MONGOLIAN

Нийтийн тээврээр үйлчлүүлэх нь
Халаасны хулгайчаас болгоомжлоорой!
Халаасны хулгайчын арга, үнэхээр олон төрөл байдаг юм байна шүү.
- Метро юмуу автобусаар үйлчлүүлэхдээ байнга анхаарах хэрэгтэй зүйл байдаг биз? Энэ бол халаасны хулгай юм.
- Халаасны хулгай ба түүний арга нь үнэхээр олон төрөл ба мэдэхийн аргагүй болохоор би өөрөө яах ийхийн зуургүй өртөх тохиолдол их байдаг. Түүний дундаас гол төлөөлөл болсон дараах аргууд байдаг юм байна шүү.
· Цүнхийг онгойлгох юмуу сахлын хутгаар зүсдэг арга
· Хүрэм юмуу куртик зэргийн дотор халаасыг сахлын хутгаар зүсдэг арга
· Автобусанд суух үед гэмт үйлдэлд өртөгчөөс шугмын чиглэл зэргийг асууж анхааралыг татсны дараа хамт яваа бусад нь үнэт зүйлсийг нь хулгайлдаг арга
· Автобусанд суух үед голдоо гэмт үйлдэлд өртөгчийг оруулан гэмт этгээдүүд урд ардаас нь орон сууж жолоочоос явах чиглэл асуух зэрэг үйлдэл хийн цаг хожих үед ард байгаа этгээд нь хурдан ор гэж түлхэнгээ үнэт эдлэлийг нь хулгайлдаг арга
· Гэмт үйлдэлд өртөгчийн орчин тойрноор эргэлдэж байгаад гэмт үйлдэлд өртөгчийн хөлийн ойролцоо зоосон мөнгө юмуу түлхүүр зэрэг зүйлээ унагааж гэмт үйлдэлд өртөгч тэрхүү зүйлийг авах гэж тонгойх хооронд хамт байсан бусад хамтрагч нь хүзүүний зүүлтийг нь таслан зугтаах арга
· (Голдуу метронд) хаалга хаагдахын яг өмнө тавиур дээр тавьсан өөр зорчигчийн эд зүйлийг аваад буух арга
· Хэд хэдэн гэмт этгээдүүд хамтдаа сууж чанга дуугаар муудалцан хэрүүл шуугиан тарьж анхааралыг татаад тэр хооронд нь халаасны хулгай хийх арга
<Ашигласан материал : Цагдаагийн ерөнхий газрын блог Пол ин Лов>
Ийм арга хэмжээ аваарай.
- Дээр танилцсан аргуудаас гадна тоо томшгүй олон төрлийн халаасны хулгайн арга байдаг хэдий ч байнга анхаарал болгоомжтой байж, нухацтай арга хэмжээ авч чадвал хчинээр мундаг халаасны хулгайч байлаа ч яаж ч чадахгүй биз дээ? За, тэгвэл юуг яавал зохих билээ? Энд хялбархан боловч мэдэхэд илүүдэхгүй халаасны хулгайгаас урьдчилан сэргийлэхэд хэрэгтэй аргыг танилцуулж байна.
· Гар цүнх болон цүнхээ заавал урдаа үүрнэ.
· Согтууруулах ундаа хэрэглэсний дараа цахилгаан машин болон буудалд дотор зүүрмэглэхгүй байна.
· Замбараагүй байдлыг ашиглан хүчтэй мөргөлдөн зөрөх үнээс зайлсхийнэ.
· Хэтэвчээ өмдний арын халаасанд хийхгүй байна.
· Тавиур дээр чухал цүнх зэргээ тавихгүй байна.
<Ашигласанматериал : Сөүл хотын зам тээврийн ерөнхий газрын албан ёсны блог>
Хэрхэн шийтгүүлдэг вэ?
- Халаасны хулгай хийж байгаад баригдвал 6 хүртэлх жилийн ял эсвэл 10 сая хүртэлх воны шийтгэлийн төлбөр төлөхөөр шийтгүүлнэ(「Эрүүгийн хууль」 ийн 329 дүгээр зүйл).
5 ба түүнээс олуулан хамтран давтамжтайгаар дээрх гэмт үйлдэл хийсэн болон гэмт үйлдлийг хийх гэж оролдсон этгээд нь 2-оос 20 хүртэлх жилийн ялаар шийтгүүлнэ(「Тусгай ангийн гэмт хэргийг хүндрүүлэн шийтгэх тухай хууль」 ийн 5 дугаар зүйлийн 4-ийн 2 дугаар заалт).
- Зэвсэг биедээ авч явах юмуу 2 ба түүнээс дээш этгээд нийлэн халаасны хулгай хийж байгаад баригдвал шийтгэл хүндэрч 1-ээс 10 хүртэл жилийн ялаар шийтгүүлнэ(「Эрүүгийн хууль」 ийн 331 дүгээр зүйлийн 2 дугаар заалт).
5 хүн ба түүнээс дээш этгээд нийлэн давтамжтайгаар дээр гэмт хэргийг үйлдсэн эсвэл үйлдэх гэж завдсан этгээд нь 2-оос 20 жил хүртэлх хорих ялаар шийтгүүлнэ(「Тусгай ангийн гэмт хэргийн хүндрүүлэн шийтгэх тухай хууль」 ийн 5 дугаар зүйлийн 4 –ийн 2 дугаар заалт).