MONGOLIAN

Нийтийн тээврээр үйлчлүүлэх нь
Таксигаар үйлчлүүлж байхад осол аваар гарвал хэрхэн нөхөн төлбөр авах вэ?
Таксины жолоочийн буруугаас үүдэн осол аваар гарсан тохиолдолд
- Таксины жолооч алдаа гарган зам тээврийн осол үүсгэж таксиний зорчигч амь насаа алдах юмуу гэмтэж бэртэх, зорчигчийн эд зүйл эвдэрч хэмхэрсэн тохиолдолд осол гаргасан таксиний жолооч блон тухайн жолооч харъяалагдаж байгаа такси компани нь 「Автомашины гэнэтийн ослын нөхөн төлбөр олгох тухай хууль」ийн 3 дугаар зүйл, 「Иргэний хууль」 ийн 750 дугаар зүйл болон 756 дугаар зүйл зэргийн дагуу тэрхүү хохиролоо нөхөн төлүүлэх ёстой.
- Таксигаар үйлчлүүлж байхад таксиний жолоочийн алдаагаар зам тээврийн осол гарч бие махбодийн болон эд хөрөнгийн хохирол амссан тохиолдолд таксиний жолоочийн элссэн таксиний суутгалы нэгтгэл (хувийн таксиний тохиолдолд хувийн таксиний суутгалын нэгтгэл) юмуу даатгалын компаниар дамжуулан нөхөн төлбөр олгох ажиллагааны дагуу нөхөн төлбөр авах болно. Үүний дагуу нөхөн төлбөр авсан тохиолдолд тусд нь「Автомашины гэнэтийн ослын нөхөн төлбөр олгох тухай хууль」 эсвэл「Иргэний хууль」д заасны дагуу хохиролын нөхөн төлбөрийг нэхэмжлэх боломжгүй.
Эсрэг талын машины алдаа болон таксиний жолооч болон эсрэг талын автомашины харилцан алдаанаас шалтгаалан осол гарсан тохиолдолд
- Алдааны хувийн тал дээр харилцан тохиролцоо үүсэхгүй тохиолдолд
· Таксины зорчигч нь харилцан тохиролцсон агуулгын дагуу ослын хариуцлага бүхий жолоочоос тус бүр харилцан тохиролцсон алдааны хувийн хэмжээгээр хохиролын нөхөн олговорыг шууд нэхэмжлэх боломжтой.
Осол аваарын хувьд хариуцлага бүхий жолооч нь хохирсон таксиний зорчигчид「Автомашины гэнэтийн ослын нөхөн төлбөр олгох тухай хууль」ийн 3 дугаар зүйл, 「Иргэний хууль」 ийн 750 дугаар зүйл болон 756 дугаар зүйл зэрэгт заасны дагуу тэрхүү гэнэтийн ослын нөхөн төлбөрийг олгох ёстой. Гэхдээ, даатгал юмуу суутгалын нэгтгэлээр дамжуулан нөхөн төлбөр олгох ажиллагаагаар хохиролын нөхөн төлбөрийг олгосон тохиолдолд тэрхүү хүрээнд нь тусд нь「Автомашины гэнэтийн ослын нөхөн төлбөр олгох тухай хууль」 эсвэл 「Иргэний хууль」д заасны дагуу хохиролын нөхөн төлбөрийг нэхэмжлэхгүй байж ч болно.
- Алдааны хувийн талаар маргаантай байгаа тохиолдолд
Ослын улмаас хохирол амссан зорчигч нь тухайн таксины жолоочийн элссэн таксины суутгалын нэгтгэл(хувийн такси бол хувийн таксины суутгалын нэгтгэл)д өөрийн биеэр шууд суутгалын төлбөр(нөхөн төлбөр) олгохыг нэхэмжлэх боломжтой(「Автомашины гэнэтийн ослын нөхөн төлбөр олгох тухай хууль」ийн 10 дугаар зүйл).
√ Энэхүү тохиолдолд таксиний жолооч болон эсрэг талын автомашины жолооч нь осол гарсан бодит байдал болон буруутай эсэхийг хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол үүсэх магадлалтай тул үүнээс сэргийлэхийн тулд заавал тухайн нөхцөл байдлын нотлох баримттай байж цагдаагийн газар юмуу даатгалын компанид осол гарсан талаар мэдэгдэх нь зүйтэй.