MONGOLIAN

Гадаад ажилчны ажил эрхлэлт
Гадаадад амьдарч буй Мэргэжлийн бус ажил эрхлэгч(E-9) эрхтэй гадаад ажилчныг ажилд авах гэж байгаа тохиолдолд мөрдөх журам
Ажиллуулах зөвшөөрөл хүсэх
- Ажил олгогч нь солонгос ажилчинг ажилд авахаар хичээсэн боловч хүссэн тооны солонгос ажилчныг ажилд авч чадаагүй тохиолдолд ажиллуулах зөвшөөрөл хүсссэн өргөдөл гаргаж болно(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 8-р зүйлийн 1-р заалт).
- Ажиллуулах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авсны дараа Хөдөлмөрийн биржээс “Гадаад ажилчин ажиллуулах салбар болон ажлын байрны цар хүрээ зэрэг нөхцлийг” хангасан ажил олгогчид ажил хайгч гадаадын иргэдийн бүртгэлд бүртгүүлсэн хүмүүс дундаас ажил олгогчийн хүссэн нөхцлийг хангасан, заасан орон тооноос дор хаяж 3 дахин олон тооны ажилчинг(тухайн нөхцлийг хангасан ажилчны тоо заасан орон тооноос 3 дахин олон байж хүрэхгүй бол нийт нөхцөл хангасан ажилчны тоог хэлнэ) санал болгоно(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 5-р зүйлийн 2-р заалт).
- Нэг удаа ажиллуулах зөвшөөрөл хүсвэл тухайн зөвшөөрөл 3 сарын хүчинтэй. Энэ хугацаанд санал болгосон хүмүүсээс тохирох ажилчинг сонгон авах ёстой(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 8-р зүйлийн 2-р заалт).
Ажиллуулах зөвшөөрлийн бичиг олгох
- Ажил олгогч санал болгосон хүмүүсээс ажиллуулахад тохирох ажилчинг сонгон шалгаруулбал Хөдөлмөрийн биржийн дарга сонгогдсон гадаад ажилчны овог нэр, ажиллуулахыг зөвшөөрсөн хугацаа зэргийг бичсэн гадаад ажилчин ажиллуулах зөвшөөрлийн бичгийг олгоно(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 8-р зүйлийн 4-р заалт, 「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 5-р зүйлийн 5-р заалт болон хавсралтын 5-р маягт).
Хөдөлмөрийн гэрээ байгуулах
- Ажил олгогч сонгосон гадаад ажилчныг ажилд авах гэжбайгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээ ашиглан хөдөлмөрийн гэрээ байгуулах хэрэгтэй[「Гадаадажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 9-р зүйлийн 1-р заалт болон 「Гадаадажилчны ажил эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх журам」хавсралтын 6-р маягт(Газар тариалан·мал ажахуй·загас агнуурын аж ахуй эрхлэгчид「Гадаад ажилчтны ажил хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-н хавсралт 6-2-рмаягт)].
Виз олгохыг зөвшөөрсөн бичиг хүсэх
- Гадаад ажилчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч нь тухайн гадаад ажилчны өмнөөс Хууль зүйн яамны сайдад виз олгохыг зөвшөөрсөн бичиг олгох хүсэлт гаргаж болно(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 10-р зүйл).
- Солонгост байгаа ажил олгогч, гадаад ажилчны өмнөөс харьяа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба болон явуулын төвд(зөвхөн Үлсань, Тунхэгийн явуулын төв хамаарна) хүсэлт гарган виз олгохыг зөвшөөрсөн бичиг авах бөгөөд Солонгост ирэх гэж байгаа гадаад ажилчин нь ажил олгогчийн илгээсэн виз олгохыг зөвшөөрсөн бичгийг хүлээн авч БНСУ-ын Элчин сайдын яам болон Консулын газар виз мэдүүлнэ.
Гадаадын иргэнийг ажилд ороход бэлтгэх сургалт зохион байгуулах
- Ажил олгогч нь гадаад ажилчинг Солонгост ирсний дараа 15 өдрийн дотор Солонгосын хүний нөөцийн хөгжлийн агентлаг болон гадаад иргэний сургалт явуулах байгууллагаас ажилхөдөлмөр эрхлэхэд шаардлагатай мэдээллийг зааж сургах сургалтанд суулгана(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 11-р зүйл, Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 10-р зүйл).