MONGOLIAN

Гадаад ажилчны ажил эрхлэлт
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд(EPS-KLT) тэнцэх
Шалгалт өгөх хүн
- Мэргэжлийн бус ажил эрхлэгч(E-9) оршин суух эрхээр БНСУ-д ажиллах гэж байгаа гадаад ажилчин нь тухайн гадаадын иргэний эх оронд зохион байгуулагдаж буй Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн байх ёстой(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 7-р зүйлийн 2-р заалт).
- Онцгой тохиолдолд ажиллуулж болох Айлчлангаа ажиллагч(H-2) эрхтэй гадаад ажилчин нь Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцээгүй байсан ч болно.
- 3 жилийн ажиллах хугацаагаа дуусгаад эх орондоо очсоны дараа 6 сар болоод дахин БНСУ-д ажиллах гэж байгаа гадаад ажилчин ч гэсэн дахин Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн байх ёстой.
Тавигдах шаардлага
- Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх гэж байгаа бол дараах шаардлагыг хангасан байх ёстой.
√ 18-аас дээш, 39-ээс доош настай байх
√ Хорих ял эдэлж байгаагүй
√ БНСУ-аас албадан гаргаагүй буюу хууль бусаар ажиллаж амьдраагүй байх
√ Өөрийн улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт зохион байгуулах
- Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг жил бүр 1-с дээш удаа зохион байгуулдаг бөгөөд, шалгалтыг сонгох хариулт бүхий тестээр авах зарчимтай ч бичих хариулт бүхий асуултыг нэмэлтээр оруулж болно(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарлиг」 13-р зүйлийн 3-р заалт).
※ Илүү тодорхой мэдээллийг Солонгосын хүний нөөцийн хөгжлийн агентлагийн цахим хуудасны(www.hrdkorea.or.kr) ≪Гол үйл ажиллагаа-Гадаадын иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих≫ цэснээс уншина уу.