MONGOLIAN

Орон байрны түрээс
Дагалдах эд зүйлс худалдан авахыг шаардах эрх
Дагалдах эд зүйлсийг худалдан авахыг шаардах түрээслэгчийн эрх
- Түрээслэгч нь өөрийн ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд түрээслүүлэгч талын зөвшөөрлөөр эсвэл түрээслүүлэгч талаас авсан эд зүйлийг түрээсэлсэн байрандаа суурилуулсан, бэхэлсэн, тогтоосон бол түрээслэгч нь түрээсийн гэрээ дуусгавар болоход тухайн эд зүйлийг түрээслүүлэгч тал худалдан авахыг шаардаж болно (Иргэний хуулийн 646 дугаар зүйл).
※ Дагалдах эд зүйл гэдэг нь түрээслэгч тал эзэмшиж байгаа барилга, байшинд нэмэлтээр суурилуулсан, бэхэлсэн, холбосон объектыг хэлэх бөгөөд тухайн барилгын бүрэлдэхүүн хэсэг болохгүй боловч тодорхой үр ашигтай бодит зүйл байна.
Дагалдах эд зүйлийг худалдан авахыг шаардах давхар түрээслэгчийн эрх
- Түрээсэлсэн байрыг түрээслэгч тал нь хуулийн дагуу давхар түрээсэлсэн тохиолдолд хэрэв давхар түрээслэгч нь өөрийн ашиг тусын тулд түрээслүүлэгч талын зөвшөөрлөөр түрээсэлсэн байрандаа эд зүйл суурилуулсан, бэхэлсэн бол түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болоход тухай эд зүйлийг түрээслүүлэгч тал худалдан авахыг шаардаж болно. Түүнчлэн давхар түрээслэгч нь түрээслүүлэгч талаас худалдан авсан эсвэл түрээслүүлэгч талын зөвшөөрлөөр түрээслэгч талаас худалдан авсан эд зүйлийг түрээслүүлэгч тал худалдан авахыг шаардаж болно (Иргэний хуулийн 647 дугаар зүйл).