MONGOLIAN

Нийтийн тээврээр үйлчлүүлэх нь
Шудрага бусаар зорчихгүй байх
Ямар үйлдэл метроны шудрага бусаар зорчих үйлдэлд хамаарах вэ?
- "Метрогоор шудрага бусаар зорчих" гэдэг нь зохистой төлбөрийг төлөлгүйгээр метронд суух төрлийн үйлдэлийг хэлнэ.
- Тасралтгүйгээр хяналт тавих аян өрнөсөөр байгаа хэдий ч метронд шудрага бусаар зорчих үйлдлийн тоо нь нэмэгдээд зогсохгүй хэлбэр нь ч улам төрөлжиж байна. Бодитоор байнга үүсдэг метронд шудрага бусаар зорчих жишээг авч үзвэл дараахтай адил байна.
· Эрхгүй этгээд сурагч·хөгжлийн бэрхшээлтэй этгээд·ахмад настан зэрэгт олгодог хямдралтай тээврийн хэрэгслийн картыг ашиглах үйлдэл
· Аваарын хаалга ашиглан тасалбараар нэвтрэх хэсгийг нэвтэрдэг үйлдэл
· 2 ба түүнээс дээш хүн нэгэн зэрэг тасалбараар нэвтрэх хэсгийг нэвтэрдэг үйлдэл
· Тасалбараа уншуулаагүй байж ариун цэврийн өрөө орж ирэх гэж тасалбараар нэвтрэх хэсгээр гарчихаад эргээд орох хэрэгтэй байна гэж худал хэлж аваарын хаалгаар нэвтэрдэг үйлдэл
(ашигласан материал : Миний гарын алган дахь Сөүл шудрага бусаар зорчих арга нь ч янз янз)
Ямар үйлдэлд автобусаар шудрага бусаар зорчих үйлдэл хамаарах вэ?
- "Автобусаар шудрага бусар зорчих" гэдэг нь зохистой төлбөрөө төлөлгүй автобусанд суух төрлийн үйлдлийг хэлнэ.
- Дараах үйлдлүүд нь бүгд ерөнхийдөө автбусанд шудрага бусаар зорчих хэлбэрт багтах тул эдгээр үйлдлийг хийхгүй байх нь зохистой.
· Унааны картаа карт уншигчид уншуулахгүй байх үйлдэл
· Бэлэн мөнгөөр төлөх төлбөрөө бага төлөх үйлдэл
· Нэг тал нь байхгүй мөнгөн тэмдэгтээр төлбөр хийх үйлдэл
· Нэмэлт төлбөрийг төлөхгүй байхын тулд тээврийн хэрэгслийн картаа урьдчилан уншуулах үйлдэл
· Ачаалалтай байдлыг ашиглан автобусны арын хаалгаар сууж төлбөрөө төлөхгүй байх үйлдэл
(Ашигласан материал : Сөүл хотын нийтийн тээврийн үйлчилгээ, 6 сараас эхлэн нийтийнтээврийн үйлчилгээнд төлбөргүй зорчигчдыг хязгаарлах шалгалт явуулна(2012.6. 1.)-г үзнэ үү)
Шудрага бусаар зорчих нь яахын аргагүй хууль бус үйлдэл юм!
- Нийтийн тээврээр шудрага бусаар зорчих нь шудрага зохистой нийтийн тээврийн соёлыг алдагдуулж, түүнээс шалтгаалан үүссэн алдагдал нь үнийн өсөлттэй уялдаж бусад шудрагаар нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа хүмүүст хор хөнөөл болох төдийгүй огт хийж болохгүй яахын аргагүй хууль бус үйлдэл юм.