MONGOLIAN

ажлаас халагдсны тэтгэмжийн тогтолцоо
Ажлаас халагдсны тэтгэмжийн тогтолцооны тохиргоо
Ажлаас халагдсны төлбөрийн тогтолцоо
- Ажлаас халагдсны төлбөрийн тогтолцоог бий болгохын тулд ажил олгогч нь тасралтгүй хөдөлмөр эрхлэлтийн хугацаа 1 жил болсон бол 30 ба түүнээс дээш хоногийн дундаж цалинг ажлаас халагдсны төлбөрөөр хөдөлмөр эрхлэгчид олгож байх тогтолцооны тохиргоотой байх шаардлагатай(「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хууль」 -ийн 8 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
Хэлэлцэх асуудал болж буй ажлаас халагдсны төлбөрийн тогтолцоо
- 2005 оны 12 сарын 1-ээс өмнө хөдөлмөр эрхлэгчийг даатгуулагч болон орлоготой этгээд хэмээн дараах нөхцөлийг бүгдийг нь хангасан ажлаас халагдсны даатгал эсвэл ажлаас халагдсны нэг удаагийн олговорыг итгэмжлэн хариуцуулах санд хамрагдснаар хөдөлмөр эрхлэгч нь ажлаасаа өндөр насны тэтгэвэрт гарах үед нэг удаагийн олговор эсвэл тэтгэвэр болгон авах тохиолдолд ажил олгогч нь ажлаас халагдсны төлбөрийн тогтолцоонд хамрагдсан гэж үзнэ[「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хууль」 нэмэлт хавсралт(хууль тогтоомж 10967 дугаар, 2011. 7. 25.) –ын 2 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын эх хэсэг болон「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 нэмэлт хавсралт(ерөнхийлөгчийн захирамжийн 23987 дугаар, 2012. 7. 24.) –ын 4 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсэг].
· Ажлаас халагдаж буй хөдөлмөр эрхлэгч нь ажлаас халагдсны даатгал зэргээ авах санхүүгийн байгууллага(цаашид “даатгалын үйл ажиллагаа эрхлэгч зэрэг” гэх)-д өөрийн биеэр нэг удаагийн олговор болон тэтгэвэр(ажлаас халагдсны нэг удаагийн олговор итгэмжлэн хариуцуулах санд хамрагдсан тохиолдолоос бусад)-ийн аль нь гэдгээ сонгоод нэхэмжлэх боломжтой байх
※ Гагцхүү, тасралтгүй хөдөлмөр эрхэлсэн хугацаа 1 жилээс доош байх хөдөлмөр эрхлэгч нь нэг удаагийн олговор болон тэтгэвэрийг нэхэмжлэх боломжгүй бөгөөд, тухайн нэг удаагийн олговор болон тэтгэвэр нь ажил олгогчийн хяналтанд байх шаардлагатай байх
· Ажлаас халагдсны даатгал зэргийн гэрээ нь цуцлагдах тохиолдолын буцаан олголтын төлбөр(цаашид “цуцлалтын буцаан олголтын төлбөр” гэх) нь даатгуулагч болон орлоготой этгээд болох хөдөлмөр эрхлэгчид олгогдох зүйл байх
※ Гагцхүү, тасралтгүй хөдөлмөр эрхлэлтийн хугацаа нь 1 жилээс бага даатгуулагч болон орлоготой этгээд болох хөдөлмөр эрхлэгчийн цуцлалтын буцаан олголтын төлбөр нь ажил олгогчийн хяналтанд байх шаардлагатай байх
· Ажлаас халагдсны даатгал зэргийн нэг удаагийн олговор·тэтгэвэр түүнчлэн цуцлалтын буцаан олголтын төлбөрийг авах даатгуулагч болон орлоготой этгээд болох хөдөлмөр эрхлэгчийн эрх нь бусдад шилжих юмуу барьцаалагдах боломжгүй байх
· Даатгалын үйл ажиллагаа эрхлэгч зэрэг нь ажлаас халагдсны даатгал зэргийн гэрээг байгуулахын өмнө гэрээний агуулгыг даатгуулагч болон орлоготой этгээдэд анхааруулан танилцуулж гэрээг байгуулсны дараа гэрээ байгуулагдсан тухайг албан ёсоор мэдэгдэж байх
· Даатгалын үйл ажиллагаа эрхлэгч зэрэг нь жил бүр даатгалын төлбөр эсвэл итгэмжлэн хариуцуулах сангийн хураамжийн төлөлтийн байдал болон нэг удаагийн олговор эвсэл тэтгэвэрээр авах боломжит үнийн дүнг даатгуулагч эсвэл орлоготой этгээдэд албан ёсоор мэдэгдэж байх
Ажлаас гарсны тэтгэмж буурахаас сэргийлэх
- Ажлаас гарсны тэтгэмжийн тогтолцоог хэрэгжүүлжбуй ажил олгогч нь дор заасан нөхцөл байдлаас аль нэг нь үүссэн тохиолдолдкомпанийхаа ажилчдад ажлаас гарсны тэтгэмж буурах магадлалтай гэдгийг урьдчиланмэдэгдэж, ажилчдын төлөөлөлтэй хэлэлцэн, шимтгэлээс хамааралтай тэтгэврийн тогтолцоо болон жижиг дунд үйлдвэрийн тэтгэврийн даатгалын сангийн тогтолцоондорсон өөрчлөлт, ажлаас гарсны тэтгэмжийг тооцоолох жишгийг сайжруулах зэрэг аргааражлаас гарсны тэтгэмжийг буурахаас сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг авахёстой(「Ажилчны ажлаас гарснытэтгэмжийг баталгаажуулах тухай хууль」-ийн 32-р зүйлийн 5-р заалт).
· Ажил олгогч нь хамтын гэрээ болон ажил эрхлэх журам зэргээр дамжуулан нас, ажилласан жил болон цалингийн хэмжээ зэргийг жишиг болгон ажилчны цалинг тогтоож, ажилчны тэтгэвэрт гарах насыг сунгах юм уу, баталгаажуулах тогтолцоог хэрэгжүүлэх гэж байгаа бол
· Ажил олгогч нь ажилчинтай харилцан тохиролцож, тогтсон ажлын цагийг 1 өдөрт 1 цагаас дээш болон 1 долоо хоногт 5-аас дээш цагаар багасгаж, багасгасан цагаар ажилчинг 3-аас дээш сарын хугацаагаар ажиллуулахаар болсон тохиолдолд
· Ажлын цаг багассанаас үүдэн ажилчны цалин багасан тохиолдолд
· 「 Ажилчны ажлаас гарсны тэтгэмжийг баталгаажуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тухай журам」-д заасан бусад цалин буурах тохиолдлууд
- Ажилчинд ажлаас гарсны тэтгэмж нь буурна гэдгийг мэдэгдээгүй юм уу тэтгэмж буурахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй ажил олгогчийг 5 сая хүртэл воноор торгоно(「Ажилчны ажлаас гарсны тэтгэмжийг баталгаажуулах тухай хууль」-ийн 46-р зүйлийн 3).