 2 дугаар зүйлийн 2 дугаар заалт).
· Дундаж цалин хөлс нь тэтгэврийн цалин, түр зогсолтын тэтгэмж, ээлжийн амралтын олговор зэргийг тооцох үндэс суурь болно.
※ Дундаж цалин хөлсийг тооцоолох арга
Дундаж цалин хөлс = Дундаж цалин хөлсийг тооцоолох болсон шалтгаан гарахаас өмнөх 3 сарын хугацаан дахь нийт цалин хөлс ÷ шалтгаан гарахаас өмнөх 3 сарын хугацаан дахь нийт өдрийн тоо