MONGOLIAN

Нийтийн тээврээр үйлчлүүлэх нь
Мэдэхэд илүүдэхгүй.
Таксиний төрөл блон төлбөрийн систем, мэдэхийг хүсч байна уу?
- Таксиний төрлийг харвал ерөнхийдөө хуулийн этгээдийн такси, хувийн такси тэгээд үлгэр жишээ такси төдийгөөр санагдаж байгаа биз дээ.
- 「Зорчигчийг автомашинаар тээвэрлэх үйл ажиллагааны тухай хууль」ийн ангилалын дагуу таксиний төрөл нь дараахтай адил байдлаар ангилагддаг(「Зорчигчийг автомашинаар тээвэрлэх үйл ажиллагааны тухай хууль」 ийн 3 дугаар зүйлийн 2 дугаар заалт, 「Зорчигчийг автомашинаар тээвэрлэх үйл ажиллагааны тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 ийн 3 дугаар зүйлийн 2 дугаар тоот болон「Зорчигчийг автомашинаар тээвэрлэх үйл ажиллагааны тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 ын 9 дүгээр зүйл).

Бага оврын

Дараахын аль нэгэнд хамаарах автомашиныг ашигладаг такси тээврийн үйл ажиллагаа

А. Багтаамжийн хэмжээ 1,000СС ба түүнээс бага суудлын автомашин(зөвхөн суудлын тоо 5 ба түүнээс доошхи л хамаарна)

Б. Урт нь 3.6 метр ба түүнээс доош бөгөөд өргөн нь 1.6 метр ба түүнээс бага байх суудлын автомашин(зөвхөн суудлын тоо 5 ба түүнээс доошхи л хамаарна)

Жижиг оврын

Дараахын аль нэгэнд хамаарах хамаарах автомашиныг ашигладаг такси тээврийн үйл ажиллагаа

А. Багтаамжийн хэмжээ 1,600СС ба түүнээс доош суудлын автомашин(зөвхөн суудлын тоо 5 ба түүнээс доошхи л хамаарна)

Б. Урт нь 4.7метр ба түүнээс доош юмуу өргөн нь 1.7 метр ба түүнээс доош байх суудлын автомашин(зөвхөн суудлын тоо 5 ба түүнээс доошхи л хамаарна)

Дунд оврын

Дараахын аль нэгэнд хамаарах автомашиныг ашигладаг такси тээврийн үйл ажиллагаа

А. Багтаамжийн хэмжээ 1,600СС ба түүнээс дээш суудлын автомашин(зөвхөн суудлын тоо 5 ба түүнээс доошхи л хамаарна)

Б. Урт нь 4.7метрээс илүү өргөн нь 1.7 метрээс илүү суудлын автомашин(зөвхөн суудлын тоо 5 ба түүнээс доошхи л хамаарна)

Том оврын

Дараахынн аль нэгэнд хамаарах автомашиныг ашигладаг такси тээврийн үйл ажиллагаа(Гэхдээ, Б төрлийн минибус нь метрополис хотын сум биш сумын бүс нутгийн такси тээврийн үйл ажиллагаанд хамаарахгүй)

А. Багтаамжийн хэмжээ 2,000CC ба түүнээс дээш суудлын автомашин(суудлын тоо 6 ба түүнээс дээш 10 ба түүнээс доошхи л бол хамаарна)

Б. Багтаамжийн хэмжээ 2,000CC ба түүнээс дээш суудлын тоо 13 ба түүнээс доош минибус

Үлгэр жишээ хэлбэрийн

Багтаамжийн хэмжээ 1,900CC ба түүнээс дээш суудлын автомашин(суудлын тоо 5 ба түүнээс доошхи л хамаарна)-ыг ашигладаг такси тээврийн үйл ажиллагаа

Тансаг хэлбэрийн

2,800CCдээш цлиндрийн багтаамжтай суудлын автомашинаар үйлажиллагаа явуулдаг такси тээврийн үйлчилгээ

※ Дээрхи ангиллаас гадна 「Байгальдээлтэй автомашиныг хөгжүүлэх, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тухай хууль」 - ийн 2дугаар зүйлийн 3 дугаар тоотоос 6 дугаар тоот хүртэлцахилгаан, нарны эрчим хүч, хайбрид, устөрөгч цахилгаан хөдөлгүүрт автомашинаар үйл ажиллагаа явуулдагтакси тээврийн үйлчилгээг замтээврийн яамны сайдын тушаалаар тогтооосон стандартаар ангилна(「Зорчигч тээврийн үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 -ын 9 дүгээр зүйлийн 2 дугаар заалт).
- Таксиний төлбөрийн систем нь бие даасан байгууллага тус бүр өөр өөр байдаг болохоор дэлгэрэнгүй агуулгыг тухайн бие даасан байгууллагын цахим хуудсаар дамжуулан шалгах нь зүйтэй.
※ Жишээлбэл: Сөүл хотын таксины төлбөрийн системийн тухай мэдээллийг <Сөүл хотын цахим хуудас- Мэдээллийн салбар-Нийтийн зам тээвэр-Автобус·метро·такси-Такси-Таксины төлбөрийн систем>-ээс авах боломжтой.
Ийм үйлдэл хийхгүй байцгаая.
- Хууль бусаар төлбөргүй суухыг хориглоно! Таксинд төлбөргүй суусан этгээдийг нь 100 мянган вон хүртэлх хэмжээний шийтгэлийн төлбөр, баривчлгаа болон торгуулийн ялар шийтгэнэ(「Хөнгөн гэмт хэргийн шийтгэлийн тухай хууль」 ийн 3 дүгээр зүйлийн 1 заалт, 39 дүгээр тоот).
- Үйлчилгээнд явж байгаа таксины жолоочид хүч хэрэглэж, айлган сүрдүүлэхийг хориглоно! Үйлчилгээнд явж байгаа(зорчигч суулгах·буулгах гэж түр зогсох үе орно. Цаашид ижил утгаар хэрэглэнэ) таксины жолоочид хүч хэрэглэж, айлган сүрдүүлсэн этгээдэд 5-с доош жилийн хорих ял, 20 сая воноос доош мөнгөн торгууль ногдуулна(「Онц хүнд гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль」-н 5 дугаар зүйлийн 10-н 1 дүгээр заалт).
· Явж байгаа (「Зорчигчийг автомашинаар тээвэрлэх үйл ажиллагааны тухай хууль」 ийн 2 дугаар зүйлийн 3-т заасны дагуу зорчигчийш автомашинаар тээвэрлэх үйл ажиллагаанд зориулан ашигладаг автомашиныг жолоодож байхад жолооч нь зорчигчийн суух·буух зэрэгт зориулан түр зогсох тохиолдол багтах, цаашид адил) таксиний жолоочыг хүчирхийлэх эсвэл айлган сүрдүүлж гэмтэж бэртэхэд хүргэсэн тохиолдолд 3 жил ба түүнээс дээш хугацаатай хорих ялд шийтгүүлэх, амь насыг нь алдахад хүргэсэн тохиолдолд хугацаагүй эсвэл 5 ба түүнээс дээш жилээр хорих ялаар шийтгүүлнэ(「Тусгай гэмт хэргийг хүндрүүлэн шийтгэх тухай хууль тогтоомж」 ийн 5 дугаар зүйлийн 10-ын 2 дугаар заалт).
Таксинд суувал аюулгүйн бүсээ бүслээрэй.
- Дээд хурд, замын нөхцөл зэргийг харгалзан хурдын зам болон автомашины зориулалтын замаар явж байгаа таксинд суусан зорчигч нь суудлын аюулгүйн бүсийг бүслэх ёстой(「Зорчигчийг автомашинаар тээвэрлэх үйл ажиллагааны тухай хууль」 ийн 27 дугаар зүйлийн 2-ын 1 дүгээр заалтын үндсэн хэсэг, 「Зорчигчийг автомашинаар тээвэрлэх үйл ажиллагааны тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 ийн 17 дугаар зүйлийн 2 –ын 1 дүгээр заалт болон 2 дугаар заалт).
Гэхдээ, дараахын аль нэгэнд хамаарах зорчигч нь суудлын аюулгүйн бүсийг бүслэхгүй байж болно(「Зорчигчийг автомашинаар тээвэрлэх үйл ажиллагааны тухай хууль」 ийн 27 дугаар зүйлийн 2-ын 1 дүгээр заалтын хураангуй хэсэг болон 「Зорчиггчийг автомашинаар тээвэрлэх үйл ажиллагааны тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 ийн 17 дугаар зүйлийн 2-ын 3 дугаар заалт).
√ Гэмтэл·хууч өвчин·хөгжлийн бэрхшээл болон жирэмсэн зэргээс шалтгаалан суудлын аюулгүйн бүсийг бүслэхэд тохиромжгүй гэж хүлээн зөвшөөрөгдсөн хүн
√ Бөөр·биеийн жин, түүнээс бусад бие махбодийн байдлаас шалтгаалан суудлын бүсийг бүслэхэд тохиромжгүй гэж хүлээн зөвшөөрөгдсөн хүн
- Таксиний жолооч нь сууж байгаа зорчигчид такси хөдлөхөөс өмнө суудлын аюулгүйн бүсээ зүүхийг дуут зарлал болон үгээр сануулах ёстой(「Зорчигчийг автомашинаар тээвэрлэх үйл ажиллагааны тухай хууль」 ийн 26 дугаар зүйлийн 3 дугаар заалт болон 「Зорчигчийг автомашинаар тээвэрлэх үйл ажиллагааны тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 ийн 58 дугаар зүйлийн 2).
Тав тух алдагдсан байдал гарвал мэдэгдээрэй.
- Бие даасан байгууллага тус бүр таксигаар үйлчлэх үйлчилгээг сайжруулахын тулд суулгахаас татгалзах, шудрага бус төлбөр төлүүлэх зэрэг тав тух нь алдагдсан үйлчлүүлэгч нараас мэдэгдэл бүртгэн авдаг. Сөүл хотод оршин суугч нь "120 Дасан дуудлагын төв(☎орон нутгийн кодгүйгээр 120)" –өөр дамжуулан мэдэгдэх боломжтой ба, бусад бүс нутгийн оршин суугч нь тухайн хот·сум·дүүргийн хариуцсан хэлтэст мэдэгдэх боломжтой.
√ Мэдэгдэх үед тухайн таксиний улсын дугаар, байрлал, өдөр цаг, зөрчил гаргасан агуулга зэргийг аль болох дэлгэрэнгүй мэдэгдэнэ үү. Автомашины улсын дугаарыг нь гар утасныхаа камераар зургыг нь авчихвал илүү сайн.
√ Таксинд суулгахаас татгалзах юмуу шудрага бус төлбөр төлүүлсэн нь бодитоор нотлогдвол тухайн таксиний жолоочид 1 сая хүртэлх воны торгууль оногдуулна(「Такси тээврийн үйл ажиллагааны хөгжлийн тухай хууль тогтоомж」 ийн 16 дугаар зүйлийн 1 дүгээр заалт болон 23 дугаар зүйлийн 2-ын 1 дүгээр тоот).
Гээгдүүлсэн эд зүйл, ингэж олоорой.
- Таксигаар үйлчүүлснийхээ дараа анзаарсан чинь хэтэвч юмуу гар утас гэх мэт хувийн эд зүйлээ гээгдүүлсэн байдаг тохиолдол байдаг л биз дээ? Мэдээж эд зүйлээ гээгдүүлэхгүйн тулд урьдчилан анхаарал болгоомжтой байх нь зүйтэй боловч, магадгүй гээгдүүлсэн байлаа ч гэсэн сандралгүйгээр ийм арга хэмжээ аваарай.
- Эд зүйлээ орхиод буусан таксиний автомашины улсын дугаар болон буусан цаг, буусан байрлалаа санаж байвал
· Хуулийн этгээдийн такси байх тохиолдолд тухайн такси компанид,
· Хувийн такси байх тохиолдолд таксиний жолооч юмуу хувийн такси нэгтгэл рүү шууд утсаар залгаж эд зүйлээ олж авахад болно.
- Эд зүйлээ орхиод буусан таксиний автомашины улсын дугаар болон буусан цаг, буусан байршилаа мэдэхгүй бол
· Хот ·аймаг тус бүрийн цахим хуудснаас ажиллуулдаг нийтийн тээврийн гээгдүүлсэн эд зүйлийн төв гэсэн булан руу зочлон хайлт хийж үзээрэй.
※ Сөүл хот дотор явдаг метронд хаяж гээгдүүлсэн эд зүйлийг <120 Тасан дуудлагын төв(☎ орон нутгийн кодгүйгээр 120)>-өөс лавлах юмуу <Сөүл хотын нийтийн тээврийн хэрэгсэлд хаяж гээгдүүлсэн эд зүйл хадгалах төв> дээр өөрийн биеэр ирж лавлана. Сөүл хотын нийтийн тээврийн хэрэгсэлд хаяж гээгдүүлсэн эд зүйл хадгалах төв Солонгосын Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн нийгэмлэгийн <Гар утас олох дуудлагын төв>-тэй хамтран ажилладаг тул хаяж гээгдүүлсэн гар утсанд залгаж хайх боломжтой.
- Таксины төлбөрөө картаар төлсөн бол илүү амархан гээгдүүлсэн эд зүйлээ олох боломжтой. Таксиний төлбөрийн баримтан дээр таксиний автомашины улсын дугаар, суусан цаг болон аж ахуйн эрхлэгчийн утасны дугаар тэмдэглэгдсэн байдаг учраас юм.
· Картаар тооцоо хийсэн тохиолдолд хэрвээ баримтаа үрэгдүүлсэн байсан ч гэсэн картны компаниас гүйлгээний зөвшөөрлийн дугаарыг нь хайж олоод такси компаний мэдээллийг шалгах боломжтой.
Таксинаас олсон эд зүйлийг яах ёстой вэ?
- Хаяж гээгдүүлсэн эд зүйлийн эзний утасны дугаарыг мэдэх боломжтой бол шууд эргүүлэн өгч болох боловч мэдэхгүй бол олсон эд зүйлийг таксины жолоочид юмуу ойрхон цагдаагийн газар(үүнд цагдаагийн хэлтэс·хэсэг зэрэг цагдаагийн нэгж байгууллагууд хамаарна), Чэжү хотын цагдаагийн өөрөө удирдах байгууллагад аваачиж өгнө(「Гээгдүүлсэн эд зүйлийн тухай хууль」-н 1 дүгээр зүйлийн 1 дүгээр заалт).
※ Гар утас олсон тохиолдолд ойрхон шуудангийн газарт мэдэгдэх юмуу шуудангийн хайрцагт хийгээрэй. Энэ тохиолдолд <Гар утас олох дуудлагын төв>д хадгалагдаж байгаад гээгдүүлсэн этгээдэд хүлээлгэн өгөгдөнө.
- Олсон эд зүйлийг эзэнд нь буцааж өгөөд шагнал урамшуулал авах боломжтой. Хаяж гээгдүүлсэн эд зүйлийн эзэн эд зүйлийг олж өгсөн хүнд барааны үнийн 5/100– 20/100-той дүйцэхүйц мөнгөн урамшуулал өгнө(「Гээгдүүлсэн эд зүйлийн тухай хууль」-н 4 дүгээр бүлэг).
· Жич: Эд зүйлийг буцааж өгснөөс хойш 1 сар өнгөрсөн бол энэхүү урамшууллын мөнгийг нэхэмжлэх боломжгүй(「Гээгдүүлсэн эд зүйлийн тухай хууль」-н 4 болон 6 дугаар зүйл).
- Олсон эд зүйлийг эргүүлэн өгөөгүй бол бусдын эзэмшлийн гээгдүүлсэн эд хөрөнгийг шамшигдуулсан гэмээр шийтгүүлнэ.
· Гээгдүүлсэн эд зүйл, усны хөвөөнөөс олсон эд зүйл болон бусдын эзэмшлийн гээгдүүлсэн эд хөрөнгийг шамшигдуулсан этгээд нь 1 жил хүртэлх хорих ял юмуу 3 сая хүртэлх шийтгэлийн төлбөр болон торгуулиар шийтгүүлнэ(「Эрүүгийн хууль」 ийн 360 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
- Эзнийг нь олж чадаагүй эд зүйлийг нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа хаяж гээгдүүлсэн эд зүйл хадгалах төвд 7 хоног хадгалаад тухайн орон нутгийн харъяа цагдаагийн газар, цагдаагийн өөрөө удирдах байгууллагад хүргүүлдэг. 1 жил 6 сарын дотор эзэн нь ирж аваагүй бэлэн мөнгө, үнэт эдлэлийг улсын өмч болгох юмуу Чэжү хотын өөрөө удирдах байгууллагын эзэмшилд шилжүүлнэ. Бусад эд зүйлийг цагдаагийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр нийгмийн халамжийн байгууллагад хандивлана(「Гээгдүүлсэн эд зүйлийн тухай хууль」-н 15 дугаар зүйлээс үзнэ үү).