MONGOLIAN

Ажилгүйдлийн тэтгэмж
Дахин хянуулах хүсэлтийн оролцогч
Дахин хянуулах хүсэлт гаргагч
- Ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой арга хэмжээ(цаашид “үндсэн арга хэмжээ” гэх)-ний талаар санал гомдолтой этгээд нь хөдөлмөр эрхлэлтийн даатгалын хянагчид хяналтын хүсэлт гаргаснаар авсан шийдвэртэйгээ холбогдуулан санал гомдолтой этгээд нь хөдөлмөр эрхлэлтийн даатгалын хяналтын хороо(цаашид “хяналтын хороо” гэх. Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 99 дүгээр зүйл)-нд дахин хяналт хийх хүсэлтийг гаргах боломжтой(Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 87 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
Дахин хянуулах хүсэлт гаргагчийн бие төлөөлөгч
- Дахин хянуулах хүсэлт гаргагч нь хууль ёсны бие төлөөлөгчөөс гадна дараахын аль нэгэнд хамааралтай этгээдийг бие төлөөлөгчөөр томилох боломжтой(Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 88 дугаар зүйл).
· Хүсэлт гаргагчийн гэр бүлийн хүн, шууд хамааралтай элэнц хуланц·үр удам болон ах эгч дүү
· Хүсэлт гаргагч болох хуулийн этгээдийн УЗГ болон ажилтан
· Өмгөөлөгч юмуу мэргэшсэн хөдөлмөрийн харилцаа зохицуулагч
· Хяналтын хорооны зөвшөөрөлтэй этгээд
Дахин хянуулах хүсэлт гаргагчийн байр суурийг залгамжлах
- Дахин хянуулах хүсэлт гаргагч нь нас барсан тохиолдолд тэрхүү дахин хянуулах хүсэлт гаргагч нь ажилгүйдлийн тэтгэмжийн тэтгэмж авах эрх бүхий этгээд бол 「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 57 дугаар зүйлд заасны дагуу үлдсэн гэр бүлийн гишүүд, түүнээс бусад этгээд бол өв залгамжлагч болон дахин хянуулах хүсэлтийн хамаарагч болох үндсэн арга хэмжээтэй холбоотой эрх болон ашгийг залгамжлан авах этгээд нь тус бүр дахин хянуулах хүсэлт гаргагчийн байр суурийг залгамжилна(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 89 дүгээр зүйлийн 5 дугаар заалт).
- Дахин хянуулах хүсэлт гаргагчийн байр суурийг залгамжлаж буй этгээд нь байр суурийн залгамжлалтай холбоотой нотлох баримт материалаа хавсарган хүсэлт гаргагчийн байр суурийг залгамжлах тухай мэдэгдэх хуудас-ыг хяналтын хорооны даргад гаргаж өгөх шаардлагатай(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 -ийн 142, 124 дугаар зүйл, 「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 -ын 137 дугаар зүйл болон хавсралтын 113 дугаар тоот маягт).
Дахин хянуулах хүсэлтийн эсрэг тал
- Дахин хянуулах хүсэлт нь ажилгүйдлийн тэтгэмжтэй холбогдуулан арга хэмжээ авсан хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган байгууллагын дарга түүнчлэн хөдөлмөр эрхлэлт халамжийн газар –ын эсрэг байна(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」-ийн 100 дугаар зүйл).