MONGOLIAN

ажлаас халагдсны тэтгэмжийн тогтолцоо
Ажлаас халагдсны тэтгэмжийн тогтолцоонд хамрагдах зэрэг
Ажил олгогчийн ажлаас халагдсны тэтгэмжийн тогтолцоонд хамрагдах үүрэг
- Ажил олгогч нь ажлаас халагдаж буй хөдөлмөр эрхлэгчид тэтгэмж олгохын тулд ажлаас халагдсны тэтгэмжийн тогтолцоон дундаас нэг ба түүнээс дээш тогтолцоонд хамрагдах шаардлагатай(「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хууль」 -ийн 4 дүгээр зүйлийн 1 дүгээр заалтын эх хэсэг).
※ Гагцхүү, тасралтгүй ажилласан хугацаа 1 жилаас бага хөдөлмөр эрхлэгч, 4 долоо хоногийг дундажлаад 1 долоо хоногийн хөдөлмөрийн цаг багадаа 15 цагаас бага хөдөлмөр эрхлэгчийг хамаарахгүй(「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хууль」 -ийн 4 дүгээр зүйлийн 1 дүгээр заалтын хураангуй хэсэг).
- Ажил олгогч ажлаас халагдсны тэтгэмжийн тогтолцоонд хамрагдах гэж байгаа тохиолдолд хөдөлмөр эрхлэгчийн талаас дээш дийлэнх хэсэг элсэн орсон үйлдвэрчний эвлэлтэй тохиолдолд үйлдвэрчний эвлэл(хөдөлмөр эрхлэгчийн талаас дээш дийлэнх хэсэг элсэн орсон үйлдвэрчний эвлэл байхгүй тохиолдолд хөдөлмөр эрхлэгчийн дийлэнх хэсэг)-ийн зөвшөөрөл болон саналыг сонсох шаардлагатай(「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагсдны тэтгэмж олгох тухай хууль」 -ийн 4 дүгээр зүйлийн 3 дугаар заалт 4 дүгээр заалтын эх хэсэг).
Ажлаас халагдсны тэтгэмжинд ялгаварлан хамруулахыг хориглох
- Ажил олгогч нь ажлаас халагдсны тэтгэмжийн тогтолцоонд хамрагдаж байгаа тохиолдолд нэгэн адил үйл ажиллагаан дээр цалин болон төлбөл зохих төлбөрийн тооцоололын аргачлал зэрэгт ялгаатай хандаж үл болно(「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хууль」 -ийн 4 дүгээр зүйлийн 2 дугаар заалт).
- Ажил олгогч нь нэгэн адил үйл ажиллагааны хүрээнд ажлаас халагдсны тэтгэмжийн тогтолцоонд ялгаатайгаар хамрагдсан тохиолдолд 2 жил хүртэлх хугацаагаар хорих ял болон 20 сая вон хүртэлх хэмжээний шийтгэлийн төлбөрөөр шийтгүүлнэ(「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хууль」 -ийн 45 дугаар зүйлийн 1 дүгээр тоот).