MONGOLIAN

Нийтийн тээврээр үйлчлүүлэх нь
Метро, автобусаар үйлчлүүлэх
Та бүхэн ямар тээврийн хэрэгсэл ашигладаг вэ? Ажилсаг, бас арвилан хэмнэдэг хүмүүс бол магадгүй метро юмуу автобусаар голдуу үйлчлүүлж байгаа болов уу.
Метро юмуу автобусаар үйлчлүүлвэл хүрээлэн байгаа орчиноо ч хамгаалж, эрүүл мэндээ ч анхаарч, түүгээр ч зогсохгүй хурдан бас хялбар… Үнэхээр сайн тал их боловч тэр дундаас чинээлэг бус халаасны нөхцөл байдалд бол унааны зардал бага зарцуулагддаг байдал нь хамгийн сайхан юм шиг.
Метроны болон автобусны унааны зардал, угаасаа л хямд төсөр гэж хэлж болох боловч жаахан илүү арвилан хэмнэх боломжтой арга байдаг бөгөөд одоо хамтдаа танилцацгаах уу?