MONGOLIAN

ажлаас халагдсны тэтгэмжийн тогтолцоо
「Хөдөлмөрийн тухай хууль」-нд заасан хөдөлмөр эрхлэгч
Хөдөлмөр эрхлэгч
- “Хөдөлмөр эрхлэгч” гэдэг нь мэргэжлийн төрлөөс хамаарахгүйгээр цалин хөлс авах зорилготойгоор үйл ажиллагаа юмуу ажлын байранд хөдөлмөр эрхэлж байгаа хүнийг хэлнэ(「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хууль」 -ийн 2 дугаар зүйлийн 1 дүгээр тоот болон「Хөдөлмөрийн тухай хууль」 -ийн 2 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын 1 дүгээр тоот).
Холбогдох шүүхийн шийдвэрийн жишээ1 –「Хөдөлмөрийн тухай хууль」-нд заасасан хөдөлмөр эрхлэгч гэж ойлгох шалгуур
「Хөдөлмөрийн тухай хууль」-нд заасан хөдөлмөр эрхлэгч гэдэгт хамаарах эсэх нь гэрээний хэлбэр нь ажил олголтын гэрээ юмуу, ажил гүйцэтгэлийн гэрээ юмуу итгэмжлэлийн гэрээ юмуу гэдгээс илүү хөдөлмөрийн үйлчилгээ үзүүлж байгаа харилцааны бодит байдал нь хөдөлмөрийн үйлчилгээ үзүүлэгч нь үйл ажиллагаа түүнчлэн ажлын байранд цалин хөлс авах зорилгоор харъяалагдах харилцаанд ажил олгогчид хөдөлмөрийн үйлчилгээ үзүүлж байгаа эсэхээс шалтгаалан шийдэх шаардлагатай байдаг(Дээд шүүх 2017. 1. 25. шийдвэр, 2015Да59146 шүүхийн шийдвэр).
Холбогдох шүүхийн шийдвэрийн жишээ2 –гоо сайхны дамжааны багш ажил олгогчоос дэлгэрэнгүй·ганцаарчилсан заавар·хяналт аваагүй бөгөөд, хөдөлмөрийн орлогын албан татвар биш үйл ажиллагааны орлогын албан татвар төлж 4 үндсэн даатгалд хамрагдаагүй тохиолдол
Үндсэн цалин нь багш нарын багшилж байгаа цагаар бодогдож олгогддог бөгөөд хариуцсан сургалтын төрөл болон лекцийн цагаас шалтгаалан нэгэн жигд биш, суралцагч байхгүй бол хариуцсан сургалтыг төрлийг хааж багшийн төлбөр ч олгогдохгүй байгаа байдал, өөрсдийн багшийн төлбөр болох орлоготой холбогдуулан хөдөлмөрийн орлогын албан татвар биш үйл ажиллагааны орлогын албан татвар төлсөн ба, багшийн төлбөрийн орлогоос хөдөлмөрийн орлогын албан татвар ноогдуулахгүй үйл ажиллагааны орлогын албан татвар, зөвхөн иргэний албан татварыг хасч бусдыг нь олгож ирсэн байдал, эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр, ажил олголтын даатгал, ажлын байрны гэнэтийн ослын даатгал зэрэг нэг ёсондоо ‘4 үндсэн даатгал’-д дээрх дамжааны ажлын байрны хөдөлмөр эрхлэгчээр хамрагдаагүй байдал, хариуцагч нь багш нарын ажилд эргэн орох·хариуцлага шийтгэл зэрэгтэй холбоотой ажилд орох журам, ажилд эргэн орох журам, хүний нөөцийн журам зэрэг ямар ч журам тогтоогоогүй байдлууд нь, сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байгаа цагийн хөдөлмөр эрхлэгч нарт ихэнх голдуу тулгарч байгаа үзэгдэл юмуу эсвэл ажил олгогч эдийн засгийн хувьд илт давуу байр суурьнаас бодит байдал дээрээ түр зуур тогтоосон байдлуудад хамаарах төдий юм. Түүнчлэн, багш нар нь ажил олгогчоос лекцийн агуулга юмуу аргачлал зэргийн талаар дэлгэрэнгүй·ганцаарчилсан заавар·хяналт авч байгаагүй нь шүүмжлэх үйлдлээр бий болдог лекцийн ажил үүргийн онцлогод хамаарах зүйл төдий, тэдгээр нь хөдөлмөр эрхлэгч биш учраас гэж үзэх боломжгүй юм. Тиймээс дээрхтэй адил байдлуудаас нь харахад дээрх гоо сайхны дамжааны багшийн хөдөлмөр эрхлэгчийн байдлыг үгүйсгэх аргагүй юм(Дээд шүүх 2007. 9. 7. Шийдвэр, 2006Ду777 шүүхийн шийдвэр).
- Байнгийн 4 ба түүнээс доош хүний бүрэлдэхүүнтэй хөдөлмөр эрхлэгчийг ажилуулдаг ажлын байранд ч гэсэн 2010 оны 12 сарын 1-ний өдрөөс「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хууль」-ийг хэрэгжүүлж дараахын дагуу ажлаас халагдсны тэтгэмж олгох ёстой болсон(「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хууль」 -ийн нэмэлт заалт(хууль тогтоомжийн 10967тоот, 2011. 7. 25.) –ын 8 дугаар зүйл).
· 2010 оны 11 сарын 30-ны өдрөөс өмнө ажлаас халагдсны тэтгэмж : ажлаас халагдсны тэтгэмж олгох үүрэг байхгүй
· 2010 оны 12 сарын 1 өдрөөс 2012 оны 12 сарын 31 өдөр хүртэл ажлаас халагдсны тэтгэмж: 50%
· 2013 оны 1 сарын 1 өдрөөс хойш ажлаас халагдсны тэтгэмж : бүхэн дүн