MONGOLIAN

Орон байрны түрээс
Түрээслэх Эрхийг өвлөх, залгамжлах
Өвлүүлэхгүйгээр нас барах тохиолдол
- Хэрэв өв залгамжлагчгүй түрээслэгч нас барсан бол түүнтэй де факто гэр бүлийн харилцаатай байсан этгээд болон түрээсэлсэн байранд түрээслэгчтэй хамт амьдарч байсан этгээд нь түрээслэгчийн эрх, үүргийг дангаар хариуцна (Орон байрны Түрээсийг Хамгаалах тухай хуулийн 9 (1) дүгээр зүйл).
※ "Хамт амьдрах" гэдэг нь тухайн түрээслэгчтэй гэр бүлийн гишүүний хувиар хамт амьдрахыг хэлнэ.
- Хэрэв түрээслэгч нас барсан тохиолдолд түүнтэй де факто гэр бүлийн харилцаатай хэн нэгэн байхгүй мөн түрээсэлсэн байранд гэр бүлийн гишүүний хувьд хамт амьдарч байсан хүн байхгүй бол түүний үлдээсэн өмч хөрөнгө нь түрээслэх эрхийн хамтаар Улсын мэдэлд шилжинэ (Иргэний хуулийн 1058 (1) дугаар зүйл).
Түрээслэгч нас барсан тохиолдолд түүний өв залгамжлагч байгаа бол
- Түрээслэгчийг нас барах үед гэр бүлийн гишүүний хувьд түүнтэй хамт амьдардаг өв залгамжлагч байгаа бол түрээслэгчтэй де факто гэр бүлийн харилцаатай байсан этгээд байсан ч гэсэн түрээслэгчийн түрээслэх эрхийг түүний өв залгамжлагчид шилжүүлнэ (Иргэний хуулийн 1000, 1001 болон 1003 дугаар зүйл).
- Түрээслэгч нас барах үед өв залгамжлагч нь гэр бүлийн гишүүний хувиар түрээсэлсэн байранд хамт амьдарч байгаагүй бол түрээслэгчтэй де факто гэр бүлийн харилцаатай байсан этгээд болон түрээсэлсэн байранд түрээслэгчтэй хамт амьдарч байсан түрээслэгчийн 2 дугаар зэргийн хамаатан садан нь түрээслэгчийн эрх, үүргийг хамтран өвлөж авна (Орон байрны Түрээсийг Хамгаалах хуулийн 9 (2) дугаар зүйл).