MONGOLIAN

ажлаас халагдсны тэтгэмжийн тогтолцоо
Тасралтгүй хөдөлмөр эрхлэлтийн хугацааны тооцоолол
Тасралтгүй хөдөлмөр эрхлэлтийн хугацааны ухагдахуун
- “Тасралтгүй хөдөлмөр эрхлэлтийн хугацаа” гэдэг нь хөдөлмөрийн гэрээ байгуулан гэрээ цуцлагдах хүртэл хугацааг хэлэх бөгөөд, хугацаа тусгайлан заасан хөдөлмөрийн гэрээний хувьд гэрээний хугацаа дуусгавар болсноор тухай ажил олголтын харилцаа дуусгавар болох нь үндсэн зарчим юм(Ажил олголт хөдөлмөрийн яам, 『Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хуулийн асуулт хариултын эмхтгэл』 38 дугаар нүүр болон захиргааны тайлбарын ажил олголтын ялгааг шинэчлэн сайжруулах тухай-2457, 2013. 12. 6., ажил олголт хөдөлмөрийн яам).
- Дээр дурдсны дагуу тасралтгүй хөдөлмөр эрхлэлтийн хугацаа нь 1 жил ба түүнээс дээш хөдөлмөр эрхлэгч, 4 долоо хоногийн турш дундажлаад 1 долоо хоногийн тогтоосон хөдөлмөрийн цаг 15 цагаас дээш байх хөдөлмөр эрхлэгч нь ажлаас халагдсны тэтгэмж авах боломжтой(「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хууль」 -ийн 4 дүгээр зүйлийн 1 дүгээр заалтын хураангуй хэсэг).
Q1.Гэрээт хугацаа энэ жилийн 1 сарын 2-ноос ирэх жилийн 1 сарын 1 хүртэл(амралтын өдөр) хүртэл бөгөөд ажлаас халагдсны тэтгэмж авах боломжтой болов уу?
A1. Хөдөлмөрийн гэрээний хугацаа тогтсон тохиолдолд 1 сарын 1 өдөр нь хөдөлмөрийн үйлчилгээ үзүүлэх үүргээс чөлөөлөгдөх өдөр(ажлын байрны амралтын өдөр) байгаад хөдөлмөрийн үйлчилгээ үзүүлж чадаагүй байсан ч хөдөлмөрийн харилцаанд харъяалагдах хугацаагаар үзэх ёстой бөгөөд, хөдөлмөр эрхлэгчийн ажлаас гарах өдөр нь 1 сарын 2 өдөр болох тул ажил олгогч нь хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох ёстой(ажил олголт хөдөлмөрийн яам , 『Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хуулийн асуулт хариултын эмхтгэл』, 47 дугаар нүүрнээс танилцах).
Q2.Амралтын хугацаа ч тасралтгүй хөдөлмөр эрхлэлтийн хугацаанд хамаарах уу?
A2. ‘Тасралтгүй хөдөлмөр эрхлэлтийн хугацаа’ гэдэг нь нэгэн ажил олгогчтой тасралтгүйгээр хөдөлмөрийн хамааралтай харилцаанд байж хөдөлмөрийн үйлчилгээ үзүүлж байгааг хэлэх бөгөөд, ажил олгогчийн зөвшөөрөлтэйгээр бий болсон түр зуурын амралтын байдалт ч хамаарна. Гагцхүү, хувийн шугмаар гадаад суралцах зэрэгтэй адил хувийн шалтгаанд хамаарах амралтын хугацаатай холбогдуулан байгууллагатайгаа хийсэн хэлцэл, түүнчлэн ажилд орох журам зэрэг холбогдох журмын дагуу ажлаас халагдсны тэтгэмж тооцоолохын тулд тасралтгүй хөдөлмөр эрхлэлтитйн хугацаанд нийлүүлэн тооцох боломжгүй байх магадлалтай(ажил олголт хөдөлмөрийн яам, 『Хөдөлмөр эрхэлгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хуулийн асуулт хариултын эмхтгэл』, 57 дугаар нүүрнээс танилцах).
Q3.Мэргэших(дадлагажих) хугацаа ч тасралтгүй хөдөлмөр эрхлэлтийн хугацаанд хамаарах уу?
A3-1. Мэргэших(дадлагажих) хугацааны туршид компани болон хөдөлмөрийн хамааралтай харилцаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хөдөлмөрийн үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд мэргэших(дадлагажих) хугацаа ч ажлаас халагдсны тэтгэмж тооцоолоход зориулсан тасралтгүй хөдөлмөр эрхлэлтийн хугацаанд хамаарах ёстой(Гуангжү орон нутгийн шүүх 2004. 4. 18. шийдвэр, 2002Гадан1180 шүүхийн шийдвэр).
(A3-2. Мэргэших болон дадлагажигчаар ажилд орон ажиллаж байгаад дундаас нь үндсэн ажилтан болж ажиллан сул зогсолт байхгүйгээр тасралтгүй ажилласан тохиолдолын нэгэн адилаар тасралтгүй үргэлжлүүлэн ажилласан хугацаандаа хөдөлмөрийн үйлчилгээний хэлбэр нь өөрчлөгдсөн тохиолдолд ч мэргэшигч болон дадлагажигчийн хөдөлмөр эрхлэлтийн хугацаа болон үндсэн ажилтаны хувьд хөдөлмөр эрхлэлтийн хугацааг нийлүүлэн тооцсон хугацааг ажлаас халагдсны төлбөрийн тооцооллын үндэс суурь болох тасралтгүй хөдөлмөр эрхэлсэн хугцаагаар үзэх ёстой. (Дээд шүүх 1995. 7. 11. Шийдвэр, 93 Да 26168 шүүхийн шийдвэр).
Тасралтгүй хөдөлмөр эрхлэлтийн хугацааг шинэчлэх болон давтамж
- Хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсны зэрэгцээ хөдөлмөрийн гэрээний хугацааг шинэчилсэн юмуу адил хугацаагаар давтан байгуулсан тохиолдолд шинэчлэсэн болон давтан байгуулсан гэрээний хугацааг бүгдийг нийлүүлэн тасралтгүй хөдөлмөр эрхлэлтийн хугацаагаар тооцоолох ёстой(дээд шүүх 1995. 7. 11. шийдвэр, 93Да26168 шүүхийн шийдвэр).
- Шинэчлэсэн болон давтан байгуулсан хөдөлмөрийн гэрээ хооронд тодорхой хэмжээний хоосон хугацаа байлаа ч гэсэн тухайн хугацаа нь нийт хөдөлмөрийн хугацаатай харьцуулахад тийм ч урт биш , улиралын чанартай шалтгаан юмуу амралтын хугацаа зэрэг тухайн ажил үүргийн шинж чанараас шалтгаалсан гэх мэт хүлээлгийн хугацаа ·дахин эрч хүчээ цэнэглэхэд зориулсан амралтын хугацаа зэрэг байдал байдаг тул тухайн хугацаан дах хөдөлмөрийн үйлчилгээ үзүүлээгүй юмуу цалин олгохгүй байх тодорхой шалтгаан байсан гэж хүлээн зөвшөөрөгдөх тохиолдолд хөдөлмөрийн харилцааны үргэлжлэл нь тухайн хугацаанд ч үргэлжилнэ(дээд шүүх 2006. 12. 7. шийдвэр, 2004Да29736 шүүхийн шийдвэр).