MONGOLIAN

ажлаас халагдсны тэтгэмжийн тогтолцоо
Ажлаас халагдсны тэтгэмж битүүмжлэх зэргийг хориглох
Ажлаас халагдсны тэтгэмж битүүмжлэхийг хориглох
- Ажлаас халагдсны төлбөр, өндөр насны тэтгэвэр болон үүнээс бусад үүнтэй адил төстэй шинж чанар бүхий тэтгэмжийн хөрөнгийн 1/2–д хамаарах үнийн дүнг битүүмжлэх боломжгүй(「Иргэний байцаан шийтгэх тухай хууль」 -ийн 246 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын 4 дүгээр тоотын эх хэсэг·5 дугаар тоот)
- Өндөр насны тэтгэвэрийн битүүмжийн дүн нь амьжиргааны доод өртөгийг харгалзан үзэж тодорхой үнийн дүнд хүрэхгүй байх тохиолдол түүнчлэн өрхийн үндсэн амьжиргааны өртөгтэй харьцуулсан үнийн дүнгээс илүү гарах тохиолдолд дараах ангилалын дагуух үнийн дүнгээр тооцно(「Иргэний байцаан шийтгэх тухай хууль」 -ийн 246 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын 4 дүгээр тоотын хураангуй хэсэг болон「Иргэний байцаан шийтгэх тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 -ийн 3 дугаар зүйл болон 4 дүгээр зүйл).

Өндөр насны тэтгэвэрийн дүн

Битүүмжлэх үнийн дүн

сард 3 сая воноос доош

Сард 1сая 850мянган вон

сард 3 сая воноос дээш

6 сая воноос доош

сарын тэтгэвэрийн ½

сард 6 сая воноос илүү гарах бол

Сарын 3 сая вон + (сарын тэтгэвэрийн 1/2 ― сарын 3 сая вон) x 1/2

Шилжүүлэх болон барьцаа болгохыг хориглох
- Өндөр насны тэтгэвэрийн тогтолцоо(жижиг дунд үйлдвэрийн тэтгэврийн даатгалын сангийн тогтолцообагтана)-ны дагуу тэтгэвэр авах эрхийг бусдад шилжүүлэх, битүүмжлэх юмуу барьцаанд өгөх боломжгүй(「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдснытэтгэмж олгох тухай хууль」 -ийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
- Гагцхүү, өндөр насны тэтгэвэрийн сангийн үйлчилгээ авдаг тэтгэвэр тэтгэмж авагч нь орн сууж худалдан авах зэрэг шалтгаан болон түүнтэй холбогдох нөхцөлүүдийг бүрдүүлсэн тохиолдолд өндөр насны тэтгэвэрийн тогтолцооны тэтгэвэр тэтгэмжийг авах эрхээ барьцаалах боломжтой(「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хууль」 -ийн 7 дугаар зүйлийн 2 дугаар заалт).