MONGOLIAN

Нийтийн тээврээр үйлчлүүлэх нь
Метроны аюулгүйн удирдлага хэрхэн явагддаг вэ?
Метроны бүхээг болон метроны байгууламжийн аюулгүйн удирдлага
- Метроны үйл ажиллагаа эрхлэгч, метроны туслах байгууламжийн удирдлага(цаашид “Метроны үйл ажиллагаа эрхлэгч” гэх. Төмөр замын үйлчилгээний байгууллага үүнд орохгүй) нь метроны үйлчилгээ үзүүлэх, метроны туслах байгууламжид хяналт тавихад шаардлагатай боловсон хүчин, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, авто бүхээг, тоног төхөөрөмжид тавигдах шаардлагыг хангаж, үйлчилгээ үзүүлэх журам, сургалтын хөтөлбөр, аваарын үед авах арга хэмжээний тухай төлөвлөгөө гарган, аюулгүй ажиллагааны систем(цаашид “аюулгүй ажиллагааны систем” гэх)-ээр бүрэн хангасны дараа Зам, тээвэр хөгжлийн яамны сайдаас зөвшөөрөл авна(「Төмөр замын аюулгүй байдлын тухай хууль」-н 7 дугаар зүйлийн 1 болон 3 дугаар заалт).
· Аюулгүйн удирдлагын системийн зөвшөөрөлгүйгээр метроны үйл ажиллагаа эрхлэх юмуу метроны байгууламжийг удирдан зохион байгуулсан этгээд нь 3 ба түүнээс доош жилийн хорих ял болон 30 сая ба түүнээс доош воны шийтгэлийн төлбөр төлөхөөр шийтгүүлж(「Төмөр замын аюулгүй байдлын тухай хууль」 ийн 79 дугаар зүйлийн 2 дугаар заалтын 1 дүгээр тоот), хуурамч эсвэл түүнээс бусад шудрага бус аргаар аюулгүнй удирдлагын системийн зөвшөөрлийг авсан этгээд нь 2 ба түүнээс доош жилийн хорих ял болон 20 сая вон хүртэлх хэмжээний шийтгэлийн төлбөр төлөхөөр шийтгүүлнэ(「Төмөр замын аюулгүй байдлын тухай хууль」 ийн 79 дугаар зүйлийн 3 дугаар заалтын 1 дүгээр тоот).
- Метроны үйл ажиллагаа эрхлэгч зэрэг нь метроны үйл ажиллагаа эрхлэх юмуу метроны байгууламжийг удирдан зохион байгуулах тохиолдолд дээрх журмын дагуу зөвшөөрөгдсөн аюулгүйн удирдлагын системийг тасралтгүй үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ёстой(「Төмөр замын аюулгүй байдлын тухай хууль」 ийн 8 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
· Метроны үйл ажиллагаа юмуу метроны байгууламжийн удирдлагад онц ноцтой бөгөөд илт тодорхой саад учруулсан этгээд нь 2 жил ба түүнээс доош жилийн хорих ял эсвэл 20 сая ба түүнээс доош хэмжээний шийтгэлийн төлбөр төлөхөөр шийтгүүлнэ(「Төмөр замын аюулгүй байдлын тухай хууль」 ийн 79 дугаар зүйлийн 3 дугаар заалтын 2 дугаар тоот).
<Гал түймэр зэрэг яаралтай нөхцөл байдал үүсэх тохиолдолд ийм арга хэмжээ аваарай!>
· Метроны буудлаас утгаа гарах юмуу гал гарвал платформ буюу зорчигчийн тавцан дах яаралтай тусламжийн дотуур холбооны утсаар ажилтанд шууд мэдэгдээрэй.
· Буудлын ажилтаны зааврын дагуу сандралгүйгээр шилжин зайлсхийгээрэй.
√ Газар дээшээ шилжин гарах : Гэрлэн шугмыг даган шатаар цувран шилжин зайлсхийнэ. Нойтон алчуур, хувцасны ханцуй зэргээр амаа дарж доош бөгтийсэн байдлаар явна.
√ Нүхэн гарцаас шилжин гарах : Зорчигчийн тавцаны төгсгөлд байх төмөр замын хаалгыг нээсний дараа төмөр зам дамжин явна. Нойтон алчуур, хувцасны ханцуй зэргээр амаа дарж доош бөгтийсөн байдлаар явна.
· Яаралтай тусламжийн дотуур холбооны утас, яаралтай тусламжийн гэрэлтүүлэг зэрэг, химийн хорт хийн маск, буудлын гал унтраагуур ашиглах арга зэргийн талаар дэлгэрэнгүй агуулгын талаар <Сөүл хотын зам тээврийн газрын албан ёсны блог> -оос танилцах боломжтой.
<Ашигласан материал : Сөүл хотын зам тээврийн газрын албан ёсны блог>