MONGOLIAN

Нийтийн тээврээр үйлчлүүлэх нь
Автобусаар үйлчлүүлж байхдаа осол аварт өртсөн тохиолдол
Автобус мөргөлдөх осол, гэнэт зогсох болон хөдлөсний улмаас, аадар бороо болон их хэмжээний цас орсноос автобус дотор хальтиргаа үүссэн гэх мэт... төрөл бүрийн шалтгаанаар автобусаар үйлчлүүлж байхдаа гэмтэх юмуу биедээ авч явсан зүйл эвдрэх тохиолдол үүсдэг. Хэрвээ надад ийм зүйл тохиолдвол яавал зохих вэ?
Ямар арга хэмжээ авагддаг вэ?
- Автобусаар үйлчлүүлж байх явцад осол аваар гарсан тохиолдолд тухайн автобусны жолооч юмуу түүнээс бусад үйлчлэгч(цаашид "жолооч гэх мэт" гэх) нь шууд зогсож гэмтэж бэртсэн этгээдийг аврах зэрэг шаардлагатай арга хэмжээг авах ёстой(「Зам тээврийн тухай хууль」 ийн 54 дүгээр зүйлийн 1 дүгээр заалт).
※ Дээрх арга хэмжээг аваагүй этгээд нь 5 хүртэлх жилийн ял юмуу 15 сая хүртэлх воны шийтгэлийн төлбөр төлөхөөр шийтгүүлнэ(「Зам тээврийн тухай хууль」 ийн 148 дугаар зүйл).
- Дээрх тохиолдолд тухайн автобусны жолооч гэх мэт нь цагдаагийн албан хаагч тухайн газарт байхад тэрхүү цагдаагийн албан хаагчид, цагдаагийн албан хаагч тухайн газарт байхгүй үед хамгийн ойрхон цагдаагийн газар(хэлтэс, хэсэг гэх мэт хөдөлгөөнт хэлтэс зэрэг хамаарна)-т дараах нөхцөл байдлыг саадгүйгээр мэдэгдэх ёстой. Гэхдээ, явж байсан автобус л зөвхөн эвдэрч сүйдсэн нь тодорхой ба зам дээр аюулгүйн хамгаалалт болон зам харилцаан үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр шаардлагатай арга хэмжээг авсан тохиолдолд тийм биш байж болно(「Зам тээврийн тухай хууль」 ийн 54 дүгээр зүйлийн 2 дугаар заалт).
· Осол аваар гарсан газар
· Амь насаа алдсан болон гэмтэж бэртсэн хүний тоо болон гэмтлийн хэмжээ
· Эвдэрч сүйдсэн эд зүйл болон эвдрэлийн хэмжээ
· Түүнээс бусад авсан арга хэмжээний байдал зэрэг
※ Дээр заасны дагуу осол аваар гарсан тохиодолд авсан арга хэмжээний байдал зэргийн талаар мэдэгдээгүй этгээд нь 300 мянган вон хүртэлх хэмжээний шийтгэлийн төлбөр юмуу баривчилгаагаар шийтгэнэ(「Зам тээврийн тухай хууль」 ийн 154 дүгээр зүйлийн 4 дүгээр тоот).
- Зам тээврийн осол аваар гарсан тохиолдолд хэн ч байсан дээр заасны дагуу жолооч гэх мэтийн авах арга хэмжээ болон мэдэгдэх үйлдэлд саад учруулж үл болно(「Зам тээврийн тухай хууль」 ийн 55 дугаар зүйл).
※ Үүнийг зөрчин зам тээврийн осол аваар гарсан тохиолдолд арга хэмжээ болон мэдэгдэх үйлдэлд саад учруулсан этгээд нь 6 хүртэлх сарын ял юмуу 2 сая хүртэлх воны шийтгэлийн төлбөр эсвэл баривчилгаагаар шийтгүүлнэ(「Зам тээврийн тухай хууль」 ийн 153 дугаар зүйлийн 5 дугаар тоот).
- Осол аваар гарсан тухай мэдэгдэл хүлээн авсан цагдаагийн газрын цагдаагийн албан хаагч нь гэмтэж бэртсэн хүмүүсийг аврах бусад зав тээврийн аюулаас сэргийлэх шаардлага байна гэж үзвэл цагдаагийн албан хаагч (бие даасан цагдаагийн албан хаагчаас бусад) нь тухайн газарт очих хүртэл жолооч зэрэгт тухайн газраа хүлээж байхыг тушаах боломжтой(「Зам тээврийн тухай хууль」 ийн 54 дүгээр зүйлийн 3 дугаар заалт).
- Цагдаагийн албан хаагч нь зам тээврийн осол аваар гаргасан автобусны жолооч зэрэгт тухайн газарт гэмтэж бэртсэн хүмүүсийг аврах болон зэм тээврийн аюулгүй байдалд зориулсан шаардлагатай зааварчилгааг тушаах боломжтой(「Зам тээврийн тухай хууль」 ийн 54 дүгээр зүйлийн 4 дүгээр заалт).
Хохиролын нөхөн төлбөрийг хэрхэн авах вэ?
- Автобусаар үйлчлүүлж байхдаа осол аваарт өртөж бие махбодийн болон эд хөрөнгийн хохирол амссан тохиолдолд осол аваарын хариуцагч нь 「Автомашины гэнэтийн ослын нөхөн төлбөр олгох тухай хууль」ийн 3 дугаар зүйл, 「Иргэний хууль」 ийн 750 дугаар зүйл болон 756 дугаар зүйлд заасны дагуу тэрхүү хохиролын нөхөн төлөх ёстой.
- Автобусаар үйлчлүүлж байхдаа осол аваарт өртөн бие махбодийн болон эд хөрөнгийн хохирол амссан тохиолдолд ерөнхийдөө автобус нэгтгэлээр дамжуулан нөхөн төлбөр олгох ажиллагаагаар дамжуулан нөхөн төлбөр авах болно. Үүний дагуу нөхөн төлбөр авсан тохиолдолд тусдаа「Автомашины гэнэтийн ослын нөхөн төлбөр олгох тухай хууль」 юмуу 「Иргэний хууль」д заасны дагуу хохиролын нөхөн төлбөрийг нэхэмжлэх боломжгүй.
- Цаашлаад нийтийн тээврийн гэнэтийн ослын даатгэл зэрэг нийтийн тээврээр үйлчлүүлж байхад үүссэн хохиролыг нөхөн төлүүлэх даатгалд даатгуулсан бол тухайн даатгалын компаниад осол аваар гарсан тухайгаа мэдэгдэж цагдаагийн газарт мэдэгдсэн эсэхийн талаар зөвөлгөө аван түргэн шуурхай нөхөн төлбөрийн үйлчилгээг авах боломжтой.