MONGOLIAN

Гадаад ажилчны ажил эрхлэлт
Буцах зардлын даатгал·Итгэмжилсэн хадгаламжинд даатгуулах
Буцах зардлын даатгал·Итгэмжилсэн хадгаламж гэж юу вэ?
- Оршин суух хугацаа нь дууссан гадаад ажилчинг Солонгос улсаас гарахад нь чиглүүлж, хууль бусаар оршин суухаас сэргийлэх, эх орондоо буцахад нь хэрэгтэй зардалд нэмэр болгох зорилгоор гадаад ажилчин заавал даатгуулах ёстой даатгал болон итгэмжилсэн хадгаламжийг хэлнэ.
Даатгуулах хүн
- Мэргэжлийн бус ажил эрхлэгч(E-9) болон Айлчлангаа ажиллагч(H-2) эрхтэй гадаад ажилчин зэрэг БНСУ-д ажиллаж байгаа бүх хүн буцах зардлын даатгал, итгэмжилсэн хадгаламжинд даатгуулна(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 15-р зүйлийн 1-р заалт).
Даатгуулах хугацаа
- Хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлээд 3 сарын дотор нутаг буцах зардлын даатгал, итгэмжилсэн хадгаламжинд даатгуулах ёстой(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарлиг」 22-р зүйлийн 1-р заалт).
※ Хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр гэж юу вэ?
· Мэргэжлийн бус ажил эрхлэгч(E-9) гадаад ажилчин : Солонгост ирсэн өдөр
· Айлчлангаа ажиллагч(H-2) гадаад ажилчин : Хөдөлмөрийн гэрээнд тусгасан ажиллаж эхлэх өдөр
· Одоо Солонгос улсад ажиллаж байгаа гадаад ажилчин ажлын байраа өөрчлөх тохиолдолд : Хөдөлмөрийн гэрээнд тусгасан ажиллаж эхлэх өдөр
Төлөх ёстой даатгалын хураамж
- Гадаадажилчин нь улс тус бүрээр заасан доорх хураамжийг нэг удаа эсвэл 3 удаа хуваажтөлнө(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хуулийгхэрэгжүүлэх зарлиг」 22-р зүйлийн 1-р заалтын 1·3-р заалт болон Гадаад иргэдийн нутаг буцах зардлындаатгалд төлөх мөнгөн дүн).

Ангилал

Улс (Гадаад ажилчны иргэншил)

Хураамж

1-р бүлэг

Хятад, Филиппин, Индонез, Тайланд, Вьетнам

400,000 вон

2-р бүлэг

Монгол болонбусад орнууд

500,000 вон

3-р бүлэг

 Шриланка

 

600,000 вон

Даатгалын төлбөр олгох нөхцөл
- Гадаад ажилчин нь доорх шалтгаануудаас аль нэг нь үүссэн тохиолдолд нутаг буцах зардлын даатгалын мөнгийг нэг дор нэхэмжлэн авах боломжтой(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарлиг」 22-р зүйлийн 2-р заалт).
1. Оршин суух хугацаа нь дуусч нутаг буцах гэж байгаа бол
2. Хувийн шалтгаанаар оршин суух хугацаа дуусахаас өмнө нутаг буцах(түр хугацаагаар явахыг тооцохгүй) гэж байгаа бол
3. Аж ахуйн нэгж болон ажлын байраа орхиж явсан гадаад ажилчин сайн дураар буюу албадан нутаг буцаж байгаа бол
- Нутаг буцах зардлын даатгалын төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авсан даатгалын компани харьяалах Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн албаны дарга, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн хэлтсийн даргаас тухайн гадаад ажилчны хилээр орсон гарсан лавлагааг авсны дараа даатгалын мөнгийг олгох ёстой(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」-ийн 22-р зүйлийн 1- р заалтын 3).
- Нутаг буцах зардлын даатгалын мөнгийг тус мөнгийг авах шалтгаан үүссэн өдрөөс хойш 3 жилийн дотор нэхэмжлэн авах хэрэгтэй. 3 жилийн дотор нэхэмжлээгүй бол хуулийн хүчинтэй хугацаа дуусах бөгөөд хугацаа нь дууссан даатгалын мөнгийг Солонгосын хүний нөөцийн хөгжлийн агентлагт шилжүүлнэ(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 13-р зүйлийн 4-р заалт болон 15-р зүйлийн 3-р заалт).
Журам зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээ
- Гадаад ажилчин нутаг буцах зардлын даатгалд даатгуулаагүй бол 800,000 воноор торгоно(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 32-р зүйлийн 1-р заалтын 6 болон 「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарлиг」 хавсралтын 4).