MONGOLIAN

Орон байрны түрээс
Давхар түрээст тавих хязгаарлалт
Давхар түрээсийн тухай ойлголт
- Орон байрны давхар түрээс гэдэг нь түрээслэгч тал нь өөрт олгогдсон эрхийн дагуу түрээсэлсэн байрыг ашиглах, түүнээс ашиг олохыг гуравдагч талд зөвшөөрч гэрээ байгуулахыг хэлнэ.
Давхар түрээст тавигдах хязгаарлалт
- Давхар түрээслэгч (шинэ түрээслэгч) болон давхар түрээслүүлэгч (анх түрээсэлсэн тал) талуудын хооронд түрээслүүлэгчийн зөвшөөрөл харгалзахгүйгээр давхар түрээсийн гэрээ байгуулснаар давхар түрээс нь хүчин төгөлдөр болно. Гэхдээ түрээслэгч нь түрээслүүлэгч талын зөвшөөрөлгүйгээр түрээсэлсэн байрыг давхар түрээслэх боломжгүй. Хэрэв түрээслэгч нь үүнийг зөрчсөн бол түрээслүүлэгч нь түрээсийн гэрээг цуцалж болно (Иргэний хуулийн 629 дүгээр зүйл).