MONGOLIAN

Нийтийн тээврээр үйлчлүүлэх нь
Автобус юмуу метронд эд зүйлээ орхин буусан тохиолдолд яах ёстой вэ?
Автобус юмуу метронд түр зүүрмэглэх юмуу энэ тэр зүйл бодолд автаж байгаад буух ёстой буудалдаа яаран буухдаа авч явсан эд зүйлээ орхин буух явдал гардаг.
Ялангуяа карт болон бичиг баримт бүхий хэтэвч юмуу гар утас зэрэг чухал эд зүйлээ орхиж бууснаа мэдсэн даруйд! Хүйтэн хөлс гарч сандардаг шүү дээ.
Гэвч нэгэнт асгарсан ус тул, сандарч мунгинаж байхаар ийм арга хэмжээ аваарай.
Автобусанд эд зүйлээ орхин буусан тохиолдолд
- Юуны түрүүнд тухайн автобус компани руу яаралтай холбооб арьж гээгдүүлсэн эд зүйлийн бүртгэл байгаа эсэхийг шалгана. Арайхан бүртгэгдээгүй бол автобусны шугам, автобусны дугаар, автобусаны аль хэсэгт ямар эд зүйлээ орхиж буусан эсэхээ болж өгвөл дэлгэрэнгүй тайлбарлаж холбоо барих утасны дугаараа үлдээгээрэй.
- Түүнчлэн, ойрхон цагдаагийн хэлтэс юмуу эргүүлийн цагдаагаас асууж лавлах юмуу <Цагдаагийн ерөнхий газрын гээгдүүлсэн эд зүйлийн нэгдсэн төвийн цахим хуудас(http://www.lost112.go.kr/)>-нд нэвтрэн гээгдүүлсэн эд зүйлийн бүртгэл байгаа эсэхийг шалгах ч боломжтой.
- Мөн бүс нутаг тус бүрийн <нийтийн тээврийн гээгдүүлсэн эд зүйлийн төв>-д өөрийн тань гээгдүүлсэн эд зүйлийг хадгалж байгаа эсэхийг шалгах ч боломжтой.
<Сөүл хот Нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа гээгдүүлсэн эд зүйлийн нэгдсэн төв(http://english.seoul.go.kr/) -ийг танилцуулж байна!>
· Энэ цахим хуудсыг Сөүл хотоос шууд ажиллуулдаг бөгөөд, Солонгосын мэдээлэл харилцааг дэмжих холбооноос ажиллуулдаг <Гар утас олох дуудлагын төв>-тэй хамтардаг тул энэхүү цахим хуудсанд нэвтэрвэл гээгдүүлсэн гар утсаа ч олох боломжтой.
· Нэмж анхааруулахад интернеттэй ойр байдаггүй хүмүүст зориулан <120 дасан дуудлагын төв> нь 24 цагийн турш нээлттэй байдаг. Хэзээ ч бүсийн кодгүйгээр 120 дугаар руу залгасан ганц дуудлагаар л гээгдүүлсэн эд зүйл тань хаана бүртгэгдсэн байгааг , хаана хадгалагдаж байгааг найрсагаар мэдээллэж өгдөг гэж байна шүү.
Метронд эд зүйлээ орхиод буусан тохиолдолд
- Юуны түрүүнд өөрийн сууж байсан метроны эцсийн буудал болон буусан буудал руугаа холбоо барина. Метроны шугмаа сольж суусан бол сольж суусан хэсгийн бүх эцсийн буудал руу холбоо барих нь зүйтэй.
· Метроны хувьд өдөрт цэгцэлдэг гээгдүүлсэн эд зүйлийн хэмжээ маш их байдаг гэх тул холбоо барихдаа болж өгвөл гээгдүүлсэн эд зүйлийнхээ онцлог(гээгдүүлсэн цаг, төрх байдал, агуулга, онцлог зэрэг)-ыг болж өгвөл дэлгэрэнгүй тайлбарлах нь зүйтэй биз?
- Түүнчлэн, ойрхон цагдаагийн газар эргүүлийн цагдаагийн хэлтсээс асууж лавлах юмуу <Цагдаагийн ерөнхий газрын гээгдүүлсэн эд зүйлийн нэгдсэн төвийн цахим хуудас>-д нэвтрэн гээгдүүлсэн эд зүйл бүртгэгдсэн эсэхийг шалгах юмуу гээгдүүлсэн тухайгаа мэдэгдэх боломжтой.
- Түүнчлэн, тухайн бүс нутаг бүрийн метроны үйл ажиллагаа явуулагч байгууллагын цахим хуудас юмуу нийтийн тээврийн гээгдүүлсэн эд зүйлийн төв рүү холбогдон өөрийн гээгдүүлсэн эд зүйл хадгалагдаж байгаа эсэхийг шалгаж үзэх боломжтой.