MONGOLIAN

Ажилгүйдлийн тэтгэмж
Өдрийн суурь дүнг тооцоолж гаргах
Дундаж цалин хөлсний дагуух өдрийн суурь дүн
- Өдрийн суурь дүн нь тэтгэмж авах эрхийг хүлээн зөвшөөрөл(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 43 дугаар зүйлийн 1 дүгээр заалт) –тэй холбогдсон сүүлийн ажлаасаа гарсан тухайн үеэр тооцоологдсон дундаж цалин хөлсөөр бодно(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 45 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын эх хэсэг).
· Гагцхүү, сүүлийн ажлааса агарсан өдрийн өмнөх 3 сарын турш даатгуулагчийн эрхтэй болсон байдал нь 2 удаа ба түүнээс дээш байх тохиолдолд сүүлийн ажлаасаа гарахын өмнөх 3 сарын турш(өдрийн хөдөлмөр эрхлэгчийн тохиолдолд хамгийн сүүлд ажлаасаа гарахаас 4 сарын сүүлийн 1 сараас бусад хугацаа)-д тухайн хөдөлмөр эхлэгчид олгогдсон цалин хөлсний нийт дүнг тухайн тооцооллын үндэслэл болгон 3 сарын нийт ажлын өдөрт хуваасөн үнийн дүнг өдрийн суурь дүнгээр тооцно(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуул」 -ийн 45 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын хураангуй хэсэг).
Ерөнхий цалин хөлсний дагуух өдрийн суурь дүн
- Тэтгэмж авах эрхийн зөвшөөрөлтэй холбоотой сүүлийн ажлаасаа гарсан тухайн үед тооцоологдсон дундаж цалин хөлс нь 「Хөдөлмөрийн тухай хууль」-нд заасан тухайн хөдөлмөр эрхлэгчийн ерөнхий цалин хөлснөөс бага байх тохиолдолд тэрхүү ерөнхий цалин хөлсийг өдрийн суурь дүнгээр тооцно(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 45 дугаар зүйлийн 2 дугаар заалт эх хэсэг).
· Гэхдээ, сүүлийн ажлын байр болох ажлаасаа гарсан тухайн үеийн өдрийн хөдөлмөр эрхлэгч байссан этгээдийн хувьд дундаж цалин хөлсийг өдрийн суурь дүнгээр тооцно(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 45 дугаар зүйлийн 2 дугаар заалтын хураангуй хэсэг).
※ “Ерөнхий цалин хөлс” гэдэг нь хөдөлмөр эрхлэгчид тогтмол бөгөөд нэгэн жигд байдлаар тогтоогдсон хөдөлмөрт нь олгохоор тогтсон цагийн, өдрийн, долоо хоногийн, сарын цалингийн үнийн дүнг эсвэл зэрэглэлийн цалин хөлсний үнийн дүнг хэлнэ(「Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 -ийн 6 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
Үндсэн цалингийн өдрийн суурь дүн
- Дундаж цалин хөлс болон ерөнхий цалин хөлсний өдрийн суурь дүнг тооцоолох нь хүндрэлтэй тохиолдол болон даатгалын төлбөрийг 「Хөдөлмөр эрхлэлтийн даатгал болон ажлын байрны ослын нөхөн төлбөрийн даатгалын даатгалын төлбөр ноогдуулах тухай хууль тогтоомж」 -ийн 3 дугаар зүйлд заасны дагуу үндсэн цалинд үндэслэн гаргасан тохиолдолд үндсэн цалинг өдрийн суурь дүнгээр тооцно(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 45 дугаар зүйлийн 3 дугаар заалтын эх хэсэг).
· Гэхдээ, даатгалын төлбөрийг үндсэн цалингаар төлсөн тохиолдолд дундаж цалин болон ерөнхий цалингийн дагуу тооцоолсон өдрийн суурь дүн нь үндсэн цалингаас их байх тохиолдолд дунда цалин болон ерөнхий цалинг өдрийн суурь дүнгээр тооцно(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 45 дугаар зүйлийн 3 дугаар заалтын хурааангуй хэсэг).