MONGOLIAN

Гадаад ажилчны ажил эрхлэлт
Мэргэжлийн бус ажил эрхлэгч(E-9) эрхтэй гадаад ажилчныг ажилд авах гэж байгаа тохиолдолд
Мэргэжлийн бус ажил эрхлэгч(E-9) эрхтэй гадаад ажилчныг ажилд авах гэж байгаа ажил олгогч нь дараах нөхцлийг бүгдийг нь хангасан тохиолдолд Хөдөлмөрийн биржээс гадаад ажилчныг санал болгоно(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 8-р зүйлийн 3-р заалт болон 「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарлиг」 13-р зүйлийн 4).
1. Гадаадын ажиллах хүчний бодлогын хорооноос тогтоосон Гадаад ажилчин ажиллуулах салбар, ажиллуулах боломжтой ажлын байрны төрөлд багтсан байх
2. Дотоодын ажиллах хүч хайхаар заагдсан хугацаа(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 5-р зүйлийн 2)-наас илүү хугацаагаар солонгос ажилчинаа ажилд авахаар хичээсэн боловч Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах байгууллагад гаргасан өргөдөлд заасан тооны солонгос ажилтанг ажилд авч чадаагүй байх. Гэвч Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах байгууллагаас зуучилж өгөөд байхад тодорхой шалтгаангүйгээр 2-оос дээш удаа ажилд авахаар татгалзсан тохиолдлыг тооцохгүй.
3. Солонгос ажилчин ажилд авах хүсэлт гаргахаас 2 сарын өмнөөс эхлээд ажиллуулах зөвшөөрөл олгогдох өдөр хүртэл хөдөлмөрийн зохицуулалт хийх замаар солонгос ажилчныг ажлаас нь гаргасан байж болохгүй.
4. Солонгос ажилчин ажилд авах хүсэлт гаргахаас 5 сарын өмнөөс эхлээд ажиллуулах зөвшөөрөл олгогдох өдөр хүртэл цалинг хойшлуулж байгаагүй байх
5. 「Хөдөлмөрийн даатгалын хууль」 болон 「Үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгалын хууль」үйлчилдэг аж ахуйн нэгж болон ажлын байрны хувьд Хөдөлмөрийн даатгал болон Үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгал хийлгэсэн байх
6. Гадаад ажилчин ажиллуулж буй аж ахуйн нэгж болон ажлын байрны ажил олгогч нь гадаад ажилчинд Нутаг буцах зардлын даатгал, Итгэмжилсэн хадгаламж болон цалинг нөхөн төлөх баталгааны даатгал хийлгэсэн байх. Гэхдээ батлан даалтын даатгалд даатгуулах нь даатгуулах үүрэг бүхий ажил олгогчдод л хамаатай.